АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрсөн амралтын өдрөөр Рокфеллерийн төвийн урд 24 метр өндөртэй сүрлэг норвеги гацуур авчирч зассанаар баярын уур амьсгал орлоо. Нийт 12 тонн жинтэй уг модыг Мэрилэнд Элктон дахь Прайсын гэр бүлийн эзэмшлээс авчирчээ. Энэ нь сүүлийн 80 жилд анх удаа уг мужаас мод сонгосон тохиолдол болов.
Гэрэлтүүлэх ёслолыг арванхоёрдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөжээ. Гацуурыг олон өнгийн 50000 гаруй гэрлээр чимж, оройг нь 3 сая талстаар бүрхэгдсэн 70 өргөс бүхий 400 кг жинтэй одоор чимэглэх аж.
Гацуурыг Пүрэв гаригт Прайсын гэр бүлийн байшингийн ойролцоогоос мэргэжилтэн болон краны тусламжтай шуурган дунд аваар осолгүй амжилттай унагажээ. Уг мод ойролцоогоор 85 настай аж.
Рокфеллерийн төвийн ахлах цэцэрлэгч Эрик Паузе өнгөрсөн гуравдугаар сард Нью-Жерсигийн өмнөд хэсэгт худалдаа хийж явахдаа уг модыг олж үзсэнээ "The Baltimore Sun" сонинд ярьжээ.
Гацуур модыг ирэх 2022 оны нэгдүгээр сарын эхэн хүртэл чимэглээстэй хэвээр сүндэрлүүлэх юм байна.
Эх сурвалж: YAHOO NEWS
А.ГАНТУЛГА
Холбоотой мэдээ