Тяньжинаас 2805 чингэлэг Эрээн рүү ачигджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Тяньжинаас 2805 чингэлэг Эрээн рүү ачигджээ

Тяньжинаас 2805 чингэлэг Эрээн рүү ачигджээ

Зам тээвэр хөгжлийн яамнаас Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чингэлэг, ачаа барааг арваннэгдүгээр сард багтаан татан авах талаар хэлэлцсэн. Энэ хүрээнд Даваа гариг буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4800 чингэлгээс 2805 нь Эрээн рүү ачигдсан гэж Засгийн газраас мэдээллээ.

Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1828 импортын чингэлэг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1548 байгаа аж. Эрээнд Covid-19-ийн халдвар гарч авто замын боомт хаагдсан ч галт тэргээр яаралтай ачаа барааг авч байгаа билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын талд байгаа 4800 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өвлөөс өмнө шуурхай тээвэрлэж дуусгахаа Монголын талд мэдэгдсэн болохыг тус яамнаас мэдээлэв. Тодруулбал, Тяньжинд гацаад буй чингэлгийг энэ сардаа татан авахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтоор Монгол руу ачигдах 4800 гаруй чингэлэг байгаа аж.  2021 оны чингэлэг таталтын мэдээллээр:

  • Наймдугаар сард 32 галт тэргээр 2190 чингэлэг
  • Есдүгээр сард 35 галт тэргээр 2285 чингэлэг
  • Аравдугаар сард 24 галт тэргээр 1493 чингэлэг, нийт 5968 чингэлгийн Тяньжинаас татаж авсан. Энэ оны зургадугаар сарын 9-нөөс хойш 12 мянган чингэлэг татаж авчээ.

Мөн Тяньжинаас Эрээний чиглэлд дотоодын галт тэргээр хоногт нэг галт тэрэг явуулж, Эрээнээс өргөн царигт тавьж, ачаа бараа татаж авахаар болсон байна. Харамсалтай нь Эрээн  хотод Covid-19 гарч, хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы дараа ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх ажил үргэлжилнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж