Монгол Улс уул уурхайн хүчирхэг тоглогч болох уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Монгол Улс уул уурхайн хүчирхэг тоглогч болох уу?

Монгол Улс уул уурхайн хүчирхэг тоглогч болох уу?

Дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс нь уул уурхайн олборлолтод давамгайлах хэтийн төлөв ажиглагдаж байна. Гэвч уул уурхай маргаантай салбарын нэг бөгөөд улс орнууд олборлолт, нөөцийн асуудлаар зөрчилдөж байдаг.

Covid-19 цар тахлаас үүдэлтэй хямралын тоос дарагдаж эхэлсэн энэ үед Монгол Улс уул уурхайн салбараас асар их ашиг хүртэх, тодруулбал эрчим хүчний хүчирхэг гүрэн болох боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" (ЭТТ), "Эрдэнэс Монгол" компаниуд крипто олборлолтын давуу талыг ашиглан босох дэд бүтцийн шинэ төслүүдээ зарласантай холбоотой аж.

Дэлхий нийтэд тулгарч буй том асуудлын нэг бол найдвартай, тогтвортой эрчим хүчний нөөц бөгөөд Азийн орнуудад хүндрэл их байна. Тухайлбал, Хятад улсын хэд хэдэн бүс нутагт нүүрсний нөөцийн хомсдол үүсч, зарим бүс нутаг үерт автсанаас эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа билээ. Мөн Хятад болон Австрали улсын хоорондын харилцаа муудаж, нүүрс нийлүүлэлтээ зогсоосон, хэзээ сэргэх нь тодорхойгүй байна.

Энэ дунд Монголын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) компанитай хамтран нүүрс олборлолтын салбарыг дотооддоо хөгжүүлэх хэд хэдэн шинэ төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Албан ёсны хэвлэл мэдээлэлд дурдсанаар, эдгээр төслийн цаад зорилго нь "Улс орны нөөц баялгийг ашиглан, хөгжил дэвшилд хөл нийлүүлэх, ард иргэдэд эрх тэгш, үр өгөөжтэй урт хугацаанд өвлөж, ашиг хүртэх хөрөнгө босгох" гэв.

"Эрдэнэс Тавантолгой" эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гурван шат бүхий бонд гаргах тухай зарласан. Тэдний нэг нь нийт 700 сая сингапур.долларын үнийн дүнтэй бонд гаргах аж.

Нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт Монголын дотоодын зах зээлд зарлагдаж, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар бондын арилжаа санхүүжилт хийгдээд дууссан байна. Хоёр, гурав дахь ээлжийн бондыг 2021 оны сүүл, 2022 онд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсад нээлттэй явагдана. Мөн хөрөнгө босгох ажлын хүрээнд IPO хийх гэж байна.

Эдгээр төслүүд эрчим хүчний салбарт тулгуурлаж буй нь тун чухал юм. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьд үйл ажиллагаа нь тогтвортойгоос гадна Эрдэнэт, Оюутолгой зэрэг бусад ордуудын адил өмчлөлийн маргаангүй. Уг ордыг төр 100 хувь эзэмшдэг. 1940-өөд онд анх нээгдсэн тус орд 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Өмнөговьд оршдог.

Энэхүү стратегийн түншлэл амжилттай хэрэгжвэл Монгол Улс нүүрс олборлолт, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орон болох бүрэн үндэслэл бий.

Эх сурвалж: BENZINGA
А.ГАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж