VS: Сангийн сайд ба хотын дарга

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

VS: Сангийн сайд ба хотын дарга

Хотын дарга Д.Сумъяабазарын гэгддэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 гаруй тэрбум төгрөг бий. Сүүлийн үед тус банкны нөхцөл байдал хүндэрч Засгийн газар дээрх хөрөнгүүдээ татан авч чадахгүй болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас төрийн буюу татвар төлөгчдийн мөнгийг татаж, өөр банкинд шилжүүлнэ гэдгээ тус банкны удирдлагуудад мэдэгдсэн байна. Харин Хотын дарга “оноос өмнө хэлсэндээ хүрнэ” хэмээн нүүр бардам тайлбар өгчээ.

Энэ удаагийн VS буландаа Сангийн сайд Б.Жавхлан, Хотын дарга Б.Сумъяабазар нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

Б.ЖАВХЛАН
Сангийн сайд:

-Тухайлан нэр зааж, ярьж байгаа банкуудын төлбөрийн чадвар хэр байгааг Төв банк илүү тодорхойлж хэлнэ. Засгийн газар энэ ажилд оролцохгүй. Харин Засгийн газар эрсдлээ тооцоод Төрийн сангаас гадуур байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгал гэх мэт сангуудын мөнгийг Төрийн санд төвлөрүүлэх бодлогыг үргэлжлүүлж, татаж байна.

Ер нь татан буугдсан, төлбөрийн чадваргүй болсон банкуудад Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн мөнгө байж байдаг. Тэгэхээр төрийн мөнгө ингэж эзэнгүйдэж болохгүй. Төрийн санд төрийн өмчийн байгууллага, сангуудын мөнгийг төвлөрүүлэх ёстой. Тэгэхээр банкны эрсдэлээс гадна банкинд аваачиж байршуулсан төрийн мэдлийн хүмүүст хариуцлага ярих ёстой. Цаашдаа ийм эрсдэл гаргаж болохгүй тал дээр анхаарч ажиллах ёстой.

Д.СУМЪЯАБАЗАР
Хотын дарга:

-Төрийн болон төрийн өмчит газрууд, нийгмийн даатгалын сантай холбоотой төлбөрийг богино хугацаанд төлүүлж, хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүст тооцох ёстой хариуцлагыг хүлээлгэнэ. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа залуус мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллах ёстой. Банк бол харилцаа мөн бизнесийн соёлыг заадаг. Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ. Тэгэхлээр банкны удирдлагууд төлөвлөгөө гаргаж уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж бодож байна. Би нэр төр эрхэм гэж боддог учраас залилан хийсэн юм шиг асуудлыг нуухгүй. Ямартай ч иргэдэд ам бардам хэлэхэд хотын даргын хувьд Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж