Үнэ цэнээ хэзээд үл алдах бор шарга пальто

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Үнэ цэнээ хэзээд үл алдах бор шарга пальто

Энэ жил бор шарга өнгийн пальто моданд орж байна. Ийм өнгийн пальто хэзээд загварлаг харагддаг ч өнгөний онцлогоос нь шалтгаалж бусад өнгөтэй зохицохгүй байгаа мэт сэтгэгдлийг олон хүнд  төрүүлдэг. Гэвч санаа зовох хэрэггүй. Доорх зөвлөгөөг танд санал болгож байна!

1. БОР ШАРГА ПАЛЬТО + ЦАГААН ХУВЦАС + ГУТАЛ

Бор, шарга өнгө нь өөрөө цайвар талдаа өнгө боловч ийм өнгийн пальтон дотуур цагаан өнгийн хувцас өмссөнөөр гэгээлэг төдийгүй эрч хүчтэй харагдах боломжтой. Мөн энэ тохиолдолд өндөр түрийтэй гутал төгс сонголт байх болно. Гэвч саарал эсвэл хар өнгийн гутал сонгохгүй байхыг хичээгээрэй. Учир нь пальтоны өнгөтэй харшилдаж, нүдийг ядраах гэмтэй байдаг. Харин зохицож болох өөр өнгийн гутал өмссөнөөр пальто тань илүү тансаг харагдах билээ

 

2. БОР ШАРГА ПАЛЬТО +ХАР ӨНГИЙН ХУВЦАС+ЦЭНХЭР ЖИНСЭН ӨМД

Мөн бор шарга өнгийн пальтон дотуур өмссөн хар өнгийн хувцас эзнээ илүү туранхай, гоолиг харагдуулах шидтэй байдаг. Гэхдээ энэ нь танд нэгэн хэвийн мэт сэтгэгдлийг төрүүлж байвал цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хослуулахыг зөвлөж байна. Энэ нь энгийн бөгөөд маш хүчтэй хослол болох бөгөөд хувцаслалтаараа бусдаас өндөр үнэлгээ авна гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Мөн энэхүү хослол эзнийхээ биеийн галбирыг үл харгалзан туранхай харагдуулах шидтэй байдаг.

 

3. БОР ШАРГА ПАЛЬТО+ ИЖИЛ ӨНГИЙН БАНЗАЛ

Бор шарга өнгийн пальтотой ижил эсвэл арай бараан өнгийн банзал хослуулан өмсөх нь дэгжин сонголт байх болно. Тод агаад цайвар өнгөний хослол хэв маягийг илүү баялаг болгохоос гадна хэт солонгорч харагдахаас сэргийлэх давуу талтай. Мөн эзнээ илүү эмэгтэйлэг агаад эрхэмсэг харагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

ЭХ СУРВАЛЖ: SOUHU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж