Улаанбаатарын шөнийн амьдралын хар "сүүдэр" өдөр тодроход ойр дотны хүмүүсийнхээ үхэл, хагацлыг бид мэдэрдэг ч орой болоход мартаж байна. Цахилгаан, дулааны үнийг төрөөс даах нь байтугай нэмэх нь үнэнд илүү ойртохыг албаныхан батлав.
– Хүн төрөлхтний дэлхийг аврах төлөвлөгөө буюу өнөөгийн бүхнээсээ татгалзахад бид бэлэн үү?
– Иргэдээ халамжаар "угжсан" төр, түүний түшээд гэр бүл салалтын буруутан мөн үү?
– Хакухо аваргын шинэ ажил монголчуудын мөн чанарыг харуулсан уу, босоо цагаан хойморийг булингартуулсан явдал болов уу…
Өнөөдрийн анхаарал татсан асуудлыг "News agency"-ийн тоймч, сэтгүүлчид "Түгжрэлийн подкаст"-аар тайлбарлан хүргэнэ.