Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 753 тохиолдол батлагджээ. Үүнээс нийслэл хотод 519, орон нутагт 234 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд архаг хууч өвчин нь Covid-19-тэй хавсарсны улмаас 11 хүн нас баржээ. Тодруулбал,
- 41-60 насны гурав
- 61-80 насны дөрөв
- 80-аас дээш насны дөрвөн хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 9795 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 4292, хүндэвтэр 4160, хүнд 1130, нэн хүнд 213 хүн байна.