2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 364,250,765 төгрөгийн үнийн дүн бүхий 1,524,940 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +15.00%), "Дархан хөвөн" ХК (DAH+14.05%), болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT+13.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB-11.02%), "Дархан нэхий" ХК (NEH- 5.12%) болон "Шарын гол" ХК (SHG- 4.31%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаасыг 300 ам.доллараар арилжигдсан байна.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 45,392 ширхэг нэгж эрх 42,917,298 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.55 хувиар өсөж 40346.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,220,572,147,113.28 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ