Трампын Вашингтон дахь зочид буудлыг зарна

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Трампын Вашингтон дахь зочид буудлыг зарна

Трампын Вашингтон дахь зочид буудлыг зарна

Трампын мэдлийн, АНУ-ын Вашингтон хот дахь зочид буудлыг 375 сая ам.доллараар зарах төлөвтэй байна. Хуучин шуудангийн газар дээр сүндэрлэн боссон уг зочид буудал Холбооны засгийн газрын мэдэлд байдаг ч гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Трамптай урт хугацааны ашиглалтын гэрээтэй. Улмаар уг зочид буудлыг худалдахад зарим нэг хүндрэл үүсчээ. Вашингтон хотод байрлах хамгийн том зочид хүлээн авах танхим энэхүү буудалд бас бий.

Уг худалдааг ирэх оны эхний улиралд багтааж гүйцэтгэх болсон нь Ардчилсан намын төлөөлөгчдийн танхимын хороо АНУ-ын ерөнхийлөгч асан Трампыг тойрсон ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд хяналт тавьж буйтай холбоотой гэв. Трампын төлөөлөгчид зочид буудлыг гаднын иргэдэд худалдахгүй. Хуулийн дагуу татвар төлж, гаднын зочид буудлаас олсон орлого нь АНУ-ын Сангийн яаманд баримт бичигтэйгээ очдог байсан тухай мэдэгджээ.

Ардчилсан намын төлөөлөгчдийн хороо Трамп болон Холбооны засгийн газрын ерөнхий үйлчилгээний албаны хооронд байгуулсан хуучин шуудангийн газрыг ашиглах түрээсийн гэрээг судалж, зөрчилгүйг магадлавал уг худалдааг гүйцэтгэх аж. Энэхүү гэрээ нь Трампыг улс төрд орохоос өмнө хийгджээ. Уг хэлэлцээр хэрхэн шийдэгдэхээс шалтгаалж Трамп хэр сайн улстөрч хийгээд бизнесмен болохыг бид харж болно хэмээн Foxnews мэдээлэв.

Эх сурвалж: FOXNEWS
А.ГАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж