Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамтран зүтгэгч, дотны анд, журамт нөхөр Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер, “Цэ Энд Пү” эрэгтэйчүүдийн анхны эмнэлэгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Олон Улсын Холбооны Буриад Улсын хүний гавьяат эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч Ч.Цэдэн-Иш нь өвчний улмаас таалал төгсөж Монголын эрүүл мэндийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ч.Цэдэн-иш нь монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН бие даасан эмнэлэг, эрэгтэйчүүдийн кабинетийг орон нутаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд бий болгох, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх, хөвгүүд, эрэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, үнэтэй хувь нэмэрээ оруулсаар ирсэн билээ.

Таны уйгагүй хөдөлмөр, зүтгэл бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно. Хань, үр хүүхэд, ач зээ, гэр бүл, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж