Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын хилийн ойролцоох Самжиён хотод ажиллаж, их бүтээн байгуулалтын явцтай танилцсан талаар Пёньяны төрийн мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлжээ. Энэ нь Ким Жон Уны хувьд бүтэн сар гарангийн дараа олны өмнө гарсан явдал. Сүүлд тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 11-нд батлан хамгаалахын үзэсгэлэнд үг хэлсэн байв.
Пэкту уулын энгэрт орших Самжиён хот нь удирдагчийн эцэг Ким Жон Илийн төрсөн нутаг гэдгээрээ алдартай. Ким Жон Ун эцгээ таалал төгссөний дараа 2011 оны сүүлээр Хойд Солонгосын удирдагч болсноор Самжиён хотыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй гурав дахь том төслийн бүтээн байгуулалт энэ онд дуусах талаар (KCNA) агентлаг мэдээлжээ. Уг нь төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн онд Хөдөлмөрийн намын 75 жилийн ойгоос өмнө дуусах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшилсон байна.
Ким Жон Ун бүтээн байгуулалтын үйл явцтай танилцах үедээ “Төмөр бол манай улсын өөрийн сонгосон зам, хичээл зүтгэлээр хөгжил дэвшилд хүрэхийн баталгаа” гэдгийг онцолжээ. Уг төслийн хүрээнд олон мянган өрхийн орон сууц, нийтийн болон төрийн удирдлагын барилга, сургууль, усан хангамж, шугамын систем, зам, эрчим хүчний сүлжээ зэргийг цогцоор нь барьж байгаа аж. Самжиён хотыг чинээлэг бүс нутаг болгох зорилго тавин мега төслийг 2019 онд эхлүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ