Хууль зүйн сайдын бухимдал

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдын бухимдал

Хууль зүйн сайдын бухимдал

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.11.16/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг явуулж буй. Энэ үеэр нэр дэвшигч Н.Баасанжав “Шүүхийн ариун цэврийн өрөө хүндрэлтэй байдаг. Энийг тусад нь ажил хэрэг болгомоор байна” гэлээ.

Хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэр дэвшигч Н.Баасанжавд нэг зүйл хэлмээр байна. “Хэдүүлээ дээд сургуулийн нэг шалгалтад багш нар аргалах гээд дэвэн дэлхийн юм хамж яриадгаа боль. Чи өнөөдөр энд ШЕЗ цаашид Шүүхийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх үү, хараат бус байлгах уу талаар ярих байтал жорлон яриад хэдэн минут авлаа. Энд ирсэн хүмүүс бүгд цаг нартай. Бодлого ярих ёстой. Сая юу яриад байгаа юм бэ. Авлигын дагнасан шүүх ямар орнуудад байдаг юм. Зөв юм уу буруу юм уу гэдэг асуулт би чамаас асуусан. “Би бодохдоо, Миний бодлоор” гэдэг хариулт байх ёсгүй” гэж ширүүхэн шүүмжлээд авав.

Мөн тэрбээр өчигдөр нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунд хандан “Шүүхийн шинэчлэлийг нэг хүнээс болж нураамааргүй байна. Би тантай ямар нэгэн хувийн харилцаа байхгүй. Зөвхөн зарчим ярьж байгаа. Тиймээс би таныг дэмжихгүй. Шүүхийн шинэчлэлийн төлөө цугтаа явж байгаа бол нам улс төр харгалзахгүй хуулиа хэрэгжүүлж, эхнээсээ алдаа гаргахгүй баймаар байна. Тиймээс Д.Эрдэнэчулуун нэр дэвшигчид нөхөрсгөөр зөвлөж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж