Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэд бүсээ чангалсаар | News.MN

Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэд бүсээ чангалсаар

Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэд бүсээ чангалсаар

Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэд бүсээ чангалсаар

Найрамдал явах замд таарсан нэгэн дэлгүүрээс цэвэр ус авахаар ортол байсангүй. Ойрхон ямар дэлгүүр байна хэмээн харж зогстол 10 орчим настай, хир даг болсон том хүрэмтэй хүү хажууд ирж зогсов. Хүүгээс дэлгүүр асууж, заалгаж авав. Хүүд талархаад, чихэр өгөхөд “Баярлалаа, эгч ээ. Айлын хүүхдүүд гоё печень, боов, боорцог, чихэр идээд л байдаг. Би олдвол л иддэг. Эгч ээ, би өдөрт аймаар их өлсдөг шүү дээ. Миний аав архи уудаг, ээж группэд байдаг. Ээжийн группийн мөнгө хоол унд авч хүрдэггүй. Би хүмүүсийн хаясан ундааны савыг түүж тушаагаад ээждээ өгдөг. Нэг их шалихгүй мөнгө л дөө (инээвхийлэв). Ээжийгээ л их өрөвддөг. Махны үнэ өссөн гээд ээж мах авч чадахгүй байгаа. Хонины гэдэс дотроор голдуу хоол хийдэг байсан. Одоо үнэ нь талийж өгсөн байна лээ” гэж хэвлүүхэн нь аргагүй “хуучлаад”, яарсаар гүйгээд явчихав. Сэтгэлд нэг л том “гуниг” үлдчих нь тэр…

Хотын захын дүүрэгт өөрийн гэсэн орох оронгүй, ажилгүй, орлогогүй иргэдийн амьдрал маш хүнд байгааг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж буй. Сэтгэл байвал бүгдийг өөрчлөх боломж бий. Гэвч тэд “нүдэн балай, чихэн дүлий” хэвээр. Үнэндээ тэнд монгол хүн өлсөнө үү, үхнэ үү падлий ч алга. Уг нь хэмжээлшгүй их баялаг, хөрөнгөтэй улс шүү дээ гэх халаглал өөрийн эрхгүй төрнө.

БОРЧУУЛД ХИАМ, НАРИЙН БООВ "НҮДНИЙ ГЭМ"

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ "тэнгэрт" хадаж, иргэдэд хүндхэн цохилт болж буй. Үүнтэй холбоотойгоор иргэн Л.Эрдэнэсайхан Баянзүрх дүүргийн хүнсний захад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхон судалжээ. Судалгаанаас онцлоход, 2018 онд килограмм нь 1050 төгрөг байсан “Улаанбаатар” дээд гурил 2021 онд 1700 төгрөг болж өсчээ. Килограмм үхрийн махны үнэ 2018 онд 8500 төгрөг байсан нь 2019 онд 10 мянга, 2020 онд 12 мянгад хүрч, энэ онд 13500 төгрөгөөр худалдаалагдаж буй.

"Сакура" будаа 2018 онд килограмм нь 2500 төгрөг байсан нь даруй хоёр дахин нэмэгдэж, өнөөдөр 5600 төгрөгт хүрчээ. Цардуул ихтэй, таргалуулдаг хүнс гэж “гоочлуулдаг” төмсний үнэ л 800-1000 төгрөг хооронд хэлбэлзэж байгаа аж. Нарийн боовны үнийг 2018 онтой харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Тодруулбал, 2018 онд кг нь 1800 төгрөг байсан нарийн боовны үнэ өсч, 2021 онд 3000-9000 төгрөгөөр зарагдаж байна.

Монголчууд битгий хэл гадаадынхан монгол хиамны амттайг гайхдаг байв. Урдны тэр гоё амттай хиамаа одоо бид хийж чадахаа больсон. Хиамны үнэ бас л "хаданд" гарчихсан. Тухайлбал, "Мах импекс"-ийн хиам килограмм нь 19 мянган төгрөгт хүрээд буй. Одоогоос дөрвөн жилийн өмнө тус хиамны үнэ 9000 төгрөг байв. Килограмм "Улаанбаатар" зайдасны үнэ 2018 онд 8500 төгрөг байсан нь 2019 онд 11500 төгрөг, 2020 онд 15500 төгрөг, энэ онд бүр 19500 төгрөгт хүрэв. Том лаазтай туна загасны үнэ 2018 онд 3500 төгрөг байсан нь 2021 онд 7500 төгрөг болсон байна.

Тогтмол орлогогүй, өдөр хоногоо арайхийн аргацааж буй иргэдийн хувьд 13500 төгрөгийн үнэтэй мах, 9000 төгрөгийн нарийн боов, 19500 төгрөгийн зайдас бол зүгээр л "мөрөөдөл".

Цар тахлын улмаас хил дээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн бүхий чингэлгүүд гацсан нь үнийн өсөлтөд ташуур болсон. Гэвч төр засаг “Зах зээлийн зарчмаараа л явна” гэж хатуурхахын оронд өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг иргэд хэлж буй юм.

 

НИЙСЛЭЛД 5 НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ БУУРЧ, 8 НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨСЧЭЭ

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр, сүүлийн долоо хоногийн байдлаар Улаанбаатарт махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ өсчээ.

Махны дундаж үнэ                             

2021 оны арваннэгдүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10849 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13443 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 121 (0.9 хувь) төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ 48 (0.3 хувь) төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 22 (0.2%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 221 (2.0 хувь) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

2021 оны арваннэгдүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, I зэргийнх 1300-1600 төгрөг, II зэргийнх 969-1200 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, I зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1540 төгрөгийн үнэтэй байна. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2021 оны арваннэгдүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.3 хувиар өсч 1006 төгрөгөөр, монгол лууван 1.7 хувиар буурч, 2553 төгрөгөөр, монгол байцаа 0.9 хувиар өсч, 2024 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.4 хувиар өсч 3424 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ.

Үнэ өссөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг онцолбол, цөцгийн тос 6071 төгрөг, үхрийн ястай мах 13000 төгрөг, адууны ястай мах 10,125 төгрөг, монгол төмс 1044 төгрөг, байцаа 2128 төгрөг, манжин 3429 төгрөг, фүжи алим 7159 төгрөг, дизель түлш 2658 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Долоо хоногийн үнийн танилцуулга (2021 оны 11 дүгээр сарын 10)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-17 150.129.142.68

п..,ду энэ архиныхаа үнэнд анхаараачээ төр засаг архины үнэ тэнгэрт хадлаа ядуу хүүхдийн мөнгө авгайн цалингаар амьдарч бгаа бид юугаар архи авах бэ энэ төр засаг сар болгон архины 100 к халамж хэрэгтэй бн эрчүүдээ хайрла

Avatar

Зочин 2021-11-17 202.126.89.74

Хиам өгөрций помидор чинжүү улаан манжин мандрин алим банан г.м нь үнэтэй бол битгий аваа. Авахгүй бвал үнэ буухгүй яадгийн. Муутгаад хаяснаас хямд зарна. Мах гурил сонгиноор болоод л бсан. Харин витаминуудаа нэмэлтээр аваад хэрэглэхгүй юу лаа

Avatar

Би 2021-11-17 192.82.73.83

Архиа юугаар авч уудгын?
Өдөрт 70000 төгрөг өгч бн ажил хийвэл.

Avatar

Зочин 2021-11-17 64.119.16.64

Яг өгч харагдаач өгнө гэж худлаа хошигоруулаад ажилаа хийлгэчихээд гонжирдог юум хэлсэндээ байдаг ажил олгогч гэгч байхгүй

Avatar

Зочин 2021-11-17 103.229.122.11

Айл өрхийн амьжиргаа өрхийн тэргүүнээс шалтгаалдаг: ажилсаг хөдөлмөрч хүн эхнэр, хүүхдээ тэжээж өөдрөг авч явдаг бол архичин, арчаагүй залхуу нь ядуурлын туйлд хүргэдэг!! Айлын амьжиргаа муу байгааг хүүхдийн муугаас боллоо гэдэггүй биз дээ?? Төр улс бол томруулсан айл өрх л гэсэн үг. Монгол Улсын "Өрхийн тэргүүн" маань тэгэхээр алинд нь хамаарч байна вэ??

Avatar

хүн хүн 2021-11-17 103.212.118.160

Монгол төр Ардчилын энэ 30 аад жилүүдэд Нам нэрээр сэм хуйвалдсан хулгайч луйварчин худалч а******н нарын үүр болсоноор
хулгайч нар дураараан дурьгаж Төрийн нэрээр хулгай луйвараан хацайлах хууль хийн батлаж Ард түмнийг зүүль бүрээр
мөлжөн доройтуулаж тарчлаан зовоосоор байна Ерөнхийлөгч Ерөнхий сайд нараа албан тушаалтаны авилгал хулгай луйварын хэрэгт хамгийн хүнд ял оноож байгаач үүнд бүх хөрөнгийг нь хурааж 25 жилийг ямарч магдлан өршөөлд хамрагдахгүй
ял оноогооч

Avatar

Зочин 2021-11-17 192.82.73.236

Хиамандаа орос шиг картон хийдэг байхоо… Тэгхээр амтгүй болчихдог… 70 сая малтай . Бүх гурил, ногоогоо өөрөө хангадаг , асар их байгалийн баялагтаа мөртөө хотын захаар дүүрэн хагас өлсгөлөн хүүхдүүд… Хаанааа идээд байгаа юм, хулгайч нарыг шоронд хийж хатаах цаг ирнэ…

Avatar

Зочин 2021-11-17 202.131.248.130

Эцэг эхийг нь ажлын байраар хангах чадваргүй төр засаг, балчир хүүхдүүдийн хоолыг булаачихаад нэг их том том бүлтэрсэн хүмүүс л явахын.. бүхэл бүтэн үеийг бүхэлд нь сүйрүүлж бндаа… нүглээ яаж үүрнэ дээ

Avatar

Zochin 2021-11-17 147.161.192.97

Мах комбинатын хиам амтгүй мөртөө үнэтэй болсон. Хиам ямар гоё амттай байдгийг мэдэхгүй хүмүүс амталгааг нь хийдэг байх.

Avatar

zochin 2021-11-17 202.179.26.11

em , chool chuns aimaar uned orson ,bid avaj chadachguinee ,

Avatar

Зочин 2021-11-17 202.126.89.6

Odoo yahavdee. Ecogiin tsever buteegdehiun mah gurilaa iddee

Avatar

иргэн 2021-11-17 202.126.88.54

Зөвхөн унадаг машин нь хэдэн зуун сая төгрөг бүр хэдэн зуун тэрбумаар нь залгидаг мангас давхрага бий гэтэл 30 хан жилийн өмнө нэг гараанаас гарсан байдаг нийт монголчуудийн 70 % нь иймэрхүү амьдралтай улсад нь ганц том эмнэлэг ганц том цахилгаан станц баригдаагүй нийгмийн бүх шатанд авилага дээр нь ёс зүй шудрага ёс бүр цаашаа ийм юмыг тэвчээд хар ус гудраад үхэл царайлаад амьдардаг үндэстэн биднээс өөр алга даа

Avatar

Зочин 2021-11-17 103.212.118.160

ийм мангасуудыг буудан хороохоос оор зам үлдэхгүй болжээ ард түмэн минь

Avatar

Зочин 2021-11-17 150.129.142.228

АЯЛАЛ ХИАМ КГ НЬ 32 000 ₮ БОЛСОН

Avatar

Зочин 2021-11-17 202.55.188.107

Avahgui l baigaach. Hen ch avahgui bol une ni buurna shdee

Avatar

Зочин 2021-11-17 124.158.107.6

лалрын засаг төр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж