АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятадын удирдагч Ши Жиньпинтэй өчигдөр төрийн тэрүүний хувиар анх удаа цахим уулзалт хийлээ. Энэ үеэр Жо Байден Хятадын засгийн газраас удаан хугацаанд хэрэгжүүлж буй “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөг гэдгийг онцолжээ. Гэвч тэрбээр Тайванийн бие даасан засгийн газар нь эцсийн дүндээ өөрсдийн шийдвэрээ гаргасан болохыг мөн онцолсон байна.
Цагаан ордны албаныхны мэдээлж буйгаар хоёр улсын удирдагч нар гурван цаг гаруй үргэлжилсэн цахим уулзалтынхаа үеэр Тайванийн талаар өргөн цар хүрээнд авч хэлэлцжээ.
АНУ болон бусад холбоотон улсууд Тайванийн хоолойгоор цэргийн хөлөг онгоцуудаа илгээсэн. Үүний хариуд Хятад мөн арлыг чиглэсэн тийрэлтэт онгоцуудынхаа тоог өсгөснөөр сөргөлдөөн улам хурцадсан. Гэвч ерөнхийлөгч Жо Байден өчигдөр хэлэхдээ, 1979 онд АНУ болон Тайванийн харилцааг загварчилж өгсөн “Тайванийн дипломат харилцааны гэрээ” -г дэмжинэ гэдгээ онцолсон байна. Тэрбээр “Бид Тайванийн гэрээг дэмжинэ гэдгээ тодорхой мэдэгдэж байсан. Энэ бол бие даасан гэрээ, тийм ч учраас тэд өөрсдийн шийдвэрийг гаргасан” гэж мэдэгджээ.
Мөн Жо Байден Тайванийн энх тайван, тогтвортой байдлыг эвдэх, эсвэл тэдний байр байдлыг нь өөрчлөх гэсэн нэг талын үзэл баримтлалд эсрэг байр суурьтай байгаа гэдгийг Цагаан ордны мэдэгдэлд дурдав.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ