Хотын дарга нийслэлчүүдэд соёл заана

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Хотын дарга нийслэлчүүдэд соёл заана

Хотын дарга нийслэлчүүдэд соёл заана

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийнхний бүдүүлгийг гайхаж соёлын хичээл заахаа мэдэгдлээ. Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах, ангилах соёлд төдийлөн суралцаагүй байна. Нус, цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхлээд хотын иргэний гаргаж болохгүй үйлдлийг гаргадаг.

Хотын иргэн хотын стандарт, дүрэм журамд хашигдаж амьдрах ёстой. Цаашдаа иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ бид хотжих соёлд сургана. Соён гэгээрлийн ажил зохион байгуулна. Таван үеэрээ хотод амьдарч байж хотын иргэн гэдэг ойлголтод хүрнэ гэж боддог” гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцэх үеэр ийнхүү онцолсон. Түүний хэлснээр ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоороо гаргаж шиддэг “орк” иргэдэдээ 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу хариуцлага тооцох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж