Норов-7, Мана-4 тангийн савлагааг улсын бүртгэлээс хасуулна

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Норов-7, Мана-4 тангийн савлагааг улсын бүртгэлээс хасуулна

Норов-7, Мана-4 тангийн савлагааг улсын бүртгэлээс хасуулна

Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар болон Норов-7, Мана-4 танг улсын бүртгэлээс хасах шаардлагатай талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2021.11.16/ мэдээлэл хийлээ.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 120 орчим эмчийн сан байдгаас 92 нь хамрагджээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

-Эм, эмнэлгийн хэрэгсэл тасарсан талаар иргэдээс их гомдол ирж байгаа. 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактер, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон. Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцон худалдаалдаг.

Шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчлийг арилгуулжээ. Иргэн, аж ахуй нэгжүүд 0.5 болон килограммаар савласан Норов-7, Мана-4 танг худалдан авчихаад, жижиглэнгээр зарахад нь хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн болгон зарж байгаа учир улсын бүртгэлээс тус савлагаатай танг хасахыг мэргэжлийн хяналтын газраас хүссэн" гэлээ.

Мэргэжлийн хяналтын газраас 0.5 гр болон нэг килограммаар савлах эмийн бүртгэл болон тус компаниудыг Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх аж ахуй нэгжээс хасах хүсэлтийг хүргүүлсэн.

Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага бий. Дээрх тангууд нь нэг, гурван грамм, 500 гр, нэг килограмм гэсэн савлагаатай байдаг. Хэрэглэгчдэд 1-3 граммын савлагаа нь илүү тохиромжтой байдаг. Тиймээс тус савлагаатай тангуудыг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж