SPEAK OUT: Шүгэл үлээгчийг хамгаалах ёстой | News.MN

SPEAK OUT: Шүгэл үлээгчийг хамгаалах ёстой

SPEAK OUT: Шүгэл үлээгчийг хамгаалах ёстой

SPEAK OUT: Шүгэл үлээгчийг хамгаалах ёстой

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас УИХ-д Шүгэл үлээгчийн хуулийг өргөн барьсан. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111 дүгээрт эрэмбэлэгдэж буй. Энэ үзүүлэлтийг урагшлуулахын тулд Засгийн газар хоёр жилийн төлөвлөгөө боловсруулан, тодорхой бодлого чиглэл баримталж байна. Өөрөөр хэлбэл, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж,  зөрчлийг бууруулах нь Засгийн газрын том амбиц, зорилго юм. Харин нийгэмд шүгэл үлээгчийг матаач, хов зөөдөг нэгэн гэж харах хүн цөөнгүй. Тиймээс энэ хууль хөрсөн дээрээ бууж чадах болов уу гэдгээс хуульчид, хууль санаачлагчдын байр суурийг хүргэж байна.


АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛБЭЛ ЦААШИД ТӨРД АЖИЛЛАХ ЭРХГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬД ТУСГАНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Учир нь,  өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой 1196 гомдол, мэдээлэл ирснээс 741 нь шалгагдаж, 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш ийм олон хэрэг гарсан нь харамсалтай. Эндээс 90.3 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлсэн байна.

Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг нь ил тод болгохоор ажиллаж байна. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана.

УЧРУУЛСАН ХОР ХОХИРЛЫНХ НЬ ХЭМЖЭЭНЭЭС ШАЛТГААЛЖ УРАМШУУЛАХААР ХУУЛЬЧИЛСАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Монгол Улсын иргэн бүр гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагад өгөх үндсэн үүрэгтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах, цаашлаад нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулж байгаа мэдээллийг холбогдох байгууллагуудад бичгээр гаргаж мэдээлэх, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг тус тус энэ хуулиар зохицуулахаар болж байна. Нэг онцлог нь шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллага шалгаж, учруулсан хор хохирлынх нь хэмжээнээс шалтгаалж урамшуулахаар хуульчилж өгч буй. Урамшууллын хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэлх байна.

ӨӨРИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОН СЭТГҮҮЛЧЭЭР ДАМЖУУЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БОЛНО

Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГ:

-Өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдахыг шүгэл үлээлт гэж үзэхгүй. Илэрхий худал, цахим сүлжээгээр олон нийтэд ил болсон, эсвэл холбогдох байгууллага шалгаж, үр дүнг нь танилцуулсан асуудлыг дахин хөндвөл шүгэл үлээсэнд тооцохгүй. Мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй. Нийтийн эрх ашгийн төлөө дуугарна гэдэг маш эмзэг харилцаа. Иргэд биечлэн шүгэл үлээж буй тохиолдолд нэр, хувийн мэдээллийг нь нууцлах, мөн хүсэлтийг нь харгалзан хамгааллын арга хэмжээ авах боломжтой. Эсвэл өөрийн хууль ёсны төлөөлөгч болон сэтгүүлчээр дамжуулан шүгэл үлээж болно гэсэн зохицуулалтыг тусгасан. Энэ бол хувь хүний сонголтын асуудал. Гагцхүү тухайн хүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, хамгаалах вэ гэдэг асуудал тулгарна.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД САЙН СИСТЕМТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Хууль зүйн сайд асан Х.ТЭМҮҮЖИН:

-Шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй.  Байгууллага, систем дотор, үйл явдлын дунд байгаа, тэгээд үнэнийг илчилснийхээ төлөө ажил, амьдралаараа хохирч магадгүй хүмүүс тэр системийн дотроос зориг гарган гадагш асуудлыг ил болгоно гэдэг бол хэцүү. Үүнийг шүгэл үлээх гэдэг. Тэгэхээр шүгэл үлээгчийг тэр ажлын орчин, салбараас нь гаргахгүйгээр хамгаалах гэдэг маш чухал. Мөнгө өгч урамшуулах бол зөвхөн нэг тал нь.

Авлигыг шүгэлдсэнийхээ төлөө ажлаасаа гарч, салбараасаа шахагдана, хүрээллээ сольж, мөрөөдлөө гээдэг байж боломгүй доромжлол, арай л дэндүү бахархалгүй амьдрал шүү дээ. Төр шүгэл үлээгчид зөвхөн мөнгө өгөх тухай яриад орхивол хүний сурсан боловсрол, эзэмшсэн мэргэжил, итгэсэн ёс зүйг авлигач, хүчирхийлэгчидтэйгээ нийлээд нулимж байгаатай ялгаа үгүй. Бид ийм зэрлэг байж болохгүй. Шүгэл үлээгчийг хамгаалахын тулд сайн системтэй байх ёстой. Тахарын албаа устгачхаад Шүгэл үлээгчийн хуулийг батлах нь  үндсэндээ шилний цаанаас чихэр долоолгож байна л гэсэн үг.

ДУТУУ БОЛОН ТОДОРХОЙГҮЙ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙВАЛ НӨХЦӨЛД ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛНА

Хуульч, судлаач Л.ГАЛБААТАР:

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, дагалдах хуулийн төслийг цахим хуудастаа байршуулснаас хойш олон нийт, мэргэжилтнүүд ажил хэрэгчээр санал өгсөн. Тэдгээр саналыг хуулийн төсөлд тусгасан байх гэж найдаж байна. Ингэж тодорхойгүй зүйл хэлж байгаа учир нь УИХ-д өргөн барьсан төсөл одоогоор нээлттэй болоогүй байна. Гэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх мэдээлэлд "Хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй" гэж бичсэнээс харахад ХЗДХЯ-ны боловсруулсан төсөлтэй бүлэг, зүйлийн тоо нь адилхан байна. ХЗДХЯ-ны санал авч байсан хувилбар хэр сайжирсан бэ гэдэг дээр тодорхой зүйл одоогоор хэлэх боломжгүй байна гэсэн үг.

Дутуу болон тодорхойгүй зохицуулалттай байх нөхцөлд шүгэл үлээгчийг хамгаалах бус улам эрсдэлд оруулах үр дагавартай. Олон нийтээс санал авсан төсөлд “Шүгэл үлээх” гэх ойлголтыг оновчтой тодорхойлох, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, шүгэл үлээх арга зам, сувгийг оновчтой болгох, шүгэл үлээгчийг хамгаалах нөхцөлийг сайжруулах, шүгэл үлээсэн мэдээллийн мөрөөр авах арга хэмжээг тодорхой болгох, хуулийн төслийг сайжруулах бусад санал өгсөн.

Саналыг эндээс танилцах боломжтой.  Тиймээс Авлигын эсрэг конвенц, Улсын Их Хурлын баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-нд нийцүүлэн Шүгэл үлээгчийг хамгаалах хууль заавал батлах, ингэхдээ олон улсын жишиг болон олон нийтийн саналыг заавал харгалзах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-16 188.126.94.102

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-16 64.119.21.146

Мэдээлэгч ногоон малгайт олширвол дургүй хүнээ гүтгэж хэлмэгдүүлж болзошгүй л юм.тэгээд мөнгө авна.шүгэл үлээгч гэхийн оронд матаачин. гэвэл илүү ойлгомжтой санагдна

Avatar

Зочин 2021-11-16 66.181.168.131

За ингээд Коммунистууд гээд байсан чинь яааг адилхан матаачидтай болох нь дээ. АНУ ч гэсэн нуль матаачидтай болсон. Сая нэг нөхөр шүгэлдэж матаад хэдэн саяыг авлаа.

Avatar

Зочин 2021-11-16 64.119.17.83

УЧРУУЛСАН ХОР ХОХИРЛЫНХ НЬ ХЭМЖЭЭНЭЭС ШАЛТГААЛЖ УРАМШУУЛАХААР ХУУЛЬЧИЛСАН гэсэн байна. Үүнийг яаж ойлгох вэ? Хохирол учруулаад шагнуулна гэсэн үг үү?

Avatar

Зочин 2021-11-16 192.82.73.246

Матаасын урамшуулал хэрээс хэтрэнээ. Энэ нийгэм чинь мөнгөний хойноос хөөцөлдөж тэр чигтэй матаасын нийгэм болчих вий дээ. Мөн нэр томьёогоо өөрчлөх хэрэгтэй. Шүгэл үлээнэ ч гэх шиг юу гэж байгаа юм бэ?

Avatar

Зочин 2021-11-16 66.181.164.211

шүгэл үлээгч гэж баланцгаа хэлээд байгаамбэээ, хачин хачин нэр томъёо гаргах юмаа

Avatar

Зочин 2021-11-16 103.80.210.183

нийтээрээ ил тод мэдээд байгаа хулгайч урвагчаа эхлээд хүйс тэмтэрээд аль.

Avatar

Зочин 2021-11-16 103.80.210.183

нийтээрээ ил тод мэдээд байгаа хулгайч урвагяаа эхлээд хүйс тэмтэрээд аль.

Avatar

zochin 2021-11-16 202.131.240.147

shugel uleeh, mataas hoyoriig sain yalgaj salgah heregtei. ooroo adgiin n**** yumnuud shugel uleeh neriin dor hun gutgedeg tohioldluud bii. shuuhchid l mash ihaantai, ul suuritai, oorsdoo zuv humuus baih estoi doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж