BTS хамтлаг "EMA"-аар хөгжмийн ертөнцийг уйлуулав | News.MN

BTS хамтлаг "EMA"-аар хөгжмийн ертөнцийг уйлуулав

BTS хамтлаг "EMA"-аар хөгжмийн ертөнцийг уйлуулав

BTS хамтлаг "EMA"-аар хөгжмийн ертөнцийг уйлуулав

"МТV"-гээс жил тутам зохион байгуулдаг “Europe Music Awards” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Унгарын Будапешт хотноо болсон юм. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд урьдчилан таамаглаж байснаар Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг хамгийн "өнгөтэй" оролцож, дөрвөн шагналын эзэн болов.

Тодруулбал, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг Поп”, “Шилдэг шүтэн бишрэгчид”, “Шилдэг К-Поп” зэрэг шагналууд авлаа. Тэд өнгөрсөн жилийн хувьд “Шилдэг хамтлаг” болон хамгийн олон шүтэн бишрэгчтэй хамтлаг, дуучинд олгодог “Шилдэг шүтэн бишрэгчид” шагнал хүртэж байв.

Өнгөрсөн жил тэд “Солонгосын шилдэг үзүүлбэрийн шагнал”-ыг эх орондоо авчирсан бөгөөд өдгөө энэ шагналын нэр “Шилдэг К-Поп” болжээ. Мөнхүү "Dynamite" уран бүтээлээрээ шилдэг поп дууны төрөлд өрсөлдөж байсан билээ. Тус хамтлаг энэ удаад энэ төрөлд түрүүлсэн ч тодорхой уран бүтээлийн нэрээр гардаж аваагүй аж.

Тус наадмаас нэгээс олон цом хүртсэн өөр нэгэн уран бүтээлч нь Эд Шейран байв. Тэрбээр “Bad Habits” уран бүтээлээрээ “Шилдэг уран бүтээлч”, “Шилдэг дуу”-ны төрөлд түрүүлжээ. Харин Лил Нас Икс “Call Me By Your Name” дуугаараа “Шилдэг видео”, Дожа Кэт, Солана Имани Роу нар “Kiss Me More” хамтын бүтээлээр “Шилдэг хамтын бүтээл”, реппер Савити "Шилдэг шинэ" төрөлд тус тус шагнал хүртсэн байна.

Ийнхүү “BTS” хамтлаг хөгжмийн ертөнцийн томоохон оддыг уйлуулсан гэхэд болно. Тодруулбал, “Жонасын ахан дүүс”, “Бяцхан Микс” хамтлагуудаас “Шилдэг хамтлаг”-ийг өрсөж, Дуа Липа, Оливиа Родриго, Жастин Бибер нараас “Шилдэг поп”-ыг авч, Леди Гага, Ариана Гранде нараас “Шилдэг шүтэн бишрэгчид”-ийг булааж, “Блэкпинк” хамтлагийн Лиза, Розе нараас “Шилдэг К-Поп”-ыг түрүүлэн хүртсэн юм.

Тус хамтлаг 2015 онд эхлүүлсэн ялалтын гараагаа ийнхүү амжилттай үргэлжлүүлж байна. Тодруулбал, “Europe Music Awards”-ийн арга хэмжээнд 2014 онд анх оролцсоныг эс тооцвол “BTS” тус наадмаас жил болгон дор хаяж нэг шагнал хүртэж буй юм. Энэ удаад тэд дөрвөн шагнал өвөртлөн эх орон руугаа буцлаа.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-15 202.126.89.126

Гомонууд

Avatar

Зочин 2021-11-15 185.220.101.61

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Хөх монгол 2021-11-15 202.126.89.115

Солонгосын дэргэд монгол хүн дугай суух хэрэгтэй ккккк гуйлгачин бжээж бас том баана

Avatar

Ok 2021-11-15 64.119.22.169

чиний тархи үргэлж ингэж бодож кодлогдох юм бол, чиний үр хүүхэд эргэн тойрны 10 хүн чинь яг ингэж бодно, тэрний оронд наадуул шигээ том мөрөөдөж, өөдрөг бай, тэгүүл чи илүү цоглог, баяр жавхлантай , ихэмсэг амьдрана, монголчууд ийм ч байсан юм, та нарыг албаар ийм кодтой болгохийн тулд 330 жил орос хятад, манжууд хагалгалн буталж, зоригийг чинь мохоосонг бүү март

Avatar

Зочин 2021-11-15 46.27.145.211

Хүүхэн хүмүүс үү?!

Avatar

Зочин 2021-11-15 64.119.17.54

ПИДОРАС СОЛОНГОСУУДЫГ МӨН ИХ ШҮТЭХ ЮМ АА, ӨМХИЙ ХАНХАЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-11-15 64.119.17.54

g*** СОЛОНГОСУУДЫГ МӨН ИХ ШҮТЭХ ЮМ АА, ӨМХИЙ ХАНХАЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-11-15 64.119.17.54

г*** СОЛОНГОСУУДЫГ МӨН ИХ ШҮТЭХ ЮМ АА, ӨМХИЙ ХАНХАЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-11-15 82.144.201.2

Манайхаас юуч алга даа, бидэнд хамаагүй мэдээ бна

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.11

Skip2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж