"Nike" Травистай хамтарсан шинэ пүүзнийхээ нээлтийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

"Nike" Травистай хамтарсан шинэ пүүзнийхээ нээлтийг хойшлуулав

"Nike" Травистай хамтарсан шинэ пүүзнийхээ нээлтийг хойшлуулав

Травис Скоттын “Astroworld” тоглолтын үеэр 10 хүн амиа алдсаны улмаас "Nike" компани "Air Max 1 x Cactus Jack" пүүзнийхээ нээлтийг хойшлууллаа. “Nike” компанийн мэдэгдэлд “Astroworld" фестивалд болсон эмгэнэлт үйл явдалд нэрвэгдсэн хүн бүрийг хүндэтгэн “Air Max 1 x Cactus Jack” –ийн нээлтийн хугацааг хойшлуулж байна” гэжээ. Хуваарь ёсоор дээрх пүүз нь ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийх байв. Одоогоор шинэ хуваарийг зарлаагүй байна.

Амиа алдсан 10 хүний дунд есөн настай хүү, ахлах сургуулийн хоёр сурагч байжээ. Энэ сарын эхээр болсон “Astroworld” тоглолтын үеэр үзэгчид тайзны урд хэсэгт бөөгнөрөл үүсгэж, бие биенийгээ гишгэж, зарим хүн агаар дутагдсаны улмаас ухаан алдсан аж.

Травис ч болсон үйл явдалд харамсч буйгаа мэдэгдэж, Хьюстон цагдаагийн газарт бүх талаараа тусламж, дэмжлэг үзүүлнэ гэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “"Би тусламж хэрэгтэй байгаа гэр бүлүүдэд хүрч, дэмжихийн тулд Хьюстоны нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна" хэмээн бичжээ.

Нас барсан болон гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэн тоглолт зохион байгуулагч Травис Скотт болон бусад хүмүүсийн эсрэг олон тооны нэхэмжлэл гаргажээ. Хьюстоны хуульчдын эвсэл өнгөрсөн долоо хоногт тоглолтод оролцсон 200 гаруй хохирогчийг төлөөлж байгаагаа зарлаж, мужийн Иргэний шүүхэд "Live Nation" промоутер болон хариуцлагагүй ажилласан арын албаныхны эсрэг нэхэмжлэл гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж