10 галерей хамтран Монголд анх удаа “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнг гаргалаа | News.MN

10 галерей хамтран Монголд анх удаа “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнг гаргалаа

10 галерей хамтран Монголд анх удаа “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнг гаргалаа

10 галерей хамтран Монголд анх удаа “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнг гаргалаа

Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 галерейтэй хамтран Монголд анх удаа 2000 мкв талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээг Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

Тус үзэсгэлэн нь орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдсэн ба Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэйгээр харуулах зорилготой.

“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Монголдоо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид, галерей, үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаар онцлог юм. Цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгох зохион байгуулж, олон улсын уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөж байна.

Мөн энэ үеэр дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс гадна  хүүхдэд зориулсан уран зураг, баримал, уран бүтээлчдийн хамтарсан танилцуулах сургалтууд болсон юм. Басхүү монгол зургийн бийрийн дасгал, таталбар хийх үйл ажиллагаа болж өндөрллөө. Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлаг, урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэх, бүтээн туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчдийг дэлхийд шинэлэг өнгө төрхтэйгээр таниулах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Мөн олон нийтэд Монголын уран зургийн өнөөгийн чиг хандлага чанар чансаа харах боломжыг олгосон аж.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2021-11-17 192.82.68.216

Oilgomjgui dutuu medee oruulah yum. Hed honog bolohiin? Bolood ungursiin bol denduu oroitson medeelel bn. Olon huniig uzeesei gej bodoj zohion baiguulsiin bol erthen heleh heregtei shuu dee .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж