Монгол Улс уул уурхайн хүчирхэг тоглогч болох уу? | News.MN

Монгол Улс уул уурхайн хүчирхэг тоглогч болох уу?

Монгол Улс уул уурхайн хүчирхэг тоглогч болох уу?

Монгол Улс уул уурхайн хүчирхэг тоглогч болох уу?

Дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс нь уул уурхайн олборлолтод давамгайлах хэтийн төлөв ажиглагдаж байна. Гэвч уул уурхай маргаантай салбарын нэг бөгөөд улс орнууд олборлолт, нөөцийн асуудлаар зөрчилдөж байдаг.

Covid-19 цар тахлаас үүдэлтэй хямралын тоос дарагдаж эхэлсэн энэ үед Монгол Улс уул уурхайн салбараас асар их ашиг хүртэх, тодруулбал эрчим хүчний хүчирхэг гүрэн болох боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" (ЭТТ), "Эрдэнэс Монгол" компаниуд крипто олборлолтын давуу талыг ашиглан босох дэд бүтцийн шинэ төслүүдээ зарласантай холбоотой аж.

Дэлхий нийтэд тулгарч буй том асуудлын нэг бол найдвартай, тогтвортой эрчим хүчний нөөц бөгөөд Азийн орнуудад хүндрэл их байна. Тухайлбал, Хятад улсын хэд хэдэн бүс нутагт нүүрсний нөөцийн хомсдол үүсч, зарим бүс нутаг үерт автсанаас эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа билээ. Мөн Хятад болон Австрали улсын хоорондын харилцаа муудаж, нүүрс нийлүүлэлтээ зогсоосон, хэзээ сэргэх нь тодорхойгүй байна.

Энэ дунд Монголын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) компанитай хамтран нүүрс олборлолтын салбарыг дотооддоо хөгжүүлэх хэд хэдэн шинэ төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Албан ёсны хэвлэл мэдээлэлд дурдсанаар, эдгээр төслийн цаад зорилго нь "Улс орны нөөц баялгийг ашиглан, хөгжил дэвшилд хөл нийлүүлэх, ард иргэдэд эрх тэгш, үр өгөөжтэй урт хугацаанд өвлөж, ашиг хүртэх хөрөнгө босгох" гэв.

"Эрдэнэс Тавантолгой" эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гурван шат бүхий бонд гаргах тухай зарласан. Тэдний нэг нь нийт 700 сая сингапур.долларын үнийн дүнтэй бонд гаргах аж.

Нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт Монголын дотоодын зах зээлд зарлагдаж, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар бондын арилжаа санхүүжилт хийгдээд дууссан байна. Хоёр, гурав дахь ээлжийн бондыг 2021 оны сүүл, 2022 онд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсад нээлттэй явагдана. Мөн хөрөнгө босгох ажлын хүрээнд IPO хийх гэж байна.

Эдгээр төслүүд эрчим хүчний салбарт тулгуурлаж буй нь тун чухал юм. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьд үйл ажиллагаа нь тогтвортойгоос гадна Эрдэнэт, Оюутолгой зэрэг бусад ордуудын адил өмчлөлийн маргаангүй. Уг ордыг төр 100 хувь эзэмшдэг. 1940-өөд онд анх нээгдсэн тус орд 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Өмнөговьд оршдог.

Энэхүү стратегийн түншлэл амжилттай хэрэгжвэл Монгол Улс нүүрс олборлолт, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орон болох бүрэн үндэслэл бий.

Эх сурвалж: BENZINGA
А.ГАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-15 202.21.103.62

Нэг ч болтугай гэрэлтэй мэдээ байна.

Avatar

21 2021-11-15 202.131.225.197

TOGLOGCH NTR GEED L HUURGUUD BAIH UYMAA AFRICAT BAS IIMERKHUU ZUIL YARIAD L BUGDIIG N HAMAAD AVAAD GARSAN BAIH TEI

Avatar

Зочин 2021-11-15 192.82.70.173

Жэнко Зика хоёр амьд мэнд байгаа цагт хэзээч чадахгүй ээ! Горьд! Ккк.

Avatar

Зочин 2021-11-15 192.82.71.247

Чадахгүй. Замаа ч тавьж чадахгүй хэвтэж байж юун хүчирхэг тоглогч болох. Ер нь энэ улс хэзээ ч сэхэгүй. МАН- ын 150 жилийн ойгоор Хятадтай нэгдэж магадгүй юм даа.

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-15 192.82.91.68

Дэлхий даяар нүүрснээс татгалзаж байхад ш****г золиг вэ

Avatar

Зочин 2021-11-15 107.117.172.28

17 чингэлэг нарийн төмөр замын ху-жаа-гийн та-нкчин амьд байгаа цагт,зика вирус арзайгаад байж байгаа цагт ЧАДАХГҮЙ

Avatar

Зочин 2021-11-15 202.126.88.184

Төмөр замаа хүлээсээр нүүрс хог болох цагмойрхон бна даа

Avatar

medehgui baij buraad baih yumaa. horvoog neg jild oorchiloh uu dee malaa.. 2021-11-15 59.153.112.108

hoiton jil 2 zam ashiglaltand oronoo. hyatad uls 2050 on hvrtel enhtheg 2060 on hvrtel nvvrsees tatgalzaj chadahgui gej bnaa. tegeed hyatad bol zvgeer hvren nvvrs baidag manai tavan tolgoi bol koksjij nvvrs ch de. tomorlogiin vildvert heregtei gol tvvhii ed za..

Avatar

Зочин 2021-11-15 202.9.47.12

Төрийн мэдлийн ААН дарга нарын идүүр болохоос биш хэзээ ч дэлхийд өрсөлдөх хүч болж чадахгүй гэдгийг хэзээ ойлгох бол?

Avatar

Зочин 2021-11-15 202.21.108.242

12 онд яг ингэж шаааж байгаад онхолдож байсан юм даа хаха

Avatar

Иргэн 2021-11-15 66.181.191.181

Авилга албан тушаалын хэнээ болсон нөхдүүд дээр байгаа цагт хэзээ ч тийм болж чадахгүй нь харамсалтай.

Avatar

Зочин 2021-11-15 139.5.218.127

Дээр байгаа үлмэдэхүүд, мөн хорлогчин, авилгачидаа зайлуулсан цагт тэгж магадгүй..

Avatar

Зочин 2021-11-15 202.126.89.162

Түүхий нүүрсээ ямбий автомашинаар зөөгөөд Эрээнийг давж чадахгүй байж дэлхийд тэргүүлэх гэнэ үү? Жирийн хүн ийм солиотой юм ярихгүй, улс төрч гээд байгаа нь ярьдаг байхдаа

Avatar

Setgegdel 2021-11-15 150.129.140.109

Gants tumur zam barij chadaagui baij yun huchirheg toglogch. Tnx Jenko

Avatar

Зочин 2021-11-15 139.5.216.119

Ганхуяг дарга болсон өдрөөсөө бонд гэж ярьсан бүтэлтэй юм болоогүй.Эвлэлийн боловсрллгүй залуучуудаар дүүргээд ажил хийж чаддаг хүмүүсээ хавчаад байхаар ажил гь яаж өөдлахөв дээ..

Avatar

Зочин 2021-11-15 94.140.8.237

Ганцхан үг хэлье! ЧАДАХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2021-11-15 202.179.15.114

4 үг хэлж

Avatar

Кса 2021-11-15 202.126.89.11

Хятад улс Австралиас нүүрс авсан хэвээр байгаа. Хэсэгхэн хугацаанд ганц хоёр усан онгоцноос нүүрсийг нь буулгахгүй чангалсан. Одоо хэвийн болсон.

Avatar

cham shig helsen vgendee hvrdegui hvmvvs bishee hujaa nar chin. 2021-11-15 59.153.112.108

za hudalaa buraad l .hyataduud cham shig tiim helsen vgeneesei butsaj baidag hvmvvs bishee. oorsdod ch nvvrs hangaltai deer mongol oros indioniz ulsuuudaas aban za.. harin chinii ter kengery nar chin enhthegd ogood ehelsen shuu. oo neerei amerik ah chin kengery nariiig orloj nvvrs ogdog bolson ch dee.

Avatar

Зочин 2021-11-15 103.111.68.51

ЭРДЭНЭТ 100 ХУВЬ МОНГОЛЫН ТӨРИЙНХ ШҮҮ ДЭЭ,ЮУ БИЧЭЭД БАЙНАА.НЭГ ИХ ТОЙМЧ БОЛОХ ГЭЖ ЭРДЭНЭИЙН ХУВЬД БОЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж