Өмнөд Солонгос богино хугацааны визтэй иргэдэд хориг тавив  

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос богино хугацааны визтэй иргэдэд хориг тавив  

Өмнөд Солонгос богино хугацааны визтэй иргэдэд хориг тавив  

Монголоос ирэх зорчигчдод дэлхийн зарим улс орнууд хөл хорио тогтоож, зарим нь  виз олголтыг зогсоон, хязгаарлалт тавьсан. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, Өмнөд Солонгос руу монгол оюутнууд зорчиход чөлөөтэй. Гэхдээ Солонгос руу зорчих богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэрийг тус улсын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас гаргасан байна. Эмчилгээ хийлгэхээр тус улсыг зорих Монголын иргэдийг ч хүлээж авахгүй гэжээ.

Монгол Улсын хувьд энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэнэ. Гэвч дээрх шийдвэрийн дагуу богино хугацааны визтэй иргэдийн тийзийг цуцалж эхэлсэн байна.

Харин тухайн өдрийн нислэгээр, Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид, БНСУ-ын иргэд, F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд, тэдний хүүхэд, F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч, А-1, А-2 визтэй дипломат зорчигч нисэх боломжтой.

Тиймээс Өмнөд Солонгос руу богино хугацааны визтэй иргэдийн нислэгийг цуцлаж, тийзний төлбөрийг буцаан олгоно гэж “МИАТ" компанииас мэдэгдлээ.

Г.Энхжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж