"Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас биш"

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Live"Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас биш"

"Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас биш"

Эдийн засгийн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


 

 

15 : 37
2021-11-16

Арваннэгдүгээр сарын эхний байдлаар 8 койн, 6 бирж байна

СХЗ-ны дэд дарга С.Хүдэрчулуун:

-Хуулийн төсөл өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан. Энэ хугацаанд нөхцөл байдал эрс ялгаатай өөрчлөлтүүд бий боллоо. Есдүгээр сард гурван бирж, хоёр койн арилжаалагдаж байсан. Аравдугаар сард зургаан койн, таван бирж байсан. Ингээд арваннэгдүгээр сарын эхний байдлаар найман койн, зургаан бирж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам эрэлтүүд бий болж байна. Маш их хөөсрөлтүүд бий болох хандлага гарч эхэлсэн. Нөгөө талдаа арилжааны эксченж дээр койн гаргая гэсэн 300 гаруй хүсэлт ирж ачаалал бий болж эхэлсэн. Койн суурь эрсдэл маш өндөртэй.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Виртуал хөрөнгийн хууль бол цаг үеэ олсон хууль юм. Бусад улс орны хуулийг харахад бүрэн төгс зохицуулж чадсан хууль байхгүй юм билээ. Ерөнхийдөө бүгдээрээ янз янзын дүрэм журам туршаад, зарим нь хориглочихсон. Гэхдээ хууль боловсруулахдаа нэг зүйлийг маш тодорхой болгосон. Виртуал хөрөнгө гэдэг нь үнэт цаас юм уу төлбөрийн хэрэгсэл юм уу. Энэ хуулийг боловсруулахдаа алийг нь барьж боловсруулсан юм бэ. Анх биткойн гарч ирэхдээ төлбөрийн хэрэгсэл болж гарч ирсэн. Өнөөдөр хаашаа яваад байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томьёоллоор явна. Харин Монголбанк санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно. Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой. Энэнээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээг гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь авахуулаад өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байгаа.

15 : 20
2021-11-16

Энэ хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Монгол Улсад өнөөдрийг хүртэлх хугацаанд хэчнээн компани койн гаргаж, түүнд хэдэн иргэн үйлчлүүлсэн байна вэ. Мөнгөн дүнгээр хэдэн төгрөг оруулсан байгаа вэ. Статистик мэдээлэл байна уу. Хоёрдугаарт, койны татан төвлөрүүлсэн хөрөнгө хэмжээ, мөнгөний урсгалд хяналт тавьж чадаж байна уу. Хэдийгээр хууль зүй бүрдээгүй ч гэсэн хяналт тавьж байгаа зүйл байна уу. Хууль батлагдахаас өмнө гарсан койныг яаж зохицуулах юм бэ. Ажлын хэсгийн ахлагчийн саналаар шилжилтийн хэсгүүд орж ирж байгаа юм байна. Нэг болгоомжлол байна. Иргэд мэдээллийг зөрүүтэй авч байгаа учраас эргээд хохирох вий дээ. Энийг ажлын хэсэг яаж үзсэн юм” гэсэн асуултыг тавилаа.

ЭНЭ ХУУЛЬ НЬ ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ БИШ

Ажлын хэсгийн ахлагч, Улсын хурлын гишүүн  Н.Учрал  “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа хууль юм. Хамгийн сүүлийн байдлаар СХЗоос мэдээлэл авахад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Одоо хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгосон байгаа нийт найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг шилжилтийн үеийн зохицуулалтад тодорхой болгоно.  Энэ хуулийн дагуу одоо үйлчилгээ үзүүлж буй биржүүд хуулийн дагуу дөрвөн сарын дараа СХЗоос уг хуулиар олгогдсон найман журам гарна. Тэр найман журмын дагуу хууль батлагдсаны дараагаар дөрвөн сарын дотор СХЗ журмаа захиргааны ерөнхий хуульд заасны дагуу  олон нийтээс санал аваад, журмаа боловсруулж дуусах ёстой.

Дөрвөн сарын дараа гэхэд тус боловсруулсан журмыг одоо үйл ажиллагаа явуулж байгаа есөн бирж дахин шинэ шалгуурын дагуу бүртгүүлэх ёстой. Зөвшөөрөл өгөхгүй бүртгүүлнэ. Ингээд улсын бүртгэлийн байгууллага түүнийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага хэмээн бүртгэнэ. Ингэснээр СХЗ хяналт тавих эрх нь энэ хуулиар нээгдэж байгаа. Үйлчилгээ үзүүлэх журам гарсны дараа шинэ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага гарч ирэх, цаашлаад үйлчилгээ үзүүлэгч нь нэмэлт койнуудыг бүртгэх асуудлыг ч гэсэн журам гарсны дараа шинэ койнуудыг зах зээлд арилжаалах ажил яригдана. Одоо байгаа биржүүд бол хууль батлагдан гарсан ч гэсэн үйл ажиллагаагаа явуулна. Одоогийн бирж болоод биржид гарсан виртуал хөрөнгийн арилжааны ажил хийгдээдгээрээ хийгдэнэ.

Үйлчилгээ үзүүлэгч нарт тодорхой журмыг тавиад СХЗ хяналтаа тавих, эрсдэлийн үнэлгээ хийгдэх, мэргэжлийн холбоодын дүгнэлт гаргуулах гээд олон ажлыг шаардах эрх үүсч байгаа. Мэдээж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хуулийн мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй этгээд бол мөнгө угаах хуулийн дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар болж эхэлнэ. Тэгэхээр үүргээ хүлээснээр сэжигтэй гүйлгээнд хяналт тавих эрх нь хуулиар олгогдоно. Энэ хуультай холбогдуулаад ФАТФ виртуал хөрөнгийн 39 орныг хууль эрх зүйн орчныг тодорхой болгоогүй гэдэг шалтгаанаар зарлаж буй. Бид үүргээ биелүүлэх үүднээс үйлчилгээ үзүүлэгч нарыг энэ хуулиар зохицуулах, нэг ёсондоо  үйлчилгээ үзүүлэгч нарыг бүртгэдэг хуультай болж байгаа" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж