НББХ: 300 орчим гадаадын хүүхэд асрагч хөдөлмөр эрхэлж байна | News.MN

НББХ: 300 орчим гадаадын хүүхэд асрагч хөдөлмөр эрхэлж байна

НББХ: 300 орчим гадаадын хүүхэд асрагч хөдөлмөр эрхэлж байна

НББХ: 300 орчим гадаадын хүүхэд асрагч хөдөлмөр эрхэлж байна

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.11.16/ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа уг хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын хэчнээн иргэн гэрээгээр ажиллаж байна вэ. Тэдгээр иргэний асуудал ямар хэмжээнд яригдаж байгаа бол. Яагаад үүнийг асууж байна вэ гэвэл гэрээгээр биш хувь иргэд өөрсдөө гадаадын иргэдээр хүүхэд харуулах, хөдөлмөр эрхлүүлэх тохиолдол байдаг. Жишээ нь, Солонгос улсад ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээний ажилчидтай уулзаж байхад хөдөлмөрийн цалин хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Гэтэл бид  Солонгосын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн хөлснөөс бага хэмжээтэй цалин авч байгаа, үүнийг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт өгч байсан хүсэлтийг А.Ариунзаяа сайд авсан байх” гэв.

Хариуд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхэд харах Филиппин асрагч нарыг иргэд их авдаг. Монгол Улсад судалгаа хийж үзэхэд 300 орчим гадаад хүүхэд асрагч ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо мэдээлэл байдаг. Хүүхэд асрагч гэдэг утгаараа хөдөлмөрийн зөвшөөрөл авдаггүй. Харин боловсролын байгууллагын багш, боловсролын байгууллага гэдгээр зөвшөөрөл нь олгогддог. Нөгөө талдаа иргэд хоорондын зуучлал, гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Солонгос улсад нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажиллагсдын хуулиар зохицуулагдах асуудал биш. Манай яамны харьяа байгууллага учраас энэ нь төсвөөр зохицуулагддаг. 2022 оны төсвийн хувьд цалин хөлсийг нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж сая батлуулсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-11-16 192.82.92.201

халтар гээд байгаа улс чинь ажилдаа үнэнч байхгүй юу, манайх кккк

Avatar

Зочин 2021-11-16 192.82.68.159

Жинхэнэ солиотой болцым биш үү бүгд яахаараа 300 бүсгүйн ажлыгтэр халтруудаар хийлгэдэг тэнэгүүд. Байдын

Avatar

Зочин 2021-11-16 188.126.94.102

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-16 202.126.89.189

Та нарыгбосс болгохын тулд хүүхдийг чинь харж ард түмэнийг чинь сорчилон хорлож байгаад эх орныг чинь ирээдүйд авна. Тэд ирээдүйн зорилтоо маш өндөр түвшинд тавчихаад Өдгөө юу ч хийхээс буцахгүы зүтгээд байгаа шд

Avatar

Onoch 2021-11-16 66.181.161.44

300 гэр бүл 300 гадаад үйлчлэгч. Ийм монголчуудаас нуугдаж бх шаардлагатай 300 гэрбүл байдаг.

Avatar

Zochin 2021-11-16 66.181.170.73

ASoliotoi khyykhen chin' yugaa soliorood bgaa yum. Ekhleed uuriikhuu irgediin khudulmur erkhlelt, tegever tetgemjiin asuudiig onovchtoi oligtoikhon shiidchikheed daraa n' ter gadaad madaad gej soliorvol taarna.

Avatar

Зочин 2021-11-16 82.144.201.2

Итгэхэд хэцүү мэдээ бна. Хүүхдээ гадаадын иргэнээр харуулдаг гэдэг чинь худлаа мэдээ бнаа.
Харин өдрийн цагаар гадаад хэл гэрээрээ заалгадаг гэр бүл байдаг юм…

Avatar

ф 2021-11-16 202.21.108.172

Манайх сүүлийн 10жил филиппин үйлчлэгч авчирж ажилуулж бгаан үнэн болно.

Avatar

Зочин 2021-11-16 183.81.171.2

Гадаадын Филиппин, Малайзи зэрэг орноос хүүхэд асрагч болон гэрийн тогооч, үйлчлэгчээр авчирч ажиллуулдаг нь үнэн болно. Гол нь эд нар хулгай хийдэггүй, ажил тасалдаггүй.

Avatar

Зочин 2021-11-16 64.119.29.144

гэрийн хов жив гадагшаа гарахгүй

Avatar

Zochin 2021-11-16 124.158.66.73

Yaahaaraa gadaadiin 300 orchim huuhed MGL d asruulg baigaa ym be?? Haanaas irsen haananiin huuhduud baidag bnaa??? MGL huuhed hardag gadaad humuus ymuu ha ha ha Garchigaa zov bicheech ee!!!. Gadaad he.tei bolgoh gejgadniin huneer haruuldag ym bolov uu? esvel “ Soeltoi” bolgoh gej tegdeg ym uu

Avatar

Зочин 2021-11-16 202.21.113.82

Ta umnu n ene talaar duulj baigaagui umuu? Zunduu ail, ger bul huuhdee Philippine emegteichuudeer haruuldag. Ted gert n bainga bairlaj, huuhed n angli hel zaaj, hicheel nomig n davtuulj, udur tutmin asargaa hiideg. Dundjaas deesh amdraltai ihenh n Zaisand amidardag ailuud tiim gadaad uilchlegch asragchtai baidag. Tednyi garaar usch bgaa mongol huuhduud unagan angli hel, ahui, soeltoi bolson baidag. Philippine emegteichuud haya hamtdaa shopping hiij, coffee shopt suuj bgaa haragddag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж