
Тагнуулын ерөнхий газраас Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадасыг баривчилж Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд өнгөрөгч сарын 28-ны өдрөөс цагдан хорьж 14 хоног саатуулсны эцэст энэ сарын 2-ны өдөр сулласан юм. Тухайн үед ахлах комиссар Ө.Алтангадасыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат, Хяналт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарыг хууль бусаар тагнаж чагнасан гэх хэрэгт буруутган шалгасан гэх мэдээлэл бий. Тэрбээр Ганд худаг дахь урьдчилан саатуулах төвөөс суллагдсаны дараа ажлаа хэвийн хийж эхэлжээ.
Н.Түвшин