Олон улсын цэргийн зөрчил ба иргэний нисэхийн сэргэлт Дубайд төвлөрөв | News.MN

Олон улсын цэргийн зөрчил ба иргэний нисэхийн сэргэлт Дубайд төвлөрөв

Олон улсын цэргийн зөрчил ба иргэний нисэхийн сэргэлт Дубайд төвлөрөв

Олон улсын цэргийн зөрчил ба иргэний нисэхийн сэргэлт Дубайд төвлөрөв

Дубайн агаарын шоу өнгөрсөн Ням гаригт нээлтээ хийж, олон улс төдийгүй томоохон авиа компаниуд байлдааны болон иргэний агаарын тээврийн шинэ нисэх онгоц, техник хэрэгслээ танилцуулж, олон тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгууллаа. Тухайлбал, ОХУ нь тус шоуны үеэр байлдааны онгоцны тав дахь үеийн шинэ загвараа танилцуулжээ. Мөн Арабын нэгдсэн Эмират улс нь АНУ-аас “F-35” сөнөөгч онгоц худалдан авахаар гэрээ байгуулав.

НЭГ ДАЙРАЛТААР 5 БАЙ СӨНӨӨХ ЧАДАЛТАЙ СУХОЙ СУ-75 СӨНӨӨГЧИЙГ ИХЭД СОНИРХЖЭЭ

ОХУ-аас өнгөрсөн долдугаар сард анх танилцуулсан нэг хөдөлгүүрт Сухой Су-75 сөнөөгч онгоцоо Дубайн шоунд оролцогчдод сонирхууллаа. “Checkmate” гэгдэх уг байлдааны онгоц нь өмнөх Сухой загваруудаас зардлын хувьд хэмнэлттэй ч илүү хурдтай болжээ. “Checkmate” сөнөөгч онгоц нь нэг дор таван пуужин тээвэрлэх боломжтой тул нэг дайралтаар олон байг сөнөөх чадвартай гэдгийг шоуны танилцуулгад онцолжээ. ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долдугаар сард тус сөнөөгч онгоцны танилцуулгад биечлэн оролцсон бөгөөд туршилтын нислэгүүдийг 2023 оноос хийж, 2026 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ хараахан захиалга авч эхлээгүй аж. Нөгөө талд Сухой Су-75 онгоцны өрсөлдөгч байж болох АНУ-ын тэнгисийн цэргийн “Lockheed Martin F-35” сөнөөгч онгоц аль хэдийнэ 2015 оноос тулаанд оролцож эхэлсэн билээ.

Тус нисэх онгоцыг Эмиратын төлөөлөгчид ихэд сонирхсон хэмээн ОХУ-ын мэдээллийн агентлагууд онцолсон байна. Гэхдээ Барууны дипломатуудын зүгээс АНУ-тай холбоотон Персийн булангийн орнууд Оросоос сөнөөгч онгоц худалдан авах нь эргэлзээтэй гэж үзжээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Персийн булангийн орнууд ОХУ-аас байлдааны техник хэрэгсэл худалдан авах, сонирхох нь харьцангуй нэмэгдсэн нь ажиглагддаг. Тухайлбал, 2017 онд Эмират улсаас ОХУ-аас Сухой Су-35 байлдааны онгоцыг худалдан авч, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах урьдчилсан гэрээг байгуулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл гэрээний үйл явц удаашралтай байна. Түүнчлэн АНУ-аас 50 ширхэг “F-35 Lighting II” сөнөөгч онгоц худалдах гэрээ ч мөн удааширсан нь Вашингтон, Бээжингийн харилцаанд зөрчил хурцадсантай холбоотой. Эмират нь өнгөрсөн жил Израйльтай харилцаагаа сайжруулсны дараа АНУ нь сөнөөгч онгоцоо тус улсад худалдах гэрээ байгуулсан юм. Үүний зэрэгцээ АНУ, Хятадын зөрчлөөс шалтгаалан Эмират улс нь “Huawei” компанийн 5G интернэт сүлжээг оруулж ирэх ажил ч саатсан байна.

АГААРЫН ШОУНЫ ЭХНИЙ ХОЁР ӨДӨРТ 200 ТЭРБУМ ДИХРАМЫН ӨРТӨГТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Таван хоног үргэлжилсэн Дубайн агаарын шоуны зөвхөн эхний хоёр өдөрт хийгдсэн худалдааны гэрээний өртөг 200 тэрбум дихрамд хүрснийг зохион байгуулагчид онцолжээ. Эхний өдөр 137 тэрбум дихрам, хоёр дахь өдөрт 65.5 тэрбум дихрамын худалдааны гэрээ зурагдсаны дунд шинээр гарсан нисэх онгоц худалдан авах,  агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан гэрээ зэрэг багтаж байна. Европын иргэний нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани АНУ-д төвтэй Нисэхийн лизингийн корпорациас (ALC) 15 тэрбум ам.долларын өртөгтэй 111 нисэх онгоц худалдан авах захиалга авч, гэрээ байгуулсан нь хоёр дахь өдрийн шоуны гол үйл явдал байв. Нью-Йоркт төвтэй тус корпораци нь 25 ширхэг A220-300, 55 ширхэг A321neo, 20 ширхэг A321XLR, дөрвөн ширхэг A330neo, долоон ширхэг A350F нисэх онгоцыг худалдан авахаар “Airbus” компанитай гэрээ байгуулжээ. Тус корпораци нь өнөөдрийг хүртэл “Airbus” компаниас 496 ширхэг нисэх онгоц худалдан авсан аж.

Дубайн агаарын шоу нь цар тахлын хоёр жилийн дараа болж буй хамгийн том үзэсгэлэн худалдаа гэдгээрээ олон улсын анхаарлыг ихээр татжээ. Абу Дабид төвтэй “Edge Group” группын салбар, тусгай чиглүүлэгчтэй зэвсэг үйлдвэрлэгч “Halcon” компани нь шоуны үеэр Эмиратын зэвсэгт хүчинд 3.2 тэрбум дихрамын өртөгтэй зэвсэг худалдах гэрээ байгуулав. Мөн Бразилийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Embraer” компани нь гурван ширхэг E175 нисэх онгоц худалдах гэрээг Нигерийн “Overland Airways” компанитай байгуулсан нь 300 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Дубайн “Emirates SkyCargo” нисэхийн тээврийн компани мөн 704 сая ам.доллараар хоёр ширхэг “Boeing 777 Freighters” нисэх онгоц худалдан авахаар болсон нь олон улсад агаарын тээврийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж буй энэ үед чухал наймаа байв. Тус компани нь тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд нэг тэрбум ам.долларыг зарцуулахаар төсөвлөжээ. Мөн тус компани Израйлийн нисэхийн үйлдвэрээс дөрвөн ширхэг “Boeing 777-300ER” нисэх онгоц нэмж авахаар ярилцаж байгаа аж.

Хоёр жил тутамд зохиогддог Дубайн агаарын шоу нь батлан хамгаалах болон иргэний нисэхийн компаниудын хувьд олон тэрбум ам.долларын худалдаа наймаа хийх алтан боломж байдаг. Иргэний нисэхийн салбар цар тахлаас шалтгаалан өнгөрсөн жил 138 тэрбум ам.долларын цэвэр орлогоо алдсан. Гэвч вакцинжуулалтын ачаар олон улс хилээ нээж, аялал жуулчлал эхэлснээр иргэний нисэхийн салбар дагаад эргэн сэргэж эхэлж буйтай давхцан агаарын шоу зохиогдлоо. Тус шоунд АНУ, ОХУ, Израйль зэрэг батлан хамгаалах, цэргийн хүчин чадал өндөр орнууд төдийгүй олон улсын компаниуд оролцов. Тухайлбал, зөвхөн АНУ-аас гэхэд 100 гаруй компани үзэсгэлэн худалдаанд оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-11-17 202.9.46.238

Ovgon нэрт хог данжаадаа танай вирус хятад
дандаа Оросоос з****г авдаг хуулбарладаг хог вирус гамингууд шт ер нь тэрнийгээ мэддэггvй тархи нь вирустсэн хог гамин бэ? чи чинь

Avatar

Заагч 2021-11-17 202.9.46.238

Ovgon нэрний цаадах емхий гамин вирус хар хятадтайгаа устах болтугай.

Avatar

Ovgon 2021-11-17 64.119.19.151

фашист орос сөнөтүгэй

Avatar

Ovgon 2021-11-17 192.82.65.103

ОРОСУУД ХУСАН ФАНЕРАН МАКЕТ ЧИРЧ ОЧООД БУЛАЙ БОЛСОН,,,,,СУ 75 6Р ҮЕИЙН ТАКТИКЫН СӨНӨӨГЧ ГЭЖ БАЙГАА Ч НИСДЭГГҮЙ МОДЕЛЬ, СОГГТУУ ОРОСУУДЫН МӨРӨӨДӨЛ, ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ НИСЭЖ Ч МАГАДГҮЙ НИСЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР,,,,,

Avatar

Ovgon 2021-11-17 192.82.65.103

ОРОС НЭГ Ч НИСЭХ ОНГОЦ ЗАРАХ ГЭРЭЭ Ч БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ

Avatar

hudalch ovgon hujaa. 2021-11-17 59.153.112.108

za buraad l. orosuud tend ongots bas nisdeg tegenii olon geree baiguulsan shuu malaa..

Avatar

Ovgon 2021-11-17 192.82.65.103

хүний хэрэгцээ хангахаар ганц ноутбуук, жижигхэн гар утас ч үйлдвэрлэж чаддаггүй мулгуу оросууд 6 байтугай 5 дугаар үеийн нисэх онгоц хийлээ юу ккк оросын элчингийн хөлсний бичээчээ, оркоо

Avatar

medehgui baij buraad bna.. 2021-11-17 59.153.112.108

orosuud super komputer ali hediin hiisen ch dee malaa. oorsdiin tom internetiin sistemtei hvsvel amerikiig haagaad ooriihoo asaaj chadan za. yndex . com geh delhiid mash kompani za. orosuud ooriin toriin bvh alban baiguulagdaa zobhon orosd vildverelsen komputer delgets heregleh tushaal ali ert gargaad bieluulij bgaa hurliizaa medehgui bga yum bna. orosuud ali ert hiij ehelsen udahgui garah gej bgaa 5 dahi veiin ongots za..

1 1
Avatar

Зочин 2021-11-17 192.82.74.33

ҮНЭН ОРСЫН СЭГИЙГ ТООХ УЛС АЛГА БАЙНАЛЭЭ,,,,

Avatar

Зочин 2021-11-17 103.111.68.3

Оросын сөнөөгч онгоц нислэг хийгээгүй ш дээ. Гэхдээ тэргүүлэх электроник ч үйлдвэрдэггүй Орос улс тийм онгоц хийж чадахгүй зүгээр л макет гэж шоолж байна лээ

Avatar

medehgui baij buraad bna.. 2021-11-17 59.153.112.108

orosiin sonoogch niseh ongotsuud vzvvleh toglolt hiisen malaa. su-35 uud ni. harin ene su -75 byui 5 dahi veiin ongots bol hiij bgaa ongots zobhon vzvvlsen yumaa.

Avatar

Зочин 2021-11-17 132.194.33.148

ylc

Avatar

tusub,tatbar %0,t , yatjc, OB?? 1 2021-11-17 132.194.33.148

oipoop byreeselJ, YALGAJ CALGAX

Avatar

tiim syrxii yum bol tendee bai,buti eldev,tyi. 2021-11-17 132.194.33.148

shunetexnlogu xet,bolood urcuun.

Avatar

dylaanaa,mandtygai.dapyi.1 2021-11-17 132.194.33.148

-ctantsaa ylc.

Avatar

ylcuun nyyts. ylcuun xamgaaltad 2021-11-17 132.194.33.148

MONGOLIIN MUNGO.

Avatar

don't touch me, mashunaa , ereg cyllaj uupchilj, opoldyylgyi baix ^ tusubdbx 2021-11-17 132.194.33.148

&??

Avatar

kamer@ xereggyi, XULGAICHIIN ALAUUR BOLSON. niitiin teevert baij blx. 2021-11-17 132.194.33.148

don't control me ckan,# jpseerdagaj, programaar controldj

Avatar

cpok OB? ? 2 eeljuun ctants,xulduugch max xailuulj, xooloo chanax mini. eldvzs? 2021-11-17 132.194.33.148

∆ ytsaap yari, alax gj baival,ytsaa abaxgyu baixyy.
ytasnii dygaaraa, AJLIIN XUUCHNII UTAC.
dygyi mashinaar zuuj mangarlaj baij, traktor + kpuzus bolgoj,OC?? odoo boloo.
XUU

Avatar

zasaglyylj,xyychnaapaa deep 2021-11-17 132.194.33.148

MANAI ULSADBITII,ELV MAANAG BLR UYMAA XIIGEED BAI, SEJIG XYREED BN.
OLONLOG,SATAACH, CHUTGUR ZNTAI.
TASNI TZ ALAJ BAS TARINA DAA?? BYGDIIS NI MANGAS DIILDGYI,MNGRLJ.
MUU ZURSHIL BLIRTS GOMD.

Avatar

tugs shiidel 2021-11-17 132.194.33.148

butii xiigeed, BLR yum xapyylaad bai.

Avatar

Зочин 2021-11-17 132.194.33.148

t 1

Avatar

yxsenii chini CHUTGUR, SHULMAS UJESTAI NIILEX 2021-11-17 132.194.33.148

XUU.

Avatar

- cuctem yapij bnaa. oy zailshgyi, xyyrmag ertuns sonin bish. 2021-11-17 132.194.33.148

Xynceer daramtalj, TZ BULATSLDJy, abtys BAAZ, yduun xool.??
Opon cyytsaas xuuj.batalgaa baixgyi. xyns- ylcuun mes zasal. (zapim)

Avatar

zambaraagyi,yjesryygaa yab.+yrbagchid ashiglyylaad daraa ni ****! xamgaalalt 2021-11-17 132.194.33.148

yuildbert opyylj bolgyi, yildber dyyriaj xylgailna. modnii $ nexejs,shinign Gadnuuxan,DARANGUILJ RTV$AS. tylxyyr bueneseec,dyyriamal em,yas,shinggyi
AY TUXIIN ESREG, CHUTGURTUJ.dypaapaa xamgaalax, zerleg bish.

Avatar

Badarch taxar 2021-11-17 66.181.189.65

Дайн байлдаан хийдэггүй байж з****г худалдаж аваад ч яах ч юм билээ Тэр эмират хэнтэйгээ байлдах гэж онгоц худалдаж аваад байгаа юм шал тэнэг гэдэг нь !!

Avatar

Tooluuraa ugch, xoplogch goojulj, TUCUB byrdyylgyi,upgediin olon juluun baylagiig ashiglaj,xylgailj,XULDUUX CANAATAI,oyd Exyns opon nytag,TZ 2021-11-17 132.194.33.148

– ytac ylcuun medeld, XXZ? ylcuun bagaa congox. zapum, fee %ylcuun xunglult1.
– ylcuun unternet?zarim
-ylcuun Bank Programaa colixgyi BAIX.TEXNICL Xyychniix niCAIN bn. dizain,ulyytsgyi. xet abtmt bish,uurchlgyi baix.xychtei,Xyychnuu.
-Workeroo OIRTUULGYI,TSUUN GRAJD,AJLAa XELXHYI BX NUUTSLAL,gaixlgyibx.
-OPON CUUTS ULCIIN, XAMARAJS, XANGAMJ DEER BLOKLOJ, ZAsagluulj,
– XYNSRYYGEE OPUULJ,ABTUS BAAZ,XYNII OUNII BYLAG XULGAILJ,? DRGUILJ$

Avatar

Зочин 2021-11-17 103.212.116.188

ОРСУУД ХУСАН ФАНЕРАН МАКЕТ ЧИРЧ ОЧООД БУЛАЙ БОЛСОН,,,,,СУ 75 6Р ҮЕИЙН ТАКТИКЫН СӨНӨӨГЧ ГЭЖ БАЙГАА НИСДЭГГҮЙ МОДЕЛЬ,,,, ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ НИСЭЖ Ч МАГАДГҮЙ НИСЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР,,,,,

Avatar

Зочин 2021-11-17 59.153.112.108

malaa orosiin su-35 sonoogch ongotsonii vzvvleh toglolt bolson ch dee.. ene su-75 bol odoo hooj bgaa ongots za. vvniig olon oron sonirhoj bgaa. daraa ni l geree hiin ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж