86 настай эмэгтэй “Холокостыг даван гарсан мисс“ болов

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

86 настай эмэгтэй “Холокостыг даван гарсан мисс“ болов

86 настай эмэгтэй “Холокостыг даван гарсан мисс“ болов

Румынд хүүхэд байхдаа еврэйчүүдийн хомроглон устгалтаас амьд гарсан 86 настай эмэгтэй Селина Стайнфельд “Холокостыг даван гарсан мисс” болжээ. Энэхүү тэмцээнд  80 -90 насны 10 эмэгтэй оролцсон байна.Тэдэнд мэргэжлийн нүүр будагчид, үсчид үйлчилсэн байна. Уг тэмцээнд  Израйлийн мисс Ноа Кочба тэргүүтэй нутгийн хэд хэдэн алдартнууд оролцсон аж.

Титмийн эзэн Стайнфельд нь бөөнөөр хорих лагераас амьд гарсныхаа дараа 1948 онд Израйль руу нүүн ирж, хүнтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ.  Тэрээр одоо нийт долоон ач зээтэй. Тэрбээр “Надад аз жаргалаа илэрхийлэх үг алга” гэж ярьжээ. Тэрээр цаашид Израйлийн ард түмнийг сайн сайхан, гоо сайханд хөтөлнө хэмээсэн байна.

Тэмцээнийг холокостоос  амьд үлдсэн хүмүүст тусалдаг “Яд Эзер Л’Хавер” буюу “Тусламжийн гар” орон нутгийн сан ивээн тэтгэжээ.  Энэхүү арга хэмжээг 2018 оноос хойш  цар тахлын улмаас түр зогсоосоод байв.

Израйль улс нь 1948 онд дэлхийн өнцөг булан бүрээс дүрвэж ирсэн еврэйчүүдээс бүрджээ. Нацист Германы бөөнөөр хорих лагерь болон хоморголон устгах ажиллагаанаас 175,000 орчим хүн амьд үлдсэн гэж үздэг. Өдгөө Израйлийн хүн ам 10 сая орчимд хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж