Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Surge гэж юу вэ?

WATT токений урьдчилсан захиалга 2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны Мягмар гаригт 11:40 цагаас эхэлнэ.

Цахилгаан эрчим хүч бол алт, мөнгө, зэс болон бусад эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн адил үнэт түүхий эд бөгөөд дэлхийн эдийн засгийн нэн хэрэгцээт юм. Цахилгаан эрчим хүч нь бидний гэр орон, ажлын байр, нийтийн тээвэр, цахилгаан машин цэнэглэх гээд бүхий л цахилгаан хэрэгслийн үйл ажиллагаанд ашиглагддаг. Цахилгаан эрчим хүчний хүртээмж бизнесийн төрөл тоог тэлнэ. Ингэснээр шинэ зах зээл, ажлын байр бий болох бөгөөд хүмүүсийн эдийн засгийн талаарх хүсэл эрмэлзэлийг нь нээж өгнө.

Тогтвортой эдийн засгийн хөгжлийг бий болгохын тулд илүү найдвартай, хүртээмжтэй, тогтвортой эрчим хүчний дэд бүтцийг түгээх зорилготой Surge нь уламжлалт дэд бүтцийн төсөл, тухайлбал эрчим хүч үйлдвэрлэх төслийг хөгжүүлж цахилгаан эрчим хүчний холбoлтыг байгуулсан.

Хуваарилалтын бүртгэлийн технологийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Surge төсөл Монголын баруун хойд хязгаар Увс аймагт байрлах 60MBт-ын хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцаас гарах эрчим хүчийг Surge-ийн уугуул токен буюу WATT-д суурилсан хэрэглэгчээс хэрэглэгчид (peer-to-peer) хүрэх цахилгаан эрчим хүчний арилжааны зах зээлийг бий болгоcон.

Surge төслийн цахилгаан станцын эргэн тойрны бүс нутаг одоогоор Хятад болон Орос улсаас хил дамжин худалдаж авч байгаа нь дотоодын аж үйлдвэр, худалдаа болон нийгмийн хөгжлийг сааруулж байна. Аливаа улсын эрчим хүчний аюулгүй байдал хамгийн чухал бөгөөд Surge төсөл бие даасан эрчим хүчээр хангаснаар ирээдүйн аюулгүйн байдлыг хамгаална.

Илүү прагматик үгээр хэлбэл, Surge бол Монгол, Солонгос, Хятад гурван улсын засгийн газрын хамтарсан цахилгаан станц хөгжүүлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гурван талт хэлэлцээр юм. Korean Coal Corporation Хотгор Шанагын нүүрсний уурхайгаас нүүрс нийлүүлнэ. Цахилгаан станцын санхүүжилт, барилгын ажлыг Хятадын төрийн өмчит аж ахуй нэгж цахилгааны станцын санхүүжилт болон бүтээн байгуулалтын ажлыг хариуцна.

Монгол Улсын засгийн газар Surge төслийн цахилгаан станцыг үндэсний хэмжээний өндөр ач холбогдолтой төсөлд тооцож, 30 жилийн хугацаанд Эрчим хүч худалдаж авах гэрээ (PPA) байгуулсан. Эрчим хүч худалдан авах гэрээ нь аливаа цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг сүлжээнд холбогдсон хэрэглэгч хэрэглэх эсэхээс үл хамааран заасан хугацаанд тогтвортой үнээр худалдан авах хэлцлийг хэлдэг. Өөрөөр хэлвэл энэхүү төслийн цахилгаан станцын ирээдүйн мөнгөний урсгалыг Монгол Улсын засгийн газар батлан даана гэсэн юм.

Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний дээр токен байршуулснаар ил тод, тэгш хүрээмжтэй цахилгаан эрчим хүчний зах зээлийг бий болгож, Surge-ийн хэрэглэгчдэд зөвхөн томоохон байгууллагуудад л хүртээмжтэй байсан төсөлд оролцох боломжийг олгоно.

Бүс нутгийн худалдаа, аж үйлдвэрлэл хөгжлийг дэмжих цахилгаан эрчим хүчний тогтвортой эх үүсвэрээр хангахын зэрэгцээ бид нэг алхмаар урагшилж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байна. Энэ нь Surge-ийн суурь болсон санхүүгийн тэгш оролцоо, тэгш боломжийг хангах зарчимд нийцсэн. Surge-ийн хөгжүүлэлтийн эцсийн шатандаа явж байгаа энэ үед WATT хэмээх хэрэглээний токенийг хямдралтай үнээр урьдчилан худалдаалах болно. Урьдчилсан худалдаа эхлэхээс өмнө бид олон улсын хоёр биржийн жагсаалтад аль хэдийн орсон.

Урьдчилсан захиалга болон биржийн бүртгэлтэй холбоотой шинэ мэдээллүүдийг манай сошиал сувгуудаар дамжуулж авч болно. Surge-ийн талаар илүү ихийг манай surge.codes вэбсайт болон t.me/SURGEMongolia Telegram групп-ээс аваарай.

Surge бол эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрлэлийн хөгжил, орон нутгийн хөгжил, санхүүгийн ардчиллыг бий болгох зорилготой блокчэйн технологи, төвлөрсөн бус санхүүжилт (DeFi), засгийн газрын эрчим хүчний бодлого, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах уламжлалт дэд бүтцийн санхүүжилтийн уулзвар дээр байрладаг төвлөрсөн бус цахилгаан эрчим хүчний худалдааны зах зээлийн талбар юм.

Facebook Telegram (Mongolia) | Twitter

Surge нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн биш. Surge нь хөрөнгө оруулалт, таамаглал, санхүүгийн бүтээгдэхүүн болгон ашиглахад зориулагдаагүй. Энд байгаа мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд шаардлагатай судалгааг хийхийг зөвлөж байна. Төслийн баг болон түүний төлөөлөгчид хэзээ ч хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж