Сурвалжлага: Утаа "харагдах"-аа больсон ч угаар "амтагддаг" болжээ | News.MN

Сурвалжлага: Утаа "харагдах"-аа больсон ч угаар "амтагддаг" болжээ

Сурвалжлага: Утаа "харагдах"-аа больсон ч угаар "амтагддаг" болжээ

Сурвалжлага: Утаа "харагдах"-аа больсон ч угаар "амтагддаг" болжээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо. Хотын төвөөс тавхан километрийн зайтай газар алхахад битүү утаа бүрхжээ. Түүнээс цааш алхвал өглөө, оройн цагаар хортой цагаан манан дунд туучиж явна гэсэн үг. Жинхэнэ утгаараа “Амтагддаг утаа”-ны улирал иржээ.


Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа буурсан. Гэвч, сүүлийн өдрүүдэд угаар эргэн ирсэн нь нийслэлчүүд эргээд нүүрсээ түлэх болсон уу гэх асуулт тавихад хүргэж байна. Юутай ч манарсан саарал утаан дундаа Улаанбаатарчууд эргээд амьдрах боллоо.    Энэ жил урт намар болж, харьцангуй дулаахан байгаа. Цаг хүйтэрч, хүйтний эрч чангарах тусам Улаанбаатарын утаа нэмэгдэх нь тодорхой.  Хэдийгээр түүхий нүүрсний хэрэглээг хянаж, шалгаж буй ч хулгайгаар оруулж, түлэх явдал гарсаар байгаа аж. Тухайлбал, Улаанбаатар руу нэвтрэх постоор нүүрс оруулж ирэхийг оролдох зөрчил долоо хоног бүр гардаг аж. Мэргэжлийн хяналт, цагдаа нараас байнга хяналт тавьж, торгууль шийтгэл ногдуулж байгаа ч тэдэнд мэдэгдэлгүй нүүрс түлж буй толон өрх байгааг үгүйсгэхгүй.  

Цар тахал дээр нэмээд утааны гамшиг нь улаанбаатарчуудын эрүүл мэндэд заналхийлж байна.  Хэдийгээр нүдээр харахад утаа буурсан ч хоруу чанар нь буурсан эсэхэд иргэд эргэлзэж байгаагаа ярив.

Улаанбаатарчууд утаанаас хамгаалахын тулд тэр бүр амны хаалт зүүдэггүй байсан. Тэгвэл цар тахлаас хамгаалж, өдөр бүр амны хаалт зүүж буй хэдий ч угаар нь хоолой хорсгож буйг иргэд шүүмжилж байна. Амны хаалттай хэдий ч агаарын бохирдол хоолой хорсгож байгаа нь угаар арилаагүй гэсэн үг ч биз. 

Амбулаторийн өвчлөлийн тохиолдлыг өвчний ангиллаар авч үзвэл, Монгол Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн байдлаар амьсгалын тогтолцооны, хоол боловсруулах эрхтний, зүрх, судасны тогтолцооны, мэдрэлийн тогтолцооны өвчнүүд тэргүүлжээ. Түүнчлэн Амьсгалын тогтолцооны зарим өвчнийг сараар авч үзэхэд сүүлийн таван жилийн дунджаар хатгалгаа өвчний түвшин хамгийн их нь арванхоёрдугаар болон нэгдүгээр сард тохиодог бөгөөд энэ нь зуны 7, 8 дугаар сарын дунджаас 4.7 дахин их байна. Мөн цочмог бронхит өвчний түвшин  XI, XII болон нэгдүгээр сард хамгийн өндөр төвшинд очдог ба энэ нь  7, 8 дугаар сарын дунджаас 2.7 дахин их байна. Улаанбаатарын утаанаас болж жил бүр олон мянган хүн хорт хавдраар өвчилж, ураг амьгүй болох тохиолдол ихэссэн талаар эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.

УЛИГ БОЛТОЛ ЯРИАД БАЙДАГ ХЭРНЭЭ УТАА ЖИЛ БҮР Л ХЭВЭНДЭЭ БАЙДАГ

ИРГЭН Н.САРАНТУЯА:

-Өнгөрсөн жилүүдэд өдийд бол утаа ингэж их сааралтаж харагдах хэмжээнд хүрдэггүй байлаа. Идэр ес эхлээд айлууд тогтмол галлагаатай болоход утаа эрс ихэсдэг байсан. Харин энэ жил цаг яагаачгүй байхад утаа бүрхэж байна. Өглөө 07.00 цагийн үед гэрээсээ гарахад хоолой хорсож байна. Бүр шүүлтүүртэй маск зүүсэн ч хоолой аргаж байна шүү дээ. Өвөл болохоор нийслэлийн удирдлагууд нь хийж байгаа ажлынхаа эхэнд утааг бууруулахтай тэмцээд байна гэдэг. Бодит байдал дээр бол буурсан юм ажиглагдахгүй байна. Сайжруулсан түлш түлсэн эхний жил утаа үнэхээр буурсан. Гэтэл энэ өвөл буцаад "гараад" ирлээ". Угаарын хор буурсан гэдэгт би итгэхгүй байна.

ОХИНОО ТӨРӨНГҮҮТ АГААРТ ГАРГАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА

ИРГЭН Н.ЮМЖИРДУЛАМ:

-орооноос уг нь утааг бууруулахад санал асуулга авдаг. Иргэдийн индэр гээд нэг хүн орж ирээд учиргүй олон асуулт асуудаг юм. Одоохондоо ирээгүй л байна. Түүнд хариулсан ч агаарын бохирдол хэвээрээ л байна. Төвөө бараадаж хот руу ирсэн ч одоо хаширч байна. Ямар сайндаа удахгүй бага охиноо амаржихаар хөдөө агаарт хэдэн сар байлгана гэж бодож сууна. Covid-19 халдвар гарч хүн бүр маск зүүсэн нь агаарын бохирдлоос бага хүртэх боломж болоод байна уу даа.

Иргэдийн хувьд цар тахалд өртөхгүйг хичээж амны хаалт зүүж байгаа нь нэг талаар азтай. Учир нь маскны ачаар амь тэмцэн үлдэж буй  нийслэлчүүдийн уушиг жил бүрийн бохирдлыг шингээхэд тун бэрх болсон.

ХОТ ГЭДЭГ ДУРЛАХ ЗҮЙЛ БИШ ГЭДГИЙГ АГААРЫН БОХИРДОЛ БАТАЛЖ БАЙНА

 2017-2025 оны хооронд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж буй билээ. Энэ хүрээнд Аудитын газраас хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийж хангалтгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх эхний хоёр жилийн хугацаанд дотоод, гаднын улс орноос эргэн төлөх болон буцалтгүй хэлбэрээр 456.1 тэрбум төгрөг авчээ. Энэхүү төсөв ажил болсон ч харамсалтай нь үр дүн муутай харагдаж буй юм.

УГААРЫН ХИЙГЭЭР  ХИЙВЭЛ ХЭНД ГОМДОХ ВЭ?

Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор сүүлийн гурван жилийн хугацаанд байх ёстой хэмжээнээсээ 2-3 дахин их байгаа юм. Өдийд дөнгөж хүйтний эрч чангарч, гэр хорооллын өрхүүдийн галлагаа эхэлж байхад тоосонцрын хэмжээ өндөр байгаа юм чинь идэр есийн хүйтэнд хот тэр чигтээ саарал утаанд хучигдах нь тодорхой. Хэдийгээр шахмал түлш нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэнийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөтэй байдаг аж. Үүнээс гадна угаарын хийнд хордсон дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа юм.

2019-2020 оны галлагааны улиралд 2980 иргэн угаартсан гэх статистик бий. Харин энэ оны аравдугаар сард 232 иргэн, 198 хүүхэд нийт 430 угаарын дуудлага бүртгэгджээ.

Угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг заавал шалгаж, түлшийг горимын дагуу зөв ашиглах шаардлагатайг албаны хүмүүс онцолж буй. Гэхдээ нүүрс, түлш зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар хүний биеийн цусны улаан эсийн тоо цөөрдөг. Улмаар эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүн угаартаж эхэлдэг учир гэр хороололд амьдардаг хүмүүст сонор сэрэмж багадахгүйг анхаарах нь зүйтэй.

Угаарын хий буюу СО нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэж, битүү орчинд хүн амьтныг угаартуулах хортой. Харин задгай агаартай буюу хүчилтөрөгчтэй үед агаарт тийм ч удаан оршдоггүй байна. Учир нь агаарт хүчилтөрөгчийн атомуудтай маш хурдан исэлдэж нүүрсхүчлийн хийд шилждэг. Ингэснээр иргэд унтаж байгаад л угаартаж эрсдэлд өртөж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж, www.agaar.mn сайтад болон тодорхой цэгүүдэд байршуулсан самбарт өдөр бүр мэдээлдэг гэдгийг нийслэлээс онцолсон. Гэлээ ч ихэнх тохиолдолд тус самбарууд алдаа заадаг. Тэрхүү самбар худал зааж байгааг цаг болон гадаа хэдэн хэм дулаан, хүйтэн байгааг тооцоолсон хэмжээгээр нь харахад л болно. Ямартай ч хэвийн хэмжээнээс хэтэрсэн тоосонцор, хорт бодисоор нийслэлийнхэн амьсгалж байна. Харин ирэх сард үүнээс ч илүү хорт бодис агаарт ялгарч, амь тэмцсэн иргэд агаар гуйхдаа тулах вий…

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-16 192.82.84.185

600 км-ийн алсаас зорчигдын амь нас,эрүүл мэндийг үл огоорон,хамаг замаа эвдэн байж авчирсан хаягдал нүүрсээр Улаанбаатарыг утаагүй болгоно гэж байхгүй,дээр нь хятадаас барьцалдуулагч хэмээх хор аваад …Тэр ШУА юу хийж байна вэ???

Avatar

Зочин 2021-11-16 45.153.160.134

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-16 202.9.40.179

утаатай ч агаартай байсымаа. гэхдээ хэдхэн газрын яндан гол нөлөөтэй байсан. янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг гадны офшор компаниуд. ганц гурвыг хаангуут шууд л агаар цэвэршээд явчихсан.

Avatar

Зочин 2021-11-16 202.9.40.179

агаар илүү хортой болсон. мэдчээд мод тарьж нүглээ яаралтай наманчлах гэсийм байна гэж бодлоо.

Avatar

Зочин 2021-11-16 202.126.90.148

Хяналт шалгалт хий. Экологийн цагдаа яасан бэ? Нүүрс, хог түлж байвал өчиггүй торго. Яндангаас гарч байгаа утааг нь харахад л андашгүй. Хүчээр л тэмцэнэ. Маханд нь хэлж байж л ойлгоно.

Avatar

Зочин 2021-11-16 66.181.181.229

гадаа өмхий үнэртэй байна. бөөлжис хүрэм. гүйгээд амьсгаадаад бүүр дуус

Avatar

Зочин 2021-11-16 202.9.40.179

хүхэр их үнэртэй. аманд шууд хүхрийн хүчил болно. цас ч хүхрийн хүчилтэй болох бх. удахгүй бараг бүгдээрээ муурч унах байхөө

Avatar

Схд иргэн 2021-11-16 59.153.86.54

Гэр хорооллын иргэд буруутай бишээ Муужруулдаг түлш хүчээр түлүүлж байгаа төр засгийн буруушдээ утаа буураагүйшүү зүсээ л өөрчилсөн

Avatar

Иргэн 2021-11-16 202.126.89.233

Хүрэлсүх ёсайд байхдаа хяналт шалгалт сайн утаагүй болгож нүүрс үнэртэхээ больсрн бсан.гэтэл ёсайд солигдоод утсандаа баригдлаа нөгөө хяналт алга нүүрс хог үнэртээд орой19цагаас хойш утаан дотор амьсгалж хоолой хорсож нүд аргаа хуучин утаан дотроо амьдарч эхэллээ.энэ зочидтой зэрэгцээд утаатай боллоо.ёсайдаа утсандаа анхаарал хандуулаад?утаанбаатар хот боллоо.баахан хурал хийхээс өөр ажил алга уу?

Avatar

Зочин 2021-11-16 66.181.191.129

Нүүрс авах мөнгөгүй ядуусыг яах билээ, утаатай бус ядууралтай тэмцэж, тэднийг, үр хүүхдүүдийг нь оюуны хомсдолд оруулахгүй байх талаар энэ олон төрийн байгуулллага, холбоод ажиллабал үр дүн гарах болов уу

Avatar

Зочин 2021-11-16 192.82.69.76

Ger horoolloo gazriin hursnuus archij bj l duysah bhdaa

Avatar

Л.Лхагва 2021-11-16 66.181.185.99

Их хотыг их уулс хоорондын "тогоон "дотор байгуулсанаас болон дүн өвлийн цагт байгалийн салхи намжмал байдалд ордог тул утаа ба агаарын бохирдлыг салхины хүчин зүйлтэй холбохгүйгээр бүрэн арилгаж чадахгүй.

Avatar

Зочин 2021-11-16 192.82.81.116

НААДАХ ШАХМАЛ ТҮЛШЭЭ ХҮРТЭЭМЖТЭЙ 7 ХОНОГТ 7-8 ШУУДАЙ ӨГӨӨЧЭЭ. ХҮХЭРЛЭГ ХИЙ 20- 30 % НЭМЭГДСЭН БАЙГАА ЮМ.ТҮҮНЭЭС БОЛЖ ХАРАГДАХ СААРАЛ УТААГҮЙ Ч ХООЛРЙ ХОРСДОГ НЬ ХҮХЭРЛЭГ ХИЙ НЭМЭГДСЭНИЙХ ШҮҮ . ХҮХЭРЛЭГ ХИЙ ХААНААС ГАРЧ БАЙНА ВЭ ГЭХЭЭР ДУГУЙНЫ РЕЗИН,ТЕЛЕВИЗОРЫН ХАР ХАЙРЦАГ, ХУУЧИН СЕНТИЗЭН ХУВЦАС ХУУЧИН ГУТАЛ,ХУВАНЦАР ЭДЛЭЛД ИХ ХЭМЖЭЭГЭЭР БАЙДАГ. ТҮЛШЭЭР ОРОН БАЙРАА ХАЛААЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ДЭЭРХИ ЗҮЙЛСИЙГ ХЭРЭГЛЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ.СУДАЛГАА ХИЙГЭЭД ҮЗЭЭРЭЙ ДЭЭ.

Avatar

тогсн тогуз 2021-11-16 202.9.40.179

уул сэтэлж улаабаатрыг бүр хүйтэн болгож а**х нь ээ. тосонцэнгэлд очооч.

Avatar

Зочин 2021-11-16 202.9.40.179

академийн эрэгдэл нтр нь яачихсан юм бол. академи хүрээлэнгүүдийн хэрэг алгоо

Avatar

Зочин 2021-11-16 202.9.40.179

шуа-г татан буулгавал таарна

Avatar

МАН УИХ ийн гишүүн 2021-11-16 60.117.158.153

Та нарын ачаар Одоо нэгэнт сонгогдсоон хө, ирэх жилүүддээ идэж уугаад та хэдийгээ хордрохыг харж суух л үлдсэн бидэнд

Avatar

Зочин 2021-11-16 103.212.118.131

Одоо хотын захад гал нүүрс түлээд байгаа ОРКуудыг өчиггүй хөөж зайлуулая.. Яахлаараа энэ жижихэн газар луу шигдээд байдаг самаргаанууд вэ… Нийтийн эрх ашиг гэж юм байна. Нийт нь хохирмооргүй байна.

Avatar

Зочин 2021-11-16 203.91.115.47

Угаарын хийн агууламж нүүрснийхээс 4 дахин их.

Avatar

tsog 2021-11-16 66.181.183.116

утаа хаанаас гардаг вэ гэр хороолол хуучин машин гэр хороололийн гудамж үнснээс тэгвэл эх үүсвэрийг н зохицуул гэр хороололийг нүүлгэ хуучин машин бүү оруул тэгээд гүйцээ

Avatar

Хариулт 2021-11-16 192.82.81.116

66.181.183.116 ЧИ ХААНААС ИРСЭН ТЭНЭГ МАЛ ВЭ.ЧИ ЭРТЭЙ САЙНДАА ОРОН СУУЦАНД СУУЖ БАЙГАА ЮУ.ТҮҮНИЙГ ЧИНЬ БАС НҮҮРСЭЭР ХАЛААДАГ ЮМ. ТЭНЭГ ГЭХ4Д ДЭНДҮҮ ТЭНЭГ ЮМ.ГЭР ХОРООЛОЛОО ИЛҮҮД ҮЗЭЭД НҮҮЛГЭЛЭЭ ГЭЖ БОДЬЕ.ТЭГЭЭД ТЭНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ СОЕЛ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЭД ЭРГЭЭД ТӨВЛӨРӨЛ БИЙ БОЛДОГ ЮМ.ЧАМАЙГ МАЛ БОЛ НЯДЛААД ХҮНСЭНД ЯВУУЛЧИХ ЮМ САН.ДААНЧ ТОЛГОЙД НЬ ЭРГҮҮ ӨВЧНИЙ НЯН БАЙХ ВИЙ.

Avatar

Зочин 2021-11-16 103.229.122.11

2019 онд сайжруулсан түлшний чанар үнэхээр гайгүй байсан, гэтэл 2020 оноос эхлээд илт муудаж саарал утаа салахаа больсон!!! Мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан түлшний үйлдвэрт шалгалт хиймээр байна шүү!!! Түлшинд химийн хорт бодис холиод байх шиг байна??

Avatar

zochin 2021-11-16 202.70.40.186

shahmal tvlshnii chanar mash ih muudsan baina mun ugaarii tohioldol asar ih baina ene deeree ymar negen arga hemjee awaachee hudlaa agaariin bohirdol buursan geeed poporson garuud

Avatar

Зочин 2021-11-16 192.82.85.89

Хөдөөнийхөн хөдөөдөө буц, сонгууль болохоор өөрсөд шигээ амьтдыг сонгож гаргаад улсаа хоролж хаячаад,хот руу цувалдана,та нараас болж хотод гишгэх газар машин тавих зай үлдэхгүй боллоо.

Avatar

Зочин 2021-11-16 202.126.88.157

Сар бүр л шахам Гавъяатууд, Төрийн Соёрхолтууд, Салбар салбарын Тэргүүнүүд хэдэн зуугаараа төрөөд байхад Улс нь Хөгжил дэвшил ч үгүй, Гялайж гялтайх ч юмгүй….хаашаа ч юмбэээ……Тэр Гавъяатууд нь Гарч улсааа хөгжүүлж мандуулаасай …..Хүний Хөгжилийн Индексээр Дэлхийд Эхний 50-д багтмаар бна ‼️

Avatar

Автомашины Яндан + Гэр, Байшингийн Яндангийн УТАА ‼️ 2021-11-16 202.126.88.157

📌 АВТОМАШИНЫ ЯНДАНГИЙН УТААТАЙ САЙТАР ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ‼️
📌 ХУВИЙН СУУЦ, МОНГОЛ ГЭРТ АМЬДАРДАГ АЙЛУУД ДУЛААН АЛДАГДАЛАА САЙТАР БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВМААР ЮМАА ‼️
ХАНА, ШАЛ, ДЭЭВРЭЭ САЙТАР ДУЛААЛЖ БИТҮҮМЖЛЭН, ХААЛГА, ЦОНХНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-11-16 147.161.192.93

Эхэ шахмал түлшнийхээ чанарт анхаарал тавьж байгаа газар байна уу? Нөгөө эрдэмтэд нь хаана юу хийж байнаа?

Avatar

Зочин 2021-11-16 202.126.88.157

ХАРИН ТХ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАВЪЯАТ ИНЖНААРУУД НЬ УЧРЫГ ОЛЧИХ БАЙЛГҮЙДЭЭ. ХААЯАДАА ТОМ ТОМ КОНФЁРЁНЦ ЗААЛАНД ЦУГЛАЖ САЙД ДАРГА НАРЫГ УРЬЖ ТЭНД НЬ СУУЛГАЧИХААД Л " ЭРДЭМТЭН БИД НАР ЛАБОРАТОРИД ӨДӨР ШӨНӨГҮЙ Ш/У-НЫ ТУРШИЛТ СУДАЛГАА ХИЙЖ БХАД ТӨР БИДНИЙГ ХАРЖ ҮЗЭЖ МӨНГӨ ӨГӨХГҮЙ БНА , БИД ДЭЛХИЙД ГАРНА " ГЭЖ ГОМДОЛЛОН БААХАН ЯРЬЖ ХУУРАЙ АГСАМ ТАВЬЖ ТАВЬЖ ТАРЖ ОДОЦГООДОГ. АЙ МОНГОЛЧУУДАА ГЭЖ ХӨӨРХИЙС….ТОМ ЖИЖИГГҮЙ ХЭЦҮҮҮ БНАДООО 🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-11-16 103.140.11.23

Утаа багасаагүй. Утаа илүү химийн нэгдэлжиж хортой хөнөөлтэй л болсон. Өмнө нь шингэн саарал утаа харагддаг байсан бол одоо угаарын хийтэй адилхан шахуу хэмжээнд очсон. Арай хэтэрхий дэндүү. Хотын баруун дүүрэгт схд 22 хорооныхон утааны угаар дээр түлшний үйлдвэрийнх нь тоос тортгонд давхар бөглөрч суугаа. Сонгуульд орохдоо өнөө маргаашгүй нүүлгэж хотоос гаргах шийдвэр гаргаж шоудсан. Нүүлгээгүй, гаргаагүй бахь байрандаа ажиллаж байгаа…СХД 22 хороо ч арчаагүй удирдлага алмай иргэдтэй газар.

Avatar

Zochin 2021-11-16 66.181.170.73

Uchigdur oroi bol Zyyn 4 zam aimaar bna lee. Baakhan l saijruulsan tylsh geed l Erdenes Tavamtolgoin khuvitsaa ezemshigchdiin mungiig Tavantolgoi tylsh ryy shiljyylsen. Odoo ch shiljyylseer l bgaa. KHaana bna yr dyn n' . Ugaasaa ajil khiikh setgelgyi, chadvargyi, idej uukhaas uur bodolgyi khymyyseer companiin zakhiral, TUZ-iin dargiig n' tomilchikhoor arga ch ygyi bz dee. Uchnuun mungu zartsuulaad ch nemer alga shiv dee.

Avatar

Зочин 2021-11-16 66.181.168.131

Тэгээд яах юм бэ пицдаа чинь. Буцаад 5 жилийн өмнөх дээрээ очих уу.

Avatar

Зочин 2021-11-16 192.82.73.189

5 жилийн өмнөөс сайжраагүй гэсэн утгатай нийтлэл бн аа, буцах шаардлагагүй, яг адилхан бн.

Avatar

nk 2021-11-16 66.181.165.213

Tegeed l endee tasan zohitsood l amidarna sht.Dasan zohitsohgui bol uheed l .Uur amisgal iim bhad bid hulduj uheltei bish

Avatar

бөбө 2021-11-16 66.181.176.36

Арай дэндүү байна аа. ЮУ ч хийхгүй юм. Их утаа илт гаргаад байгаа машинуудаа журамлах, ТЭЦ-2, ТЭЦ-3-ын утааг бууруулж шүүлтүүр хиймээр байна хамгийн эхний ээлжинд. Арай аймар байнаа. Үнэхээр хэцүү байна.

Avatar

Badarch taxar 2021-11-16 66.181.189.65

Ашгүй агаар гуйх цаг нь ойртож байна цэвэр агаар зарах бизнёсээ эхлүүльё байз !

Avatar

Зочин 2021-11-16 202.126.89.55

2004 ond ub d shiljij iregsdees avdag bsan huraamjiig yndsen huuli hynii erh yarisaar bgad avdaggyi bolgoson ter hymyysd hariutslaga tootsoh heregtei shd. Ternees chine ene ih utaanii asuudal yyssen

Avatar

ЯАНА ДАА Монголчууд минь 2021-11-16 192.82.77.118

Эрүүл иргэд улсын баялаг

Avatar

Шаркаа 2021-11-16 202.126.88.175

За зүгээр байгаарай. Манайх шар хаданд утаа байхгүй.цаашлах тутум утаан манан энээ тэрээ гээд Шар хадыг минь муулж эхлэх нь. Миний төрсөн өссөн одоо ажиллаж амьдарч байгаа газраа би харин ч нэг утаа мутаагаар муулуулахгүй шүү.

Avatar

Зочин 2021-11-16 66.181.182.40

Үнэхээр аймшинтай. Хоолой нармайны угт хүрч аймаар хорсгоно, толгой эргэнэ, бөөджис цутгана. Хоруу чанар нь улам ихэссэн гэж боддог.

Avatar

Зочин 2021-11-16 100.15.102.120

Утаанд зарсан бүх мөнгөө тооцвол хот бараг гэр хороололгүй болохоор байж дээӨмхий худалч лалрын МАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж