Польш цагаачид руу нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүршчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Польш цагаачид руу нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүршчээ

Польш цагаачид руу нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүршчээ

Польшийн цагдаа нар Беларусиас хил даван орохыг завдсан цагаачид руу нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүршсэн талаар ВВС мэдээлжээ. Телевизийн дүрс бичлэгт бичигдсэнээр Польшийн хилийн цагдаа нарын түрэмгий үйлдлийн хариуд цагаачид чулуу болон гартаа таарсан эд зүйлсийг шидэж буй нь харагдав. Ойрхи-Дорнод болон Азийн зарим орнууд ирсэн олон мянган цагаач Польш улсаар дамжин Европын холбооны орнууд руу гарахаар хөрш Беларусийн хил дээр овоорсон юм. Гэвч Польш нь олон мянган цагаачдыг хил нэвтрүүлэхээс татгалзан, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлснээр тэдгээр хүмүүс өвлийн хүйтэнд олон хоног гадаа хонож байна. Европын холбооны зүгээс цагаачдыг зохион байгуулалтайгаар авчирч, Польшийн хил дээр бөөгнөрүүлэн зохиомол хямрал үүсгэн ЕХ-ны тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдож байгаад Беларусийг буруутгаж буй.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкл өнгөрсөн онд болсон сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийн жагсаалыг хүчээр дарснаас үүдэн Европын холбооноос Минскийн эсрэг хориг арга хэмжээ авсан. Гэвч үүний дараагаас Беларусь-Польшийн хил дээр ийнхүү цагаачдын бөөгнөрөл үүсч, хямрал эхэлжээ. Албан ёсны тоо баримтаас харвал Беларусь улсаас Польш руу нэвтрэхийг завдсан цагаачдын тоо өнгөрсөн 2020 онд дөнгөж 88 байсантай харьцуулахад энэ он гарсаар 5000 давж нэмэгджээ. Гэвч энэ хооронд цагаачид бага насны хүүхдүүдээ дагуулан ирж, хүйтэнд гадаа майханд хонож буй нь хүний эрхийн ноцтой зөрчил болж байна.

Эдгээр цагаачид Даваа гаригт Беларусийн талаас өргөст торон хашлагыг хүчээр давахыг оролдож, бөөнөөрөө дайрсныг Польшийн цэргүүд хориглон зогсоожээ. Харин Мягмар гаригт  хүчээр хил давахаар оролдож буй цагаачид хилийн харуулууд руу хүч хэрэглсэн дайрсан болохыг  Польшийн батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Улмаар хилийн цагдаа нар гэмтэж, толгой нь хагарсан оноштой эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн Беларусийн армиас цагаачдыг тэсрэх бөмбөг зэргээр хангаж байгааг буруутгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж