Нацизмыг алдаршуулж, неонацизм болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Нацизмыг алдаршуулж, неонацизм болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл

Нацизмыг алдаршуулж, неонацизм болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл

Нацизмыг алдаршуулах, неонацизмыг дэлгэрүүлэх, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, харийнхныг үзэн ядах, үл тэвчих байдлыг даамжруулахад хувь нэмрээ оруулж буй арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн орчин үеийн хэлбэрүүд болон бусад үйлдлүүдтэй холбоотой нөхцөл байдлын талаар ОХУ-ын ГХЯ  ээлжит илтгэлээ бэлдэв. Тус яам нь энэхүү илтгэлээ Дэлхийн хоёрдугаар дайны үйл явц, үр дүнгийн талаарх түүхэн үнэнийг хадгалахын тулд гаргаж буй хүчин чармайлтынхаа дагуу боловсруулсан ба, харамсалтай нь, дээр дурдсан сөрөг илрэлүүд нь улам тогтворжиж байгааг уг илтгэлд дурдагдсан баримтууд батална.

Баруун болон Зүүн Европын хэд хэдэн улс орнууд тухайн он жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлуудын тухай түүхэн үнэнийг гуйвуулан бичих гэсэн увайгүй оролдлогуудыг удаа дараа гаргаж байгааг бид харж байна. Ялангуяа өнгөрсөн жил Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын 75 жилийн ойг дэлхий даяараа тэмдэглэхийн оронд тэр дайны аймшигт сургамжийг эргэн харах зорилготой «түүхэн» хэмээх мэтгэлцээнд татагдан орсон нь үүнийг батална. Зарим улс орнуудын улс төрийн дээдэс хүн төрөлхтний ирээдүйн төлөөх агуу болоод эмгэнэлт тэмцлийн оролцогчдын үнэн бодит үүргийг гуйвуулахын тулд үнэхээр доромжилсон кампанит ажлыг эхлүүлэв.

Түүхэн баримтыг гуйвуулах, жинхэнэ хохирогчдын тухай болон фашистуудтай тэмцэж байсан дайчдын үйлсийн тухай олон нийтийн ой санамжийг арчин арилгахад чиглэсэн хүчин чармайлтууд нь өдгөө улам бүр олон хэлбэр янзтай болж байна. Нацизмын эсрэг тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэх гэгээн хөшөө дурсгалыг «декоммунизаци» буюу ЗХУ-ын өвийг устгах тэмцлийн нэрэн дор үй олноор нь устгаж, боловсролын хөтөлбөрүүдийг өөрчилж байна. Тухайлбал, сурах бичгүүдэд «Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэлд автсан ард иргэд зовж шаналж байсан» тухай өгүүлж, нацист Германы гол дайсан болох ЗХУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн адил тэгш буруутан хэмээн онцлох болжээ. Мөн хэд хэдэн улс орнуудад нацист бүлэглэлүүдийн гишүүдэд болон нацистуудын хамсаатнуудад зориулсан хөшөөнүүдийг босгож, тэднийг дурсан магтаж, баатар хэмээх болжээ.

Тэд тэнхлэгийн Европын орнуудын дайны гол гэмт хэрэгтнүүдийг шүүсэн олон улсын цэргийн шүүхийн (Нюрнбергийн шүүхийн) эцсийн тогтоолд тусгагдсан дайны олон улсын эрх зүйн үр дүнг үл харгалзан, хүн төрөлхтний хамгийн эмгэнэлт түүхийг түр зуурын оппортунист ашиг сонирхлыг хангах хэрэгсэл болгон хувиргах гэсэн увайгүй оролдлогуудыг хийж байна. Шүүхийн шийдвэр гарсны 75 жилийн ой тохиож буй 2021 онд ийнхүү «түүхэн түрэмгийлэл» нь чухам зохисгүй харагдаж байна. Хожимдоо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан шүүхийн дүгнэлт нь аливаа хоёрдмол утгагүй бөгөөд «национал-социализмын үзэл суртлын нэг үндэс болох арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах онолыг бодитоор хэрэгжүүлэх оролдлого нь хүн амыг олон арван саяар нь хоморголон хөнөөж, дэлхийн бүх ард түмэнд хэмжээлшгүй их зовлон зүдүүрийг авчирсан» хэмээнэ.

Үүнээс гадна зарим улс орнуудад гэмт хэрэгтнүүдийг цайруулах хүчин чармайлт гаргахын, мөн тэдэнд эрх чөлөөг авчирсан баатарлаг дайчдын хөшөө дурсгалыг гутаан доромжлохын зэрэгцээ түрэмгий үндсэрхэг үзэл, шовинизм болон шашин, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үл тэвчих бусад хэлбэрийн шинж тэмдгүүд улам тодорч, харийнхныг үзэн ядах хандлага нэмэгдэж байна. Чухам ийнхүү нөхцөл байдал нь аливаа нэг үндэстнийг дээдлэх, энэхүү «тэргүүлэгч» хэмээх угсаатны бүлэгт суурилсан нэг үндэстний нийгмийг бүрдүүлэх, бусад үндэстний цөөнхүүдийг ялгаварлан гадуурхах (ялангуяа хэл шинжлэл, боловсролын салбаруудад) албан ёсны эрх баригчдын явуулж буй бодлогын зүй ёсны үр дагавар болдог. Энд бид үндэстний цөөнхүүдийн, ялангуяа орос болон орос хэлээр ярьдаг үндэстнүүдийн хүний эрхийн асуудал хурцдаад байгаа Украин болон Балтын орнуудын тухай ярьж байна.

Ялангуяа албан ёсны эрх баригчид нь хүн амын тодорхой бүлгийн эсрэг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, үл тэвчих шинжтэй үйлдлүүдийг үл тоомсорлон, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үнэмлэхүй мөн чанар хэмээн зөвтгөж, аливаа арга хэмжээ авахгүй байгаа нь бидний санааг улам түгшээж байна.

Бид ийнхүү байдал нь ардчилал, хүний ​​эрхийн үндсэн үнэт зүйлсэд шууд заналхийлж, олон улсын болон бүс нутгийн тогтвортой болон аюулгүй байдалд ноцтой сорилт болж байна гэсэн байр сууриндаа хатуу байна. Өдгөө бид ард түмний, ялангуяа хойч залуу үеийнхний ой санамжид өвөг дээдсийнхээ эр зориг, баатарлаг үйлсийн тухай үнэн мөнийг хадгалж, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах аливаа үзлийг дэвэргэх, дасан зохицох нь ямар аймшигт үр дүнд хүргэдгийг хүн төрөлхтөн мартахаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх нь чухал юм.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн үнэмлэхүй олонх нь бидэнтэй адил байр суурьтай байгаа нь чухал юм. Үүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр дийлэнх олонхын саналаар баталдаг «Нацизмыг алдаршуулах, неонацизмыг дэлгэрүүлэх, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, харийнхныг үзэн ядах, үл тэвчих байдлыг даамжруулахад хувь нэмрээ оруулж буй арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн орчин үеийн хэлбэрүүд болон бусад үйлдлүүдтэй тэмцэх тухай» тогтоол баталж байгаа ба уг илтгэлийг боловсруулахад энэхүү тогтоолын заалтуудыг үндэслэл болгон ашигласан билээ.

Зорилтот улс орнууд нь энэхүү баримт бичигт дурдагдсан нацизмыг алдаршуулах сөрөг хандлагын талаарх заалтуудыг тунгаан эргэцүүлж, эрх баригчид нь эдгээр ичгүүртэй, аюултай үзэгдлийн эсрэг арга хэмжээ авч чадна гэж найдаж байна. Өнөөдөр олон улсын түвшинд аль нэг үндэстний, ард түмний, шашин шүтлэгийн, эсвэл соёлын давуу болон онцгой байдлын талаарх хуурамч «үнэт зүйлс»-ийн талаар үзэл бодол сэргэхээс урьдчилан сэргийлэхэд улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэх нь энэ салбарын хамгийн чухал зорилтуудын нэг гэдэгт бид үргэлж итгэдэг.

Эх сурвалж: ОХУ-ын ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж