Орон сууц дамлаж түрээслүүлдэг залилан нэмэгджээ | News.MN

Орон сууц дамлаж түрээслүүлдэг залилан нэмэгджээ

Орон сууц дамлаж түрээслүүлдэг залилан нэмэгджээ

Орон сууц дамлаж түрээслүүлдэг залилан нэмэгджээ

Хил, гаалийн асуудлаас хамаарч барилгын салбарт бараа, материалын хомсдол үүсээд буй. Үүнээс шалтгаалж барилгын метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авалтад хүндрэл учруулаад байна. Covid-19-өөс хамааралтай эдийн засгийн байдлаас болж иргэдийн орон сууц худалдан авах чадвар муудаж, түрээсийн орон сууцыг сонирхох болжээ. Үүнийг далимдуулж залилангийн гэмт хэрэг хийж, бусдыг хохироох тохиолдол нэмэгдсэн байна. Тодруулбал, Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар нийт 5300 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний багагүй хэсгийг орон сууцны залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж өөрийн байр хэмээн итгүүлэн бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгдсэн аж.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад зөвхөн залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагууд 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирлыг амсчээ.

Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдаалах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх зэрэг ордог байна.

Цахим орчинд байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу иргэд хандахад тэдэнд зах зээлийн ханшнаас доогуур, барьцааны мөнгө шаардахгүйгээр сар сард нь төлбөрөө төлж суухыг санал болгож, газар дээр нь мөнгө авч залилан хийдэг тохиолдол их байдаг байна. Иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-оос сайтар лавлаж тодруулсны дараа төлбөр тооцоогоо хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XAMTIN UMCH. GERCHILGEE,TAMGA TEMDEG, Xylgaichid zasaglyylj,alayyrj 2021-11-17 132.194.33.142

DARAMTALJ,SHOPONJUULJ AILGAJ
BRIMT ABAX,COPY.GADNII BYRXEGDYYLJ? ?

Avatar

Зочин 2021-11-17 202.9.47.118

Зах зээлийн ханшнаас доогуур, барьцааны мөнгө шаардахгүй мөн сар сард нь төлбөрөө хийхээр тохирсон бол түрээслэгч хохироод байгаа юм байна уу. Эсвэл би буруу ойлгоод байна уу. Энэ гарчиг нь нэг л бишээ.

Avatar

Зочин 2021-11-17 202.55.188.107

Луйварчид тийм сайхан болзол хэлж эхний сарын менгийг нь урьдчилж авчаад зугатдаг. Турээслэгч хямд байраа алдчина гээд яараад тэр дор нь телчдег, тэгээд байрандаа орох гэхээр жинхэнэ эзэн нь гарч ирээд маргаан уусдэг байхгуй юу

Avatar

Зочин 2021-11-17 192.82.72.188

Энэ оркын гарчигийг нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж