"ЭМД-аас иргэнд олгох санхүүжилтыг хоёр сая төгрөгөөр хязгаарлахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

"ЭМД-аас иргэнд олгох санхүүжилтыг хоёр сая төгрөгөөр хязгаарлахгүй"

"ЭМД-аас иргэнд олгох санхүүжилтыг хоёр сая төгрөгөөр хязгаарлахгүй"

УИХ-ын гишүүн Ц.Туваан "ЭМД-ын сангаас сум болон өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилт хоёр дахин өссөн, хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан" талаар өнөөдөр /2021.11.17/ мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Эрүүл мэнд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиар эрүүл мэндийн салбарыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр төрийн болон хувийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа.  2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авах жорыг бүх  бүх эмийн сан олгодог болсон. Гэвч энэ нь сум болон өрхийн эмнэлэгт хангалтгүй хэрэгжиж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагуудад нэг иргэнээр тооцдог санхүүжилтийг хоёр дахин өсгөсөн. Ингэснээр анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх онд шийдэж өгөхөөр болсон.

Нэг иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр хоёр сая төгрөгөөр хязгаарлагдаад зогсдог байсныг цуцалсан. Өөрөөр хэлбэл иргэн хүнд өвчтэй бол Эрүүл мэндийн даатгалын сангаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болно.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, гурван ажлын хэсгийг баталж ажиллуулахаар болоод байна. Хүнсний улаанбуудайн борлуулалттай холбоотой асуудал аж ахуйн нэгж, иргэд, тариаланчдаас ирсэн. Улаанбуудайн борлуулалт ямар шатанд явж байгаа талаар шалгалт хийнэ. 

Хүнсний ногооны хангамж, тариалалтын асуудлыг шийдэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан. Эрээний хил хаагдахад манай улсад нарийн ногооны үнэ өссөн зэрэг асуудлыг энэхүү ажлын хэсгээр авч хэлэлцэнэ. Манай улс өнөөдрийн байдлаар 540 гаруй мянган тонн улаанбуудайг хурааж аваад байна. Тариаланчид маш их улаанбуудайг хурааж авсан ч борлуулалт нь хүндрэлтэй байгаа юм. Тухайлбал 240 гаруй мянган тонн улаанбуудай борлуулагдсан гэсэн мэдээтэй байна" гэв. 

Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 оны эхний есөн сарын байдлаар эрүүл мэндийн  байгууллагад олгох тусламж үйлчилгээнд 634.9 тэрбум, эмийн хөнгөлөлтөд 44 тэрбум, Элэг бүтэн монгол хөтөлбөрт 3 тэрбум, Covid-19-ийн тусламж үйлчилгээнд 204 тэрбум нийт 886.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилт олгожээ. Үүнээс улсын эмнэлэгт 356 тэрбум, хувийн эмнэлэгт 64.6 тэрбум, сувилалд 8.2 тэрбум, сумын эмнэлгүүдэд 4.4 тэрбум, өрхийн эмнэлэгт 3.1 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжилт олгожээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж