Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын томоохон төлөөллүүдийн нэг болох "EXO" хамтлагийн дуучин Чэн болон түүний нууцлаг эхнэр Жан Мин Хи нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа талаар “Newsen” сайт мэдээлсэн. Үүний дараа "EXO" хамтлагийн харьяалагддаг "SM Entertainment"-ийн зүгээс ч энэ мэдээг баталж, “Чэний эхнэр хоёр дахь хүүхдээ тээж байгаа нь үнэн” гэжээ.
Чэн өнгөрсөн оны нэгдүгээр сард олны танил бус, энгийн бүсгүйтэй гэрлэснээ зарлаж, хосууд тухайн оныхоо дөрөвдүгээр сард анхны охиноо өлгийдөн авсан юм. 29 настай дуучин залуугийн хувьд өдгөө иргэний үүргээ гүйцэтгэж, цэргийн алба хааж байгаа. Түүний хувьд өнгөрөгч 2020 оны аравдугаар сард цэрэгт татагдсан билээ.
Өмнөд Солонгосын 18-38 насныхан 21-24 сарын хугацаанд цэргийн алба хаах хуультай байдаг бөгөөд сардаа хоёр удаа хувийн шалтгаанаар цэргийн ангиа орхин явахыг зөвшөөрдөг гэнэ.
Дашрамд сонирхуулахад, "EXO" хамтлагийн Кай энэ сарын сүүлээр өөрийн соло дуугаа цацах аж. Тус хамтлагийн тухайд хамгийн сүүлд энэ оны зургадугаар сарын 7-ны өдөр “Don’t fight the feeling” дуугаа олны хүртээл болгосон.
Холбоотой мэдээ