Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.11.16/ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа уг хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын хэчнээн иргэн гэрээгээр ажиллаж байна вэ. Тэдгээр иргэний асуудал ямар хэмжээнд яригдаж байгаа бол. Яагаад үүнийг асууж байна вэ гэвэл гэрээгээр биш хувь иргэд өөрсдөө гадаадын иргэдээр хүүхэд харуулах, хөдөлмөр эрхлүүлэх тохиолдол байдаг. Жишээ нь, Солонгос улсад ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээний ажилчидтай уулзаж байхад хөдөлмөрийн цалин хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Гэтэл бид Солонгосын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн хөлснөөс бага хэмжээтэй цалин авч байгаа, үүнийг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт өгч байсан хүсэлтийг А.Ариунзаяа сайд авсан байх” гэв.
Хариуд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхэд харах Филиппин асрагч нарыг иргэд их авдаг. Монгол Улсад судалгаа хийж үзэхэд 300 орчим гадаад хүүхэд асрагч ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо мэдээлэл байдаг. Хүүхэд асрагч гэдэг утгаараа хөдөлмөрийн зөвшөөрөл авдаггүй. Харин боловсролын байгууллагын багш, боловсролын байгууллага гэдгээр зөвшөөрөл нь олгогддог. Нөгөө талдаа иргэд хоорондын зуучлал, гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Солонгос улсад нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажиллагсдын хуулиар зохицуулагдах асуудал биш. Манай яамны харьяа байгууллага учраас энэ нь төсвөөр зохицуулагддаг. 2022 оны төсвийн хувьд цалин хөлсийг нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж сая батлуулсан” гэлээ.
Холбоотой мэдээ