Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх хоногийн мэдээллийн графикаа нийтэллээ.
Сүүлийн 24 цагт 873 тохиолдол шинээр илэрсний 549 нь нийслэл Улаанбаатар хотод, 324 нь орон нутагт бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлын тоог мэдээлж буй.
Харамсалтай нь, 41-60 насны хоёр, 61-80 насны зургаа, 81-ээс дээш насны хоёр, нийт 10 хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барлаа.
Одоогоор 9569 хүн хэвтэн эмчлүүлж буйн 265 нь нэн хүнд байна. Мөн тэдний 1654 нь хүүхэд, 384 нь жирэмсэн эмэгтэй юм.
Холбоотой мэдээ