Манчини: Итали шилдэг баг гэдэгт итгэсэн хэвээр байна | News.MN

Манчини: Итали шилдэг баг гэдэгт итгэсэн хэвээр байна

Манчини: Итали шилдэг баг гэдэгт итгэсэн хэвээр байна

Манчини: Итали шилдэг баг гэдэгт итгэсэн хэвээр байна

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх Европын бүсийн ээлжит тоглолтууд өчигдөр/2021.11.16/ боллоо. Франц, Испани, Серби тэргүүтэй шигшээ багууд Катарыг зорих эрхээ авсан бол тэднээс чансаа дээгүүр бичигдэж буй, өнгөрсөн Европын аваргын алтан медальт италичуудын бүтэлгүйтэл үргэлжилсээр. Аззурричууд уг нь өнгөрсөн тойрогт Швейцарийг хожсон бол дэлхийн аваргын эрхээ авах байсан юм. Өчигдөр ч гэсэн тэд дахин бүтэлгүйтэж Хойд Ирландын шигшээ багтай хуурай тэнцэж боломжоо алдлаа.

Италийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчини тоглолтын дараа “Би сэтгэлээр унаж байна. Хэсгийн энэ тоглолтонд ямар ч баг нь гоол оруулж чадсангүй. Бид өөрсдийн нөхцөл байдлаа өөрсдөө хэцүү болголоо. Бид хоёр тоглолтын өмнө л дараагийн шатанд шалгарчих байсан юм. Бидэнд боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадсангүй. Одоо бид мөрөөдөх хэрэггүй. Бодитойгоор хандах хэрэгтэй. Яагаад гэвэл бидэнд дэлхийн аваргад шалгарах боломж байна” гэв.

Италийн шигшээ багийн хувьд ердөө дөрөвхөн сарын өмнө л Европын аваргад түрүүлж , 37 тоглолтод хожигдоогүй шинэ амжилт тогтоож мандан бадарч явж байв.

Роберто Манчини цааш ярихдаа "Бид шилдэг баг гэдэгт би итгэсэн хэвээр байна. Одоо бол хүнд хэцүү цаг. Бид одоо хасагдах шатны тоглолтоос гарах эсэх нь биднээс өөрсдөөс хамаарч байна. Ирэх гуравдугаар сард бид өөрсдийн тоглолтоо дахин олж гаргах хэрэгтэй байна. Яагаад гэвэл өнөөдөр Хойд Ирландын шигшээ баг зөвхөн хамгаалж л тоглосон. Ирэх гуравдугаар сард болох тоглолтууд өөр байх болно. Тэдгээр тоглолтууд бол хасагдах шатны тоглолтууд байх болно. Тэр үед бидэнд тоглох, хожих боломж их гарах болно” гэлээ.

Италийн шигшээ баг дэлхийн аваргад оролцох эсэхээ ирэх оны гуравдугаар сард шийднэ.

Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж