Дөрвөн аймагт арьс шир, мах боловсруулах үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Дөрвөн аймагт арьс шир, мах боловсруулах үйлдвэр байгуулна

Дөрвөн аймагт арьс шир, мах боловсруулах үйлдвэр байгуулна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, төслийн талаар танилцуулав. Энэ үеэр арьс шир боловсруулах үйлдвэртэй болно гэдгийг онцоллоо.


ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН: 

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд боловсруулах үйлдвэр болон нэмүү өртгийн сүлжээний бүтээгдэхүүнийг бий болгоно. Энэ хүрээнд бид махны дөрвөн үйлдвэр бүсчилсэн байдлаар байгуулна. Булган, Архангай, Ховд, Дорнод аймгийг сонгосон. Хятадын тэрбум ам.долларын зээлийн хүрээнд үйлдвэрийг байгуулах хэлцлийг хийж байна. Хэлэлцэл амжилттай болбол ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2023 онд жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулна.

                           ХҮНСНИЙ НОГООНЫ 60 ХУВИЙГ ДОТООДОД ХАНГАНА

Улсын хэмжээнд ургац хураалт 97 хувьтай байна. Ингэхдээ дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хураажээ. Өмнө нь жилд 310 мянган тонн байсан бол энэ жил 547.2 мянган тонн төмс хураасан. Мөн хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 47 хувийг дотоодод хангадаг байсан бол энэ жил 60 хувь болж нэмэгдсэн байна.

                           МАХНЫ  6.1 МЯНГАН ТОННЫ НӨӨЦТЭЙ БАЙНА

Махны худалдааг дэмжих зорилгоор төв суурин газрын мах бэлтгэлд Засгийн газар 100 тэрбумын хөнгөлөлттэй эх үүсвэрийг шийджээ. Энэ хүрээнд 17 аж ахуйн нэгжид 81 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон байна. Одоогоор арилжааны банканд 19 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцөлжээ. Харин өвчлөл гарсан газруудын бүс буюу сумаас мах бэлтгэхгүй. Энэ талаар салбарын сайд хэлэхдээ “Энэ жил 15 мянган тонн мах бэлтгэхээр зорьж байна. Бидний хувьд нөөцийн махыг харьцангуй эрт бэлдэж байна гэж ойлгож байгаа. Үүнийг дагаад үнийн тогтвортой бодлого явуулах чиглэлээр Засгийн газар ажиллаж байна” гэлээ.  Мөн нийслэлийн  31 байршилд махны үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-ноос нэг сарын хугацаанд зохион байгуулж буй. Ингэснээр мах, цагаан идээг нийслэлийнхэн хямд үнээр авах боломжтой.

               ГУРВАН АЙМАГТ 1700 ГАРУЙ ҮХРИЙГ УСТГАЛД ОРУУЛЛАА

Энэ жил нийт 15 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш нийт дөрвөн удаа малын гоц халдвар гарчээ. Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагджээ. Мөн Дорнод, Сүхбаатар, Хэнтий гурван аймагт  үхрийн арьс товруутах өвчин гарч, 1700 орчим үхэр устгалд оруулжээ. Энэ өвчнийг өвчнийг Засгийн газраас  гоц халдварт өвчний жагсаалтад оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж