Тэжээвэр амьтад хүмүүсийн зугаа биш | News.MN

Тэжээвэр амьтад хүмүүсийн зугаа биш

Тэжээвэр амьтад хүмүүсийн зугаа биш

Тэжээвэр амьтад хүмүүсийн зугаа биш

Хэзээнээс л “муур эзнээ үхээсэй гэж хараадаг” гэх хэн зохиосон нь мэдэгдэхгүй  мухар сохор сүсэгт одоо ч монголчууд итгэсэн хэвээр. Монголчууд бие, биеэ дуурайх, эсвэл ганцаардлаа тайлах, хань татах үүднээс муур нохой тэжээх нь ихэссэн. Гэвч, тэжээвэр амьтад тэдний амьдралын уйдааг тайлагч маягаар ханддаг нь худлаа биш.

Саяхан, муур хүүхдийн хамрыг идсэн гэх баталгаагүй мэдээллээс болж, монголчууд хэт туйлширч, зарим нь гэмгүй амьтдын амийг хөнөөсөн зургаа ид бахтайгаар олон нийтийн сүлжээнд оруулсан. Зарим нь гэрт байгаа тэжээвэр муураа хөөж гаргасан гэх.

Зөвхөн энэ удаа ч биш цар тахлын сургаар гэрийн тэжээвэр амьтдаа хог шиг үзэж гудамжинд хаясан харгис үйлдлийн талаар амьтдын эрхийг хамгаалагчид ярьж байсан. Тэрчлэн хүүхэдтэй болонгуутаа эсвэл харшилтай болоод муур, нохойгоо гудамжинд хээв нэг хаячихдаг хүмүүс ч олон байдаг гэнэ. Ингэж амьтдыг "тамлаж" байхаар анхнаасаа тэжээх хэрэггүйг ч амьтдын эрх хамгаалагчид зөвлөдөг.

Үүлдрийн муур, гөлөг өвлийн хахир хүйтэнд осгосон тохиолдол ч цөөнгүй. Гудамжинд гарсан үүлдрийн муур, нохдын азтай нь л эзэнтэй болж, золгүй нь золбин аль эсвэл дугуйны нөхөөс, тэнэсэн суманд өртөх тавилантай.

Энэ талаар “Азтай савар” ТББ-ын кординатор Э.Бүжинлхам “Цар тахал дэлхий дахинд бүхий л гэрийн тэжээвэр амьтдад хүндхэн нөлөөлсөн. Ялангуяа монголчуудын амьтан тэжээх мэдлэг маш бага.

Covid-19 халдварыг дотоодод алдаагүй жил гаруйн хугацаанд гэрийн тэжээвэр амьтдаа бусдад үрчлүүлэх, гаргаж хаях нь цөөхөн байсан. Харин цар тахлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод алдах үеэр үүлдрийн муур, нохойгоо илт хаях тохиолдол гарсан.

Нэг хэсэг нь амьтнаа үрчлүүлэх, унтуулахаар бидэнтэй холбогдож байсан. Ер нь хүмүүс амьтныг эгдүүтэй хөөрхөн үе нь өнгөрөөд эхлэхээр л гаргаж хаядаг, зардаг, хэн нэгэнд өгдөг, унтуулах тохиолдол ч гардаг. Хамгийн тулгамдсан асуудал нь монголчууд амьтныг дорд үзэх нь түгээмэл. Бүгд биш ч дийлэнх нь тэжээх нэрийдлээр тамладаг” гэв.

Үүлдрийн амьтад үнэгүйдэж гудамжинд золбин болсныг зөвхөн Монголоос  харж болно. Эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоом, эсвэл зугаа мэт бодож, эд зүйл шиг харьцаад хаядаг. Байшинтай нь хашаагаа зараад хаашаа ч юм нүүгээд алга болдог. Гэвч эзэд нь шинэ орон сууцанд амьдрах болсныг нохой, муур яаж ойлгох билээ.

Амьтны эрхийг хамгаалахын төлөө дуугардаг залуусын хэлснээр монголчууд гадаадын соёлыг дуурайж үүлдрийн муур, нохойгоор гоёхоос биш амьтан тэжээх мэдлэг, хариуцлагагүй байдаггүйгээс амьтан хохироодгоо тоодогүй гэнэ.

Юун амьтны эрх. Монголд бол эсрэгээрээ.  Уг нь тэд ч бас амьдрах эрхтэй. Хэрэв та амьтан тэжээх гэж байгаа бол эд бараа биш үүрэг хариуцлага гэдгийг санах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-16 66.181.161.124

Bayarlalaa, manai ulsin nuhtsul baidald hudamjind bgaa amitni toog tsuuluhin tuld muur, nohoini urjil haah mash chuhal bainaa. Iluu olon medeelel oruulaarai. Niigemd jaahan ch gesen oilgolt uguhud huvi nemree oruulaarai, bayarlalaa

Avatar

Зочин 2021-11-16 188.126.94.102

========== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-16 202.179.27.41

yu ch oilgosongu. amitan yasan genee?

Avatar

Зочин 2021-11-16 124.158.64.110

Муур цэвэрхэн амьтан ш дээ. Илээд байвал хөгшин хүний зүрхэнд сайн.

Avatar

Зочин 2021-11-16 64.119.24.244

Muur tejeedeg novshnuudiig haraad bhad yag muur shigee sejgiin umhii sanaat novshnuud bdg ym bile

Avatar

Зараа 2021-11-16 124.158.66.166

жаахан шинжлэх ухаанч бай л даа. нохой бол сүргээр амьдардаг төрөлхийн араншинтай, үнэнч амьтан. гаршаад овоо хэдэн мянган жил болж байгаа юм гэсэн. муур бол сүрэглэдэггүй, хүнд тэр бүр дасаад байдаггүй ч нэг дасвал маш эрх, биеэ даасан амьтан. нохой харгис муу эзэнтэй байсан ч яс зуун тэвчээд л амьдардаг бол муур эзэндээ гомдвол хаяад л явчихдаг. тэгэхээр чамайг доромжлоод дээрэлхээд өлсгөөд харгислаад байвал тэвчээд л байгаад насаа барах нөхөр гэж ойлголоо, ккк.

Avatar

Зочин 2021-11-16 103.80.210.183

хилээр оруулж ирээд байга элдэв э****з амьтдыг бүүр оруулахаа байлгайчих

Avatar

Зочин 2021-11-16 202.21.103.158

Монголчуудын өрөвч биш хар амиа л боддог муухай зан чанар нь амьтантай хэрхэн харьцдагаас нь маш тод харагддаг.

Avatar

zochin 2021-11-16 192.82.93.14

Yamar neg baidlaar naylh huuhdiin amind hurchiheed bhad bitii umuurch tenegt

Avatar

Зочин 2021-11-16 202.126.89.126

Нохойгоо хаях буруу, муурыг бол хаяна

Avatar

zochin 2021-11-16 202.55.188.34

ulssun muur nylh ulgiitei huuhdiin hamar amiig iddeg ym iim toholdol delhii deer olon bdaig ymaa

Avatar

Зочин 2021-11-16 124.158.66.166

хүн ч гэсэн өөрөө нэг төрлийн хамгийн харгис араатан амьтан. бүр үр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж бас гэртээ амьтан тэжээж зугаацах гээд байдгийг нь яана.

Avatar

Зочин 2021-11-16 66.181.168.131

Цаанаасаа л хүнд үйлчлэх гэж төрсөн амьтад шүү дээ. Юугаа балайраад байгаа юм

Avatar

Зараа 2021-11-16 124.158.66.166

бүү мангарт. дэлхий гээч гарагийг хүн гээч амьтан нь бусадтайгаа хуваалцаж аж төрөхгүй гэсэн хөгийн сэтгэлгээнээсээ салахгүй байгаа тул ингэж заваартаж байгаа юм. чам мэтийн шалихгүй эрхтэй амьтанд хүртэл бусад хүмүүс үндсэн хууль гээч тунхагийг зориулж гаргахдаа хүний эрх, эрх чөлөө нь заяагдмал гэсэн агуулгыг оруулж өгсөн юм. тэгээгүй бол чам мэт нь үр удмаараа босгоны боол, нийгмийн чинээлэг хэсэгт "үйлчлэх гэж төрсөн амьтад" болох байлаа гэж… /чиний өөрийн бичвэрээс иш татав/

Avatar

Зочин 2021-11-16 203.91.115.47

Хашаанд нохой тэжээж байгаа нь энэ гэж бид мөн ч их тамладаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж