“Тавантолгой түлш“-ийнхэн нүүрсээ таваглаад өгөх ёстой юу? | News.MN

“Тавантолгой түлш“-ийнхэн нүүрсээ таваглаад өгөх ёстой юу?

“Тавантолгой түлш“-ийнхэн нүүрсээ таваглаад өгөх ёстой юу?


Улаанбаатарчууд утаагүй болоод гурав дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болсноор өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрдэг байсан агаарын бохирдол арилж, нийслэлчүүдийн амьдралын чанарт дэвшилтэт өөрчлөлт гарсан.

Өдгөө "Таван толгой түлш" ХХК Баруун бүсийн үйлдвэрийн дөрвөн цехийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэрийн гурван цехийн 8 шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хороолол, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангаж байгаа аж.

Түүхий нүүрс боловсруулагдан иргэдийн гар дээр ирэх хүртлээ үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт гэсэн гурван шат дамжлагыг дамждаг бөгөөд нийт 2500 хүн ажилладагаас 1600 нь орон тооны ажилчид байдаг байна.

Нийслэлчүүдийн эрүүл, цэвэр агаар бүхий тав тухтай амьдралын төлөө 2500 хүн өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг гэсэн үг. Айлуудын янданг гэрт нь очиж хөөлөх жижиг деталь үйлчилгээ хүртэл энд багтдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан түлштэй холбоотой хэл ам, санал гомдол тасарна гэж байхгүй.

Хамгийн сүүлд гэхэд түлшний шуудай тасалдсан нь ковидтой холбоотой хил гаалийн хорионоос үүдэлтэй. Түлшний уут байтугай хүнсний нарийн ногоо хүртэл хомсдож буй цагт гайхах ч зүйл биш. Ийн "Таван толгой түлш"-ийнхэн арга буюу 100 кг-ын даацтай цагаан шуудайнд түлшээ савалж борлуулж эхэлсэн нь иргэдийн зүгээс мэр сэр хэл ам дагуулж эхэлсэн.

Энэ нь гэхдээ хэр бодитой асуудал, бэрхшээл вэ? Малчид малаа мотициклээр хариулдаг болсон шиг гэр хорооллынхон усаа приусээр зөөдөг болсон. Сайжруулсан шахмал түлшээ ч машинаараа зөөчихөж болно гэсэн үг. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад портероор түлшээ зөөдөг байсан цаг саяхан.

Товчхондоо цагаан шуудайны асуудал бэрхшээл биш чухамдаа "бааш" гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэгээд ч энэ бол цаг зуурын бэрхшээл бөгөөд хил гаалийн үйл ажиллагаа жигдэрмэгц шийдэгдэх асуудал аж. Цаашилбал, сайжруулсан шахмал түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх талаар судалж байгаагаа компанийн удирдлагууд онцолж байлаа. Түүнчлэн өмнө нь хэрэглэж байсан хуучин уутаа авчраад түлшээ савлуулаад авах боломж ч байгаа аж. "Хуучин уутаа бариад ирвэл бид дуртайяа савалж өгнө. Жинхэнэ эх оронч хэрэглээ, хандлага эндээс эхэлнэ шүү" хэмээн "Таван толгой түлш" компанийн гэрээт борлуулалтын цэгийнхэн ярьсан.

Эндээс ямар бодол төрсөн гээч. Бид хэт бэлэнчлэх сэтгэлгээ, төр засгаа шүүмжлэх зан суртахуунд хүлэгдчихсэн юм биш үү. Өөрсдөө хийцгээе. Өөрөөр сэтгэцгээе. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь чухамдаа би эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэх биш харин бодит үйлдэл, зөв хандлага юм шүү дээ. Үгүй ядахдаа яндангаа өөрсдөө хөөлдөг болцгооё. Утаа мэдрэгчээ унтахдаа асаадаг болцгооё. Таван толгойгийнхон түлшээ таваглаж өгөх үүрэггүй биз дээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2021-11-15 202.9.46.86

Бүхэл бүтэн Монгол улс Эрээний боомт хаахад л шуудайны хэрүүл хийж байгаа нь гутамшиг бишүү. Нэгэнт л энэ сайжруулсан нэртэй түлшээ түлэх юм бол шуудайны үйлдвэртэй болооч дээ. Наад шуудайг чинь эрээний нэг наймаачин л хашаандаа үйлдвэрлээд сууж байгаа байлгүй дээ. Жилд 7 тэрбумаар байгалд шингэхгүй хогын шуудай авч бйхаар нэг жижиг үйлдвэр оруулаад ирээч дээ. Албаар ингэж байгаа юм бишүү энэ төр засаг. Гадагшаа л мөнгөө урсгаж байвал ажил хийсэн болдог юм байх даа. Шуудаагаа өөрсдөө хийе л дээ

Avatar

ххх 2021-11-15 202.131.242.154

10 тэрбумыг шуудайны үнэд хятадад өгч байгааг юу гэх үү

Avatar

Иргэн 2021-11-15 66.181.161.45

Цэвэрхэн задалсан шуудай авдаг бол зөндөө бна .Түлшний цэгийн хүн мэдэхгүй гэх юм .

Avatar

Зочин 2021-11-15 64.119.21.102

Арай дэндүү юмаа энэ хүмүүс яадгийн хуучин шуудайгаа авч очоод уутлаад авахгүй юу цаг зуурын юманд ямар их бэрхшээл тооцдог юм бэ.

Avatar

Zandaa 2021-11-15 202.126.89.174

Nvvrsee oruulji irmeer yum bna do araaii hutsdag garuu gvi yu 25 uut nvvrsee daaxgvi baiji

Avatar

Схд иргэн 2021-11-15 59.153.86.54

Гэр хорооллын иргэдийг доромжлогч чи хэн бэ 100кг өргөөд үз новшоо чиний баас чинь сугарна за шахмал түлшийг хүчээр түлүүлж бгааг ойлго малаа

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.113

Нүүрсийг зуны цагт нөөцлөөд байна гэсэн тэр үед уут сав баглаа боодлоо шийдээгүй ийм яриад байх уу. Ядаж сарын нөөц уут сав сарын нүүрсний хэрэглээг нөөцөлсөн байх ёстой шдэ та нарын үүрэг дандаа бүх зүйлийг байхгүй болохгүй юмтай зүүрлэхээ больж үү

Avatar

Зочин 2021-11-15 103.212.117.106

Ингэж амьрахаар явж үх газар хөлдөх арай л болоогүй байна

Avatar

ямар 2021-11-15 103.26.195.21

ямар лалрын нийтлэл вэ

Avatar

Зочин 2021-11-15 202.55.188.82

х** чи ганцаараа 50 кг ч дийлэхгүй байж 100 кг-ыг хүүхэд хөгшид хэн хүнгүй сэп гээд өргөчихнө гэж бодоо юу?Амьдрал мэдэхгүй мал чинь тэнэгтдэг байна ш д.

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-11-15 192.82.86.157

Утааныхаа өнгийг бодис хольж өөрчлөсөн л болохоос энэ утаа ерөөсөө арилаагүй байгаа шүү хүмүүсээ том андуураад байх шиг байна. Тэгчихээд утаагүй 3 жил өвөлжлөө ч гэнэ үү бид нар биш бид нарын үр хүүхдүүдэд хүндээр л тусах байхдаа. За тэгээд бариад идчихвээ миний л бодол шүү СБА

Avatar

Зочин 2021-11-15 202.55.188.41

За цагаан гарт сэтгуулч гуай, та 100кг тулш шууд бэлэн телеед авах менгетэй бол еерее ганцаараа 100кг тулшээ приусдаа ачаад зеегеед буулгаад узээрэй

Avatar

Зочин 2021-11-15 139.5.219.127

uutaa erguulj vchraad duurgechih l gejiisht surtei orkuud ve esvel nutag nutagtaa butsaj ochood saihan amidartsgaa

Avatar

Зочин 2021-11-15 139.5.219.127

ta nariig end irj amidar gej guisan hun baihgui

Avatar

Battulga 2021-11-15 59.153.86.57

Utaa …………….

Avatar

Turbat 2021-11-15 59.153.86.57

tulsh haigaad oldohgui bgaa

Avatar

Turbat 2021-11-15 59.153.86.57

Ene tulsh chini udurjin oroijin haigaad oldohgui hetsuu bna

Avatar

тэнэглэл 2021-11-15 202.55.188.94

үнэхээр хэлэх үг ч олдохгүй юм. сэтгүүл зүй гэж бүрэн устжээ. энэ сайт төлбөр авч мэдээлэл цацдаг юм байна. ямар хэрэг байна.

Avatar

Баагий 2021-11-15 192.82.91.191

Энэ ёстой мөнгө авчихсан юм шиг нэг талыг барьсан юм бичхиймаа. 1. 100кг нүүрсийг өргөөд приустээ ачаад, гэртээ ирээд ганцаараа буулгаад машинаа бохирдуулаад буфераа зураад байж сэтгүүлч чи чадах уу?
2. Хуучин уутаа аваад очихоор борлуулалтын цэгийнхэн уутанд нь хийгээд амыг нь цяад өгнө гэж битгийн ш**. Тийм юм байхгүй байгаа шүү. Өөрөө уутаа аваад очоод үз хэхэх
3. Нэг нь яндан хөөлсөн, мэдрэгч шалгасан хэдэн авгай нар баахан цалин аваад зүгээр сууж байдаг юм байна лээ. Яндангаа хэнч хөөлнө.

Avatar

Зочин 2021-11-15 103.26.194.126

Ta nar ard irgediin avdag tuuhii nuursiig buren horgilson yam bol tulshniih ni asuudliig buren shiidej uguh estoi,udur shunugui ajillaj bn geed yalarhaad baigaa yam bol naana chin uur ajillah hun odono,100kg tai shuudaitai nuursiig ail uruh yaaj achaalj buulgah yam zugeer l standartiin daguu savlaad ug gej bn ajillaj chadahgui yalarhaad gaihuulaad baigaa yam bol chaddagt ni bairaa tavij ug bitgii erguu yam yariad baitsgaa ajil hiij surtsgaa shuumjlel sonsoj surtsgaa malnuudaa

Avatar

Зочин 2021-11-15 66.181.188.222

Таваглаж өг гэж хэнч хэлсэнгүй. Зүгээр стандартын дагуу 25кг-аар нь савлаад өг л гэлээ. Утаа бол багасаагүй шүү. Яаг одоо гараад хар…үнэрт

Avatar

Зочин 2021-11-15 103.57.95.90

өмөөрөх гээд ядчихсан бичвэр байна.

Avatar

Зочин 2021-11-15 59.153.86.41

Түлш олдоц бага хүрэлцээгүй байна. Нэг цэгт 5 тонн ирдэг. Тэр нь 33 айлд хүрнэ. Бусад нь түлшгүй хононо. Түлшний нөөц байгаа гэх мөртөө яагаад ийм бага түгээдэг юм бэ?

Avatar

Зочин 2021-11-15 202.21.97.30

Энэ НЭР УСГҮЙ БУЦАХ ХАЯГГҮЙ МЭДЭЭНД БИЧСЭНЭЭР БОЛ ГЭР ХОРООЛЛЫН НӨХДҮҮД БҮГД МАШИНТАЙ, ТЭГЭЭД МАШИНААР УСАА АВДАГ ЮМ ЧИНЬ НҮҮРСЭЭ Ч БАС МАШИНААР ЗӨӨХ ХЭРЭГТЭЙ ГЭХ ГЭЭД БАЙХ ШИГ…
ЭНД НЭГ "НО" БАЙГАА НЬ НҮҮРСИЙГ 100 КГ-ААР АВАХАД МӨНГӨ НЬ ХҮРЭХГҮЙ БОЛООД Л ЖИЖИГЛЭНГЭЭР АВЧ ХЭРЭГЛЭДЭГ ЮМ ШДЭЭ ҮҮНИЙГ БИЧИГЧ ГУАЙ!!!

Avatar

Zochin 2021-11-15 147.161.192.106

Энэ түлшээ сайжруулах тал дээр Таван Толгой Түлш ажиллах хэрэгтэй байна. Утаа их, хэлбэр хэмжээ, савлагаа шаардлага хангаагүй, маш их нунтаг хүний хувцас хунар бохирдуулж байгаад анхаарлаа хандуулж бүтээлчээр ажилламаар байна.

Avatar

Зочин 2021-11-15 192.82.76.167

Хотоор дүүрэн л утаа байна даг …

Avatar

Зочин 2021-11-15 202.21.126.30

ОДОО МОНГОЛД ХИЙХ ЭН ТЭРГҮҮНИЙ ШИНЭЧЛЭЛ БОЛ МОНГОЛ ХҮН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ, СЭТГЭДЭГ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ, БУСЁАДДАА СААД БОЛОХГҮЙ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БОЛОХ ХАНДЛАГЫН ШИНЭЧЛЭЛ. ӨМХИЙ АМЛААД УЛСАА ТӨРӨӨ ХАРААЖ ЗҮХЭЭД ИДЭЖ УНГААД ХЭВТЭЖ БАЙДАГ МОНГОЛ ХҮН ОЛОНХ БАЙГАА ЦАГТ ХӨГЖЛИЙН ТУХАЙ МӨРӨӨДӨХ Ч ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2021-11-15 103.26.194.126

chi tegeed butsaad sotsializmdee ochood urgelj magtuulj baihiig husee yu,cham shig amidral medehgui avilgachin tiim l zuil husee bh tegeed 70 jil magtaad yaaj hugjsun yam dee erguu

Avatar

Зочин 2021-11-15 103.10.21.52

иргэн: 1-рт аюулгүй байдлаа хангасны үндсэн дээр ЯНДАНГАА ӨӨРСДӨӨ ХӨӨЛӨӨД СУРЧИХ бас утаа мэдрэгчээ
өөрсдөө л зөв ашиглаад сурчих, хэн надад хийж өгөх бол хараад суух хэрэггүй биздээ?
2-рт Зарим түлшнийхээ шуудайг хог хийгээд эсвэл бөөн цөөнөөр нь хог руу хаяж харгддаг хуучин шуудаагаа дхин дахин ашилаж болдоггүй юмуу? Би л хувьдаа дахин дахин ашигмаар санагдах юм. Нэг шуудайг 650 төгрөгөөр БНХАУаас худалдаж авдаг гээ биздээ? 10000ш шуудай650 — 6500000ТӨГРӨГ. Тэгээд сар ,жилээр гээд бодоод үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж