Армен, Азербайжаны мөргөлдөөнийг Путин зохицуулав

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Армен, Азербайжаны мөргөлдөөнийг Путин зохицуулав

Армен, Азербайжаны мөргөлдөөнийг Путин зохицуулав

Армен, Азербайжан хоёр улсын хилийн цэргүүд харилцан гал нээсэн хэрэг Мягмар гаригийн өглөө гарав. Өнгөрсөн жилийн есдүгээр сард уулын Карабах бүс нутгийг тойрсон хоёр улсын маргаан хурцдаж, зургаан 7 хоног үргэлжилсэн мөргөлдөөний эцэст талууд ОХУ-ын зуучлалаар гал зогсоох шийдвэрт хүрсэн билээ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас 6500 цэргийн амь нас үрэгдсэн бөгөөд хэлэлцээрийн үр дүнд Армен газар нутгаасаа Азербайжанд өгсөн юм.

Тэгвэл өчигдөр Арменийн Сюник мужийн хилийн бүсэд үүссэн байлдааны ажиллагаа дайны галыг дахин дэврээх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж байна. Тодруулбал, тус бүс нутагт хоёр улсын зэвсэгт хүчний хооронд ширүүн тулаан үүссэн байна. Гэвч энэхүү ажиллагааны талаар хоёр тал харилцан адилгүй мэдэгдэл хийж буй. Азербайжаны Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр Арменийн цэргүүд Азербайжаны байрлал руу довтолж, хоёр цэргийн албан хаагчийг шархдуулсан аж.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар “Арменийн зэвсэгт хүчин Мягмар гаригийн өглөөний 11:00 цагт хил дээр өдөөн хатгалга үүсгэж, Келбажар, Лачин дүүрэг дэх Азербайжаны байрлал руу довтолсон" гэжээ. Улмаар Азербайжаны цэргүүд довтолгоог зогсоож, Арменийн 12 цэргийн албан хаагчийг олзолсон байна. Харин Арменийн Батлан ​​хамгаалах яамнаас "Азербайжаны зэвсэгт хүчин манай улсын зүүн бүсийн хил рүү их буугаар галлаж, цөөнгүй цэргийн амь насанд хүрсэн" гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор, НҮБ, Европын холбоо, ОХУ-ын албаны хүмүүс талуудыг мөргөлдөөнөө зогсоохыг уриалж буй. Тэр дундаа Армени улсад цэргийн баазтай ОХУ мөргөлдөөнийг намжаахад илүүтэй оролцжээ. “Оросын талын зуучлалаар Арменийн зүүн хил дээр үүссэн мөргөлдөөнийг зогсоох шийдвэрийг 18:30 цагт гаргасан” гэж Арменийн батлан ​​хамгаалах яамнаас мэдэгдсэн бол Азербайжаны засгийн газар энэхүү шийдвэрийг хараахан баталгаажуулаагүй байна.

Кремлийн хэвлэлийн албанаас хамгийн сүүлд мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Армений ерөнхий сайд Никол Пашинянтай утсаар холбогдож, хилийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Путин, Пашинян нар энэхүү асуудлаар байнгын холбоотой ажиллах шийдвэрт хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж