ОХУ-аас Украины Донецк, Луганск мужид хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Украины Донецк, Луганск мужид хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ

ОХУ-аас Украины Донецк, Луганск мужид хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ

Украины Донецк, Луганск мужид амьдарч буй хүмүүст хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Албан ёсны баримт бичигт дурдсанаар Украины Донецк, Луганск бүс нутгийн тодорхой хүн амд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрт хүрчээ. Түүнчлэн эдгээр бүс нутагт  цар тахлын нөхцөл байдал хүндэрч, эдийн засгийн урсгал боогдсон зэргээс шалтгаалан олон хүний амьдрал доройтож байгааг онцолсон байна. ОХУ-ын ерөнхийлөгч нь олон улсын хүмүүнлэгийн тухай хуулийн хэв журам, зорилгын дагуу энэхүү шийдвэрлэсэн хэмээн тус баримтад дурджээ.

Улмаар Украины өөрийгөө тунхагласан Донецк, Луганскийн ардуудыг ОХУ-ын зах зээлээс бараа авах, импортлох боломжийг нэмэгдүүлж, хилийн хяналт шалгалтын нөхцлийг хөнгөвчлөх арга хэмжээг ОХУ-ын засгийн газраас нэг сарын дотор авч хэрэгжүүлэх аж.

Үүний зэрэгцээ Путины зарлигийг хэрэгжүүлэхийн тулд ОХУ-ын засгийн газраас Оросын хууль тогтоомжид өөрчлөлт оруулаах болжээ.

Украинд 2014 онд Барууны талыг баримтлагчид төрийн эргэлт хийж, ОХУ-ыг дэмжигч ерөнхийлөгчийг суудлаас нь буулгасан нь зүүн хэсгийн Донецк, Луганскт болон Крым хойгт салан тусгаарлах бослого өдөөсөн. Үүний улмаас олон мянган хүний амь үрэгдэж, Крым хойг Украинаас салж, ОХУ-ын бүрэлдэхүүнд эргэн нэгдсэн билээ. Энэ үйл явдлыг Барууныхан эрс эсэргүүцэн Украины зүүн хэсгийн салан тусгаарлах бослогын ард ОХУ-ыг зохион байгуулсан гэж буруутган Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Их-8 бүлгээс Кремлийг хөөсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж