Усэйн Болт: Би Токиогийн олимпод түрүүлчих байсан | News.MN

Усэйн Болт: Би Токиогийн олимпод түрүүлчих байсан

Усэйн Болт: Би Токиогийн олимпод түрүүлчих байсан

Усэйн Болт: Би Токиогийн олимпод түрүүлчих байсан

Нэгэн цагт дэлхийн хамгийн хурдан хүн гэгдэж байсан Усэйн Болт хэрэв зодог тайлаагүй бол Токиогийн олимпийн 100 метрийн уралдаанд түрүүлж, дөрвөн олимп дараалан алтан медаль авах байсан гэжээ.

Өдгөө 35 настай тэрбээр Францын "AFP" хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан бөгөөд Токиогийн олимп нэг жилээр хойшилсон нь түүнийг бухимдуулснаас гадна 100 метрийн төрөлд Италийн Ламон Якобс түрүүлсэнд гайхсан гэнэ.

Усэйн Болт “Их спортоо үнэхээр их санасан. Цэнгэлдэхэд байсан ч болоосой гэж хүссэн. Учир нь би эдгээр гайхалтай мөчүүдийн төлөө л амьдардаг хүн. Уралдааныг хажуугаас нь харах үзэх үнэхээр хүнд байсан” гэжээ.

Олимпийн найман алтан медальтай Болт ердөө ганцхан удаа есдүгээр байрт орж байв. Тодруулбал, 2008 оны Бээжингийн олимпийн 4х100 метрийн буухиа уралдааны дараа түүний багийн хамтрагч Неста Картер допингийн шинжилгээнд бүдэрч, Ямайкийн баг тэмцээнээ өндөрлүүлсэн түүхтэй.

Өнгөрөгч Токиогийн олимпийн 100 метрийн уралдаанд хэний ч төсөөлөөгүй Италийн тамирчин Ламон Якобс 9.80 секундын амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн.

Усэйн Болт цааш ярихдаа “Замналын минь төгсгөл хэсэгт дасгалжуулагч маань надад нэг зүйл хэлсэн юм. Тэр “Хүмүүс хурдан болоогүй ээ. Чи л удаашраад байна” гэсэн. Би үнэхээр л энэ талаар бодож үзээгүй юм байна лээ. Үнэхээр л тамирчид хурдан болоогүй. Надад бол 9.80 секунд бол биелүүлэх боломжтой тоо. Олимп гэвэл бүр өөр зүйл шүү. Би олимпийн наадамд үргэлж дээд түвшинд хүрчихсэн бэлэн очдог. Одоо бол би энэ спортод хийж чадах бүхнээ хийчихсэн, үүнээсээ урам зориг аваад сууж байна” гэлээ.

Түүнийг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч болох уу? гэж асуухад Усэйн Болт “Үгүй ээ би тэр ажлыг хүсэхгүй байна. Их стресстэй, хийх зүйл ихтэй ажил” гэжээ.

Мөн Токиогийн олимпод Ямайкийн эрэгтэй гүйгчид тааруу амжилт үзүүлсэн нь Усэйн Болтод таалагдаагүй аж. Тэрбээр “Одоо үеийн тамирчид дундаас миний рекордыг эвдэх тамирчин байгаа гэж би бодохгүй байна. Миний дэлхийн рекордуудыг эвдэгдэх болоогүй байх” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-16 188.126.94.102

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-16 66.181.181.179

МУНДАГ ҮСНИЙ БООЛТ ДОО

Avatar

Зочин 2021-11-16 66.181.168.131

Хуцдаг хар сармагчин бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж