Өвлийн спорт хөгжих боломжийг нь бүрдүүлье | News.MN

Өвлийн спорт хөгжих боломжийг нь бүрдүүлье

Өвлийн спорт хөгжих боломжийг нь бүрдүүлье

Өвлийн спорт хөгжих боломжийг нь бүрдүүлье

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвлийн спорт хөгжих боломж бололцоо, орчин нөхцөл тааруу байна гэхээр харамсалтай. Одоо бол байдал өөрчлөгдөж, хувийн хэвшлийнхэн анхны битүү дээвэртэй ордонг барьж, төр засгаас ч баг тамирчдаа гадаад руу бэлтгэл сургуулилалтад явуулдаг болов. Монголын өвлийн спортын тамирчид Бээжингийн олимпийн эрхээ авахаар гадаадад бэлтгэл сургуулилалт хийн, тэмцээн уралдаандаа оролцож яваа. Тодруулбал, Монголын цанын тамирчид Швейцарь улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, тэшүүрийн тамирчид Польш улсад олимпийн эрхийн оноо цуглуулах дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөж байна.

Биеийн тамир спортын хорооноос тэшүүрийн үндэсний шигшээ багийн олон улсын бэлтгэл, тэмцээний зардалд 130 гаруй сая төгрөг, Монголын пара гүйлтийн цана Биатлоны нэгдсэн холбооны дэлхийн цомын тэмцээний зардалд 67 гаруй сая төгрөг, биатлоны үндэсний шигшээ багийн Европын цуврал бэлтгэлийн зардалд 289 гаруй сая төгрөг, Монголын цанын холбооны бэлтгэл цугларалт, дэлхийн аваргын тэмцээний зардлын зөрүү 58 гаруй сая төгрөгийг тус тус гаргаж өгчээ.

Айлаас эрэхээр авдраа ух гэгчээр ядахнээ мөсөн спортын тамирчдаа дотооддоо бэлдье. "Степпе Арена" компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх мөсөн спортын холбоодтой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр ярихдаа “Хүсэлт гаргасан хүн  бүртээ ажиллахад бэлэн. Эхнээсээ хамтарч байгаа. Олимпийн хорооноос хүсэлт гаргавал бид таатай хүлээж байна. Өмнө нь ч санал солилцож байсан. Олимпод оролцохоор бэлтгэлээ хийж буй мөсний тамирчидтай бид хамтарч ажиллахад ямар ч асуудалгүй. Шорт трейк, уран гулгалт, хоккейн тамирчид бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Хоккейн 4-5 клуб хамтын ажиллагааны гэрээ байгуулсан" гэв.

Мөсөн өргөөний талбайн хэмжээ 30 х 60 буюу олимпийн стандарт хэмжээтэй.

Тэшүүрийн холбооныхон Хандгайтын гадна талбайдаа 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн олон улсын олимпийн жишигт нийцсэн асфальтаар хучсан замыг тохижуулсан. Гэвч энэ нь өвлийн саруудад ашиглах боломжтой. Ц.Нарангэрэл генсек ярихдаа “Байгалийн мөсөн дээр уралдааны зам засахад арванхоёрдугаар сарын 15-20-ны өдрүүдэд л бэлэн болдог гэнэ. Мөсөө сайн арчилбал гуравдугаар сарын 15-20-ныг хүртэл бэлтгэл хийх боломжтой. Гадаадын тамирчид зургадугаар сард мөсөн дээрээ гарч байхад бид зургаан сар алдаж, арванхоёрдугаар сард бэлтгэлдээ ордог. Хэчнээн авьяастай, физиологийн онцлогтой байсан ч алдсан хугацаагаа гүйцэж чаддаггүй. Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө маань 30 х 60 гэсэн хэмжээтэй буюу шорт трейк, хоккей, уран гулгалтын төрлүүд бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой. Гэвч хувийн хэвшлийн өмч учир бид төлбөрийг нь дийлэхгүй" гэв.

Цанын холбооныхон ч цанын бааз байгуулахаар ажиллаж буйгаа ярьсан. Монголын цанын тамирчдад бэлтгэл сургуулилалт хийх орчин нөхцөл тааруу учир асфальтан автозам дээр бэлтгэл хийдэг гэдгийг онцолж байлаа. Хэдийгээр энэ нь тамирчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа ч үүнээс өөр бэлтгэл хийх боломж байхгүй нь харамсалтай.

Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од ярихдаа "Олон улсын цанын холбооны шаардлагыг хангасан, сертификаттай зам тавих, урсдаг лифт барих, ойг цэвэрлэх гэдэг их зардалтай ажил. Манай холбоо Хэнтий аймгийн Биндэр суманд гүйлтийн цанын талбай бэлдсэн. Одоо Төв аймгийн Борнуур сумын Шарын аманд цогц цанын бааз байгуулах төслийг эхлүүлээд явж байна. Энэ бол төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар босох ажил. Дан ганц холбоо хийж чадах ажил биш. Гэхдээ бид зорьж байгаа” гэлээ.

Тэгвэл Биеийн тамир, улсын спортын хороо, Монголын үндэсний олимпийн хорооноос өвлийн спортын баг тамирчдаа дотооддоо бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлөөр хангаж, хувь хэвшлүүдээ дэмжих цаг иржээ. Өвөл болохоор гадаад руу явуулдаг бус дотооддоо бэлтгэл сургуулилт хийх боломжийг нь бүрдүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-16 188.126.94.102

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Winter sports fan 2021-11-16 202.126.90.125

Жудо дээр жаахаан л сэтгэл гаргахад ямар их амжилт гарч байгаа билээ. Өвлийн спорт дэвших, цаашлаад амжилтад хүрэх суурийг бататган бэхэлсэн мундаг ажил хийсэн байна билээ. Очоод үзээрэй…

Avatar

Зочин 2021-11-16 202.21.113.238

цагаанаа зүгээр л ажлаа хий за

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж