Д.Зүмбэрэллхам: Надад чамгүй туршлага бий | News.MN

Д.Зүмбэрэллхам: Надад чамгүй туршлага бий

LiveД.Зүмбэрэллхам: Надад чамгүй туршлага бий

Д.Зүмбэрэллхам: Надад чамгүй туршлага бий

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.11.16/ хийж байна. 


15 : 54
2021-11-16

Д.Зүмбэрэллхам: Надад чамгүй туршлага бий

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

 УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдээс өчигдөр асуусан асуултаа та нараас асууя. Та нарын ард ямар хүмүүс байдаг юм бэ. Хоёрдугаарт, нэр дэвшигч Р.Онончимэг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдсон байна. Ийм байж нэр дэвшээд явж болох уу. Асуудлыг нэг талд нь шийдэх хэрэгтэй.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Отгончимэг:

-Миний ард хүн байхгүй гээд цөөн үгээр хэлбэл хүмүүсийн сэтгэл ханахгүй байх л даа. Мэдлэг, туршлагатай үнэт зүйлтэй хүнд бусдын дэмжлэг шаардлагагүй болов уу.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Мөнгөнцэцэг:

-Би шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн. Хэрэв миний ард хүн байсан бол би аль хэдийнэ шүүгч болчих байсан биз.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам:

-Төрийн албаны сонгон шалгаруулалтын төлөө зүтгэж явж байхдаа хэн нэгэн хүнийг гуйхгүй нээлттэй сонгон шалгаруулалт хийх боломж бүрдээсэй гэж хүсдэг байлаа. Өнөөдөр ийм боломж гарсанд талархаж байна. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр Монгол Улсын төлөө хувь нэмрээ оруулах чин хүслээр нэрээ дэвшүүлсэн.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Баасанжав:

-Өнөөдрийг хүртэл би өөрийнөө  чадвар, хүч, хөдөлмөрөөр явж ирсэн. Ямар нэгэн албанд томилогдохдоо хүний хүчээр явсангүй. Намайг хэн нэгний татаасаар орж ирсэн гэж эргэлзэх зүйлгүй.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Д.Эрдэнэчимэг:

-Товчхондоо надад эзэн байхгүй. Ямар нэгэн дэмжлэг туслалцаа авсан хүн байхгүй. Би мэдлэг чадвараараа өнөөдрийг хүрсэн. 

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Р.Онончимэг:

-Би төрийн албаны ажил эрхэлж байгаагүй. Би 28 насандаа найман сартай охиноо тэврээд өнчирч үлдсэн. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх асуудал нь өв залгамжлалын маргаантай холбоотой. 2019 онд өв залгамжлалтай холбоотойгоор хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгч байсан. Тухай бүрд нь шүүх цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх тогтоол гарч байсан. Энэ маргаан иргэний шүүхээр шийдэгдэнэ. Би шүүх хуралд гэрчээр үйлдлээ хамгаалж оролцоход бэлэн байна. Энэ нэр дэвшихгүй байх шалтгаан гэж харахгүй байна. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байгаа.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монголын нотариачдын танхимын ерөнхийлөгч, Р.Онончимэг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн юм байна лээ. Хариуцлага хүлээхгүйгээр эсрэгээрээ  дээшээ явж болохгүй. Хэт уянгын халилтай байна. Хувийн амьдралаа яриад байх юм. Хуулийн дагуу л явах ёстой шүү.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-2016 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүх олон улсын байгууллагын судалгаагаар хараат бус байдлаараа 120, авлигаараа  111-т орсон байна.  Үүнийг сайжруулахын тулд УИХ хууль тогтооомж гаргаад хичээж байна. Миний харж байгаагаар хүйсийн тэгш байдал хангагдахгүй байна. Та бүхний намтарыг харлаа. 70 гаруй оныхон л байна. Та нар Улаанбаатараас гарч үзээгүй хүмүүс байна. Хот дотроо тойроод явж байж. Та нар ер нь хүн цалинжуулж үзсэн үү. Шүүгчдийг л ажилд авах гээд байгаа улс шүү дээ. Тиймээс та нар ажил амьдралын арвин мэдлэгтэй байх ёстой. Олон улсад гэрч, хохирогч нэг хаалгаар орохгүй. Шүүгчийн ширээ сум нэвтэрдэггүй байдаг. Манайд ч дахарын алба байсан. Гэвч татан буугдсан. Үүнээс гадна шүүгчдийн цалин хөлсийг хангалттай гэж боддог уу. Амьдралд нь хэр хүрэлцээтэй байдаг гэж боддог вэ?  

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Отгончимэг:

-Би ажилтан авч ажиллуулж үзсэн. Би Сэлэнгэ аймгийн Хөтөлд бага насаа өнгөрөөсөн. Хүний амьдралын туршлага настай холбоотой гэж боддог. Шүүгчийн цалинг гурван төрлийн нэмэгдэлтэй зохицуулсан. 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжих ёстой.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Д.Эрдэнэчимэг:

Би 1999 оноос эхлэн багшаар ажиллаж эхэлсэн. Гадаадад сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлж ирсэн. Улмаар докторын зэрэг хамгаалж тодорхой шаардлагыг хангасан учраас сургуулийн захирлын албан тушаалд томилсон. Миний удирдлага дор хоёр танхим байдаг. Би мөн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газарт ажилладаг. Энэ хүрээнд шалгуур хангасан хүмүүсийг холбоондоо нэгтгэж хүмүүсээ сургаж авдаг. Хуульчдийн холбоонд сонгон шалгаруулалтын багшаар ажилладаг. Хүн ажилд авахад өөрийгөө тодорхой хэмжээний мэдлэгтэй гэж үзэж байна. Дахарын алба маш богино хугацаанд хэрэгжсэн. Шүүгч  хараат бус ажиллахад цалин  маш чухал үүрэгтэй. Ар гэртээ санаа зовохгүйгээр ажилдаа төвлөрч ажиллах нь чухал. Шүүхийн тухай хуульд энэ талаар тусгасан нь дэвшил болсон.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Баасанжав:

-Маш чухал асуулт асуулаа. Хуульчдаас шүүгч болох хүмүүсийг сонгох амаргүй. Бусад байгууллагууд ажилтан авахдаа туршиж авдаг бол хуульчид тэгдэггүй. Хувийн байгууллагууд төрөл бүргийн аргууд хэрэглэж байна. Ажилтан авахдаа багаар ажиллуулж, богино хугацаанд их даалгавар өгөх, албаар стесстүүлэх зэрэг арга хэрэглэдэг. Шүүгчийг харин тэгэх боломж хомс. Дахарын алба бол маш чухал алба байсан. Өмгөөлөгч рүү дайрах асуудал гардаг. Дахарын албын үүрэг нь шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүсийг аюулгүй байдлыг хангах ёстой. Шүүгчийн цалин  нийгмийн дундаж цалингаас 4-5 хувиар их байдаг.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Р.Онончимэг:

-Би нотариатаар  ажиллаж байхдаа туслах ажилтныг авч ажиллуулж байсан. Тухайн хүний төвлөрч ажилладаг давуу тал багаар  ажиллах чадварт суурилсан тестүүдийг тогтоож итгэлийг бий болгох шаардлагатай. Итгэл үзүүлэх байдал нь маш чухал. Дахарын алба бол цагдаа шүүхийн байгууллагыг үйлчилгээний байгууллага гэдгийг ойлгуулсан. Татан буугдсан шалтгааныг нь сайн  мэдэхгүй байна. Шүүгчдийн цалингийн асуудал бол чухал.  

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам:

-Туулсан туршлага, төв орон нутагт ажилласан чамгүй туршлага надад бий. 2015 онд шүүхэд шинэтгэл хийсэн. Шүүгчийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах ёстой. Ер нь шүүгч шиг 40 хориглох зүйлтэй төрийн алба хаагч байхгүй. Ингээд зогсохгүй цааш нь иргэний эрхийг хязгаарлах заалтууд бий. Ийм олон хориглох заалттай алба хаагч цалингийн баталгаа нь өндөр байх ёстой. Шүүгч нарын авч байгаа цалин тийм ч өндөр биш. Цалингийн ангилал, зэрэглэлийг шинэчилж тогтоох шаардлагатай. Шүүхийн захиргааны алба хаагчдын ч цалин ер нь  муу.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Мөнгөнцэцэг:

-Би улсын дээд шүүхэд ажилладаг. Шинээр ажилтан авахдаа надад санал болгодог. Би хүн ажилд авахдаа харилцаа хандлага, багаар ажиллах чадварыг чухалчилж авч үздэг. Шүүхийн байрын эрүүл аюулгүй орчин, бие даасан бүтэц тогтолцоог зохион байгуулах талаар  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байга. Шүүгчдийн цалингийн хувьд нэмэлт өөрчлөлтөөр цалинг нь нэмэхээр тогтсон. Яг хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг мэдэхгүй байна.

 

12: 20
2021-11-16

Х.Нямбаатар: Журмаа зөрчиж Д.Зүмбэрэллхамыг оруулж ирлээ

Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй хүн байх ёстой гэж заасан. Хувь хүн биш зарчмын хувьд асуухад Д.Зүмбэрэллхам ШЕЗ-д ажиллаж байсан шүү дээ. Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав нараас асуухад авлигын дагнасан шүүх байгуулах талаар та хоёр ямар байр суурьтай байна вэ. Үлдсэн гурван нэр дэвшигчээс хиймэл оюун ухааныг ашиглаж хэрэг маргаан шийдвэрлэх талаар судалж үзсэн үү гэж асууя.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам:

-Би 2002 онд ШЕЗ-ийн орон тооны бус гишүүнээр хоёр жил ажиллаж байсан. Тухайн үед ШЕЗ-д орон тооны зөвлөх гэж байгаагүй.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Д.Эрдэнэчимэг:

-Шүүхийн бүтэц зохион байгуулалтад анхаарах зүйлс бий. Шүүхийн ачаалал харилцан адилгүй байгаа учраас шүүхийг өөрчлөх шаардлагатай. Гэхдээ шүүхийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхийн өмнө авлигын хэрэг маргааныг шийдвэрлэхэд тулгараад буй асуудлын талаарх судалгаан дээр үндэслэж хийх нь зөв. Анзаараад байхад өндөр үнэтэй авлига замхарч бага үнийн дүнтэй авлигын хэргүүд шүүхээр шийдэгддэг.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Баасанжав:

-Германд авлигын хэргийг дагнасан шүүх байдаггүй. Харин эдийн засаг санхүүгийн хэргийг дагнасан шүүх байдаг. Монгол Улсын хувьд авлигын хэрэг дагнасан шүүх байгуулах шаардлагатай болохыг хэлж мэдэхгүй байна. Судлах шаардлагатай.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Отгончимэг:

-Хиймэл оюун ухааныг ашиглахад ахиц гарсан. Монгол Улсын хувьд цахим шүүхийг хөгжүүлэх заалт хуульд шинээр оруулсан. Олон улсад хэрэг маргааныг шийдвэрлэхэд хиймэл оюун ухааныг ашиглахад ёс зүйтэй байх ёстойг анхааруулсан. Хиймэл оюун ухааныг шүүн таслах ажиллагаанд нэвтрүүлэхэд үе шаттай хандахгүй бол АНУ-д хүний үндсэн эрхийг зөрчсөн асуудал үүссэн. Тиймээс Европын холбоо анхааралтай хандахыг анхааруулсан.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Р.Онончимэг:

-Хиймэл оюун ухаанаар хэрэг маргааныг шийдвэрлэж болно гэхэд хэцүү. Хиймэл оюун ухаанаар хэргийг шийднэ гэдэг хүний оролцоогүйгээр шийдвэрлэнэ гэсэн үг.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  Н.Мөнгөнцэцэг:

-Хиймэл оюун ухаанаар хэрэг маргааныг шийдвэрлэх боломжийг бүрэн хөгжүүлэх ёстой. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх хугацааг багасгаж ажлын ачааллыг буурулах боломжтой. Шүүхийн хүртээмж нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-2021 оны гуравдугаар сард ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталсан. Нэр дэвшигч нь ШЕЗ-ийн орон тооны болон орон тооны бус байна гэж заагаагүй. Өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй хүн байх ёстой л гэж заасан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийнхэнд би харамсч байна. Баталсан  журмаа зөрчиж эдгээр хүмүүсийг оруулж ирлээ. Ер нь энэ байдлаас харахад шүүхийн шинэчлэл үр дүнд хүрнэ гэдэгт  эргэлзэж байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч дунд Монгол Улсын нийт 500 шүүгчийн 300-г нь томилсон хүн оруулаад ирсэн. Тиймээс би С.Бямбацогт гишүүнийг журам зөрчиж хууль бусаар санал хураасан гэж үзээд тэмдэглэлд бичүүлнэ.

Нэрээ дэвшүүлсэн зургаан хүн багш нарыг аргалах гэж байгаа юм шиг байхаа боль. Авлигын дагнасан шүүхийн талаар асуухад олигтой юм ярьсангүй. Авлигын шүүх байгуулах асуудлаар судалгаа хийж байгаа. Нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг хэлэх үгээ бодож ярь. Их, бага үнийн дүнтэй авлига гэж ярих нь зохимжгүй. Үлдсэн гурван нэр дэвшигч худал хариулж байна. Шүүхийн хэрэг маргааныг хиймэл оюун ухаанаар шийднэ гэдгийг хуульд тусгасан шүү дээ. 2023 оноос ашиглахаар судалгааны ажил хийж байгаа. Маргааш болох байнгын хорооны хуралдаан дээр та нараас дахиад асуулт асууна. Та нар ч гэсэн бэлдээрэй. Энэ чиглэл рүү судал. Улирлын шалгалт өгөх гэж байгаа оюутнууд шиг байхаа боль. Та нар ер нь хангалтгүй байна. Бодлого ярь л даа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт эргэлзэж байна. Шүүхтэй зууралдаагүй таван хүнийг оруулж ирэх ёстой. Гэвч  ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд өөр шаардлага тавьсан юм байна.Үүгээрээ ШЕЗ-тэй хутгалдаагүй хүн энд орж ирэх ёстой гэдэг нь журамд тусгагдаагүй. Ер нь шинэчлэлт хийгдэх нь үү. Хонгилын нэг хүнд зориулж журам баталсан бололтой. Хуулийг баталсан хүмүүс шалгаруулсан бол арай өөр хүмүүсийг оруулж ирэх байсан. Шүүгчийг шүүх нь хамгаалдаг учраас Сахилгын хороог байгуулсан. Тэгэхээр ихэнх гишүүн нь шүүхтэй хутгалдчих гээд байх юм. Сахилгын хорооны шийдвэр эцсийнх байна. Н.Онончимэгийн хувьд ажилсан байдал нь нотариатыг тойроод хэдэн жил явжээ. Та энэ албыг авч явж чадах юм уу. Ахдах юм биш үү. Нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэг дээд шүүх рүү налсан маягтай. Н.Баасанжавын  хувьд Хаан банкинд ажилласан нь таны буруу биш. Харин та  “Баасанжав консалтинг” ХХК-тай юм байна. Танай  компани  банкны чиглэлийн өмгөөллийг хэр олон хийсэн бэ?  

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Онончимэг:

-Хууль зүйн өндөр мэргэжилтэй байна гэж заасан. Өнөөдөр миний эрхэлж байгаа ажил төрийн албанд хамаардаг учраас журамд тавьсан шаардлагыг хангасан гэж үзээд нэрээ дэвшүүлсэн.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Баасанжав:

-Би Хаан банкинд 2013 он хүртэл ажилласан. Хүний нөөц талаас нь зөвлөгөө өгч, хөдөлмөрийн маргаантай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхэд хууль зүйн зөвлөгөө өгдөг байсан. Хаан банкнаас гарсны дараа би өөрийн компани байгуулсан. Энэ чиглэлээр ажиллаж байхад 4-5 хуулийн этгээдэд хуулийн зөвлөгөө өгдөг. Ажлаас халагдсан ажилтан Хаан банкыг шүүхэд дуудахад хуулийн зөвлөхөөр ажилладаг. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр сонгогдсон ч банкны маргааныг шийдвэрлэхэд би нөлөөлөхгүй. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

ШЕЗ-ийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд дөрөв дэх шинэ хуулиар бүтээж байна. Өмнөх гурван хууль бүтэлгүйтсэн. Хууль зүйн сайд нь ШЕЗ-ийн даргын ажлыг хавсарч байсан. Сүүлдээ “Би бол хууль” гэх хүртлээ данхайсан. Дараа нь  Улсын дээд шүүхийн харьяанд явсан. Энэ хугацаанд дээд шүүхийн шүүгчдийн гэр бүлийн хүмүүс шүүгчээр томилогдож эхэлсэн. Хонгилын шүүгчид энэ үед л томилогдсон. Гуравдугаарт, ШЕЗ-ийг  бие даасан байхаар тусад нь байгуулсан. Гэвч шүүхийн  системтэй зөрчилдөж ирсэн. Хэрэг маргаанд нөлөөлөх гэж оролдож  эхэлсэн. Нөгөө талаараа шүүхийн тамгын газраар дамжуулаад асуудал руу нөлөөлдөг буюу шүүхэд аль хэргийг ямар шүүгчид хуваарилах вэ гэдгийг Тамгын газрын ажилчид шийддэг болсон. Шүүгч бус гишүүд ард түмний төлөөллийн дээд байгууллага сонгож байгаа гэсэн үг. Та бүхний дээр ард түмэн байгаа. Өөр хэн ч байхгүй. Тиймээс хэнээс ч хараат бус, шударга байх нь чухал. Шүүхийн тухай хуулийг улс төрийн нөлөөлөлд оруулах үг хэл, үйлдэл гаргахаас түдгэлздэг болсон. Баталсан хуулиа би өөрийн биеэр үлгэрлэхийг хичээдэг. Шүүгчийн нэр хүндийг мөн хамгаалах ёстой. Өөрийх нь талд хэргийг шийдэхгүй бол  шүүгчдийг янз бүрээр доромжилдог болсон. Мундаг шүүгчдээ хамгаалж Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь  та нарт олгогдсон шүү.

Хууль зүйн байнгын хорооны хурал 14.00 цаг хүртэл завсарлалаа.
09: 49
2021-11-16

ХЗБХ: Шүүхийн шинэчлэл үр дүнд хүрнэ гэдэгт  эргэлзэж байна

Томилгооны сонсголыг нээж  Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн баталж, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуульд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/  бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байхаар суулгаж өгсөн  билээ. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроо сонгоно. Таван гишүүнийг нь нээлттэйгээр, нэр дэвшүүлж томилох заалттай.

ШЕЗ-ийн  шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтад 29 хүн нэрээ дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтаар Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг,  Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарын зургаан хүнийг сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг би ахалсан.  Уг бүрэлдэхүүнд С.Далхаасүрэн, Д.Батдорж, Б.Энхболд, Б.Баасандорж, Б.Саруул, М.Баасанбат, А.Бямбажаргал,  Г.Амаржаргалан нар  багтсан" гэдгийг онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн товч танилцуулгыг хийв. Үүний дараа Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авна. 

Н.ОТГОНЧМЭГ

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар 2020 оны аравдугаар сараас хойш ажиллаж буй. Үүнээс өмнө 2020 онд  Сангийн яаманд “Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах төсөл”-ийн зөвлөхөөр ажиллажээ.

Мөн 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д нэг сар ажилласан. Түүний хувьд 1998 оноос эхлэн “Халх журам” Хууль зүйн дээд сургууль, “Сүлд” коллежид эрхзүйн багшаар ажиллаж, лекц орж байсан бол 2003-2005 он хүртэл Хуульзүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байв. Дараа нь 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар таван сар ажилласан байдаг. Мөн 2013-2016 он хүртэл УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр орлогч, дараа нь тус газрын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагчаар нэг жил, улмаар Сангийн яаманд хоёр ч удаа ажиллажээ.

Боловсрол:

  • 2018 оноос МИУС-ХЗС-ийн докторантурт элсэн суралцаж байна.
  • 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
  • 2005-2007, Удирдлагын академи, Бизнесийн удирдлагын менежер,
  • 2001-2003, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
  • 1996-2000, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг

 Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар 2019 онд томилогдсоноос хойш саяхныг хүртэл ажиллаж буй. Тус сургуульд 1999 оноос хойш 2018 он хүртэл багшаар ажиллаж, удирдах албан тушаалд томилогджээ. Энэ хугацаанд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар 2006-2007 он хүртэл нэг жил ажилласан. Мөн “DXN” ХХК-д гэрээт хуулийн зөвлөхөөр 2017-2021 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ. 

Боловсрол:

  • 2017-2019 онд Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн докторын хөтөлбөрөөр суралцаж, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • 2016-2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж, “Using intellectual property as collateral” буюу “Оюуны өмч барьцааны зүйл болох нь” сэдвээр Оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн, магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуульд /UC Berkley law/ зочин, судлаач
  • 2007-2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуульд суралцаж, “Risk factors of the Mongolian land registration system” буюу “Монголын газрын эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 1998-1999 онд МУИС-ийн ХЗС-д суралцаж, “Шинжлэх ухаан, утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
  • 1994-1998 онд Отгонтэнгэр Их Сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Н.БААСАНЖАВ

Монголын хуульчдын холбооны гишүүн, дарга болон “Баасанжав консалтинг” ХХК-ийн захирал. Тэрбээр өөрийн компаниа 2011 оноос үүсгэн байгуулжээ. Тус компани нь хуульзүйн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмгөөллийн тухай хуулийн дагуу 2020 оноос “Өмгөөллийн Баасанжав” консалтиннг болж өөрчлөгдсөн. Түүний хувьд 2014-2020 он хүртэл бие даах хэлбэрээр “ганцаарчлан” ажилласан ба хуульч мэргэжилтэй.

Боловсрол:

  • ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхэн хотод байрлах Людвиг Максимлианы Их сургуулийн Хууль зүйн магистрт 1999-2002 онд суралцан, “хангалтай” үнэлгээтэй төгссөн. ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба Deutsche Akademische Amt-DAAD)-ын тэтгэлэгтэйгээр профессор, доктор Брунно Симмa-Brunno Simma удирдлагад “Дэлхийн худалдааны байгууллагаар маргаан шийдвэрлэх механизм” сэдвээр магистрын ажил бичиж, Хууль зүйн магистрын (LL.M) зэрэг хамгаалсан.
  • МУИС-ийн ХЗДС-ийг 1993-1997 онд суралцан, онц дүнтэй төгссөн.

 Р.ОНОНЧИМЭГ

Монголын Нотариачдын танхимын ерөнхийлөгч, нийслэлийн тойргийн нотариатчаар 2007 оноос эхлэн ажиллаж буй. Тэрбээр өмнө нь Сүхбаатар дүүргийн нотариатчаар ажиллаж байв. 

Боловсрол:

  • 2018 оноос МИУС-ХЗС-ийн докторантурт элсэн суралцаж байна.
  • 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
  • 2005-2007, Удирдлагийн академи, бизнесийн удирдлагын менежер,
  • 2001-2003, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
  • 1996-2000, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг

 Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

Төрийн албаны зөвлөлийн даргаХууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам 2006-2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад шилжиж, Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдсон. 2012 онд ажлаа өгснийхөө дараа Чех улсад Элчин сайдаар томилогдон, 2017 он хүртэл ажилласан. Дараа нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд нэг жил, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр нэг жил тус тус ажилласан. 2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр эргэн томилогдож байжээ. 

Боловсрол:

  • 2006-2001 онд МУИС-ийн докторантур
  • Хууль зүйн ухааны доктор -2001 онд
  • 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль
  • Эрх зүйч бакалавр- 1984 онд төгссөн.

 Н.МӨНГӨНЦЭЦЭГ

Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн дарга. Тэрбээр 2018 оноос эхлэн тус албан тушаалд томилогдсон. Үүнээс өмнө тус хэлтэст эрх зүй, онол арга зүй хариуцсан референт байв. Эл албан тушаалд 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл ажилласан. Товчхондоо Н.Мөнгөнцэцэг Улсын дээд шүүхэд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж буй. Үүнээс өмнө Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, “Улаанбаатар" ОУИС-д орон тооны бус багшаар ажиллаж байжээ.

Боловсрол:

  • МУИС, ОУХС 2007.06- 2009.06 магистр
  • МУИС, ХЗС 1999.09- 2002.01 эрх зүйч, бакалавр
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль 1993.09- 1997.06 франц, орос хэлний орчуулагч, бакалавр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gerlee 2021-11-16 202.9.41.158

Otgonchimeg ni mundag ym

Avatar

Эх орноо зарахад бэлэн хүн 2021-11-16 192.82.81.190

Зүмбрэллхам биш шүү
Монгол улсын нэр хүндийг бодох чадваргүй . Казиночин хүн .
Үнэнч байх хууль дээдлэх ёс чадвар байхгүй.

Avatar

Зочин 2021-11-16 79.7.152.137

Манай энэ томилгоог харж байхад зурагдсан пянзнууд байх юм.Энэ зүмбэрэлхам гэж яасан их албан тушаалын донтон бэ? Ханаж цаддагүй юм уу.Одоо болимоор юм

Avatar

Зочин 2021-11-16 188.126.94.102

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

D too 2021-11-16 66.181.183.226

Chamd pyaldagadah sain turshlaga baigaa baih

Avatar

Зочин 2021-11-16 203.91.114.64

Зүмбэрэллхам нь дахин дэвшээд байгаамуу болиочээ

Avatar

зочин 2021-11-16 192.82.76.243

Р.Онончимэг бол харин болж байнаа.
Мэргэжлийн мэдлэг, ур чадвартай, цэгцтэй, журамтай эмэгтэй.

Avatar

Зочин 2021-11-16 103.111.68.3

ЗҮМБЭРЭЛЛХАМЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БАЙХАД ШАЛГАРСАН БАРАГ БҮХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ҮНЭНДЭЭ ТӨРИЙН АЛБЫГ ЗАВААРУУЛСАН ХҮНДЭЭ

Avatar

Зочин 2021-11-16 202.55.188.104

Энэ Зүмбэрэлхам гэж хүн заавал даргх байх ёмтой юм үү.?Төрийн албаны дарга өайлаа ,гадаадад суулаа .Төрийн албагы даога байхдаа юү ч хийсэнгүй төрийн алба төрлийналба болсон бай х.

Avatar

Зочин 2021-11-16 66.181.168.131

Н.Баасанжав нь тэр яриад байгаа Германлуугаа зайл

Avatar

Зочин 2021-11-16 202.126.90.12

Тэтгэвэр тогтоолгосон хүн ажиллах юм уу?
Цаана нь таарч тэнцэх хүмүүс олон байна

Avatar

saraa 2021-11-16 139.5.219.208

Зүмбээ өвгөн одоо ичмээр юм аа, дандаа үалуучуудын замыг хааж бул чулуу болж явах юм, тэтгэврээ тогтоогоод явмаарсан

Avatar

Зочин 2021-11-16 103.80.210.183

хулгайч баригдатлаа л хулгай хийдэг наад хүн чинь хулгайдаа санаа амрч ханаагүй шуналтсаар байгаа юм байна. үхүүлэх ёстой нь үхүүлэх сайд нь наад хүнийхээ журам зөрчөөд байгаа хүмүүстэй нь цөлж хөөж орхи

Avatar

Зочин 2021-11-16 124.158.71.22

Нянгарбаатар өөрөө Д.Эрдэнэчимэгийн боловсролд хүрэх мөн ч хол байна. Их бага үнийн дүнтэй авилга гэж хэлж болохгүй гэж загнаж байх юм. Том авилга шийдэгддэггүй замхардаг гэж Эрдэнэчимэг гол үнэнийг хэлсэн. Нянгарбаатарын дургүйцэж байгаа гэж жигтэйхэн.

Avatar

Зочин 2021-11-16 202.21.127.168

Зүмбэрэллхам гэсэн чөтгөрөөс өөр чөтгөр олдохгүй бна уу

Avatar

Оноч 2021-11-16 66.181.160.39

Зүмбрлийг заавал оруулах гээд хор найрагджээ. 6 хүн оруулж ирсэн.5 эмэгтэй 1 эрэгтэй. 1 эрэгтэй нь Зүмбрэл хаха… 1 эмэгтэй хасагдаад 4 эмэгтэй, 1 Зүмбрэл сонгогдох нь гарцаагүй байна даа. Уг нь урьд ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэсэн хуулийн заалттай. 2002 онд 2-хон жил орон тооны бус зөвлөлийн гишүүн байсан Зүмбрэл, ШЕЗ-ийг мэдэхгүй л гэнэ.

Avatar

Хөөмөл оюун ухаан 2021-11-16 202.9.46.231

УИХ аас томилгоо хийж болохгүй , Үндсэн хууль зөрчино! Нямбаатарын байж байгааг хар л даа, эднийг өөрийн тууврийн хонь шигээ л бодож , " шилбүүрдэж" байна. Нийтийн сонсгол ийм байдаг юмуу, аан? Хиймэл оюун унаанд шүүгчийн шийдвэр гаргах зарчим болсон " дотоод итгэл үнэмшил" байдаг гэж боддог юм байхдаа,

Avatar

123 2021-11-16 192.82.74.73

Дагнасан шүүх байгуулж, өөрсдийн шүүгч нарыг тохилчихоод хүссэн хү бүхнээ машиндах санаа юу? Үгэнд ороогүй нэгнийг шоронд илгээж орсон нэгнийг өршөөдөг шүүх болох уу? Эбийгийн тухайн үед үүсгэж байсан хонгилыг бүдүүлэг, болхи аргаар дахин сэргээх нь ээ

Avatar

Zochin 2021-11-16 202.126.88.189

Bolovsrol myy ulz um..dotoodiin syrguuliud

Avatar

Зочин 2021-11-16 202.131.245.226

Oron toonii bus bagsh gej hezee ch bhgui shuu dee Munguntsetsegee. Yadaj unen yumaa bichee. Ter baasanjav gedeg hudlaa dur uzuulsen avgai bolimoor yumaa

Avatar

Зочин 2021-11-16 66.181.186.52

ШҮҮХ ИНГЭЭД ХУУЧИН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЗУУРАЛДААД БАЙВАЛ ЗАСРАХГҮЙ ЮУН УРГИЙН МОН ЦЭЦЭГЛҮҮЛЧИХСЭН ШҮҮХ ГЭЖ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БАЙХ АРГА БАРИЛ НЬ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ Л ДЭЭ ТЭГЭЭД Ч БҮГД ЭБЭГИЙН ҮЕЭЭС ОЛНООРОО БОЛСОН ШҮҮГЧИД ОЛОН ШҮҮГЧИЙГ АЖИЛААС НЬ САЛГАЖ БАЙЖ ЭНЭ АЙМШИГТ МОДЫГ БҮРДҮЛЖ ОРХИСОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж