Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 20-ны өдөр эхэлж, зургаан долоо хоног амарна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөх аж.
Энэ хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:
I улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
- Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.
II улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
- Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нэг долоо хоног амарна. Амралт 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.
III улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
- Амрах:
- I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
- IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
- VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.
Хичээлийн жилийн эхний улирлын найм, ес дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар хоёрдугаар улирлын долоо хоногийн амралтыг эхний улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болох гэнэ.
Холбоотой мэдээ