Трампын амралт руу нэвтэрсэн хятад бизнесменийг нутаг буцаав

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Трампын амралт руу нэвтэрсэн хятад бизнесменийг нутаг буцаав

Трампын амралт руу нэвтэрсэн хятад бизнесменийг нутаг буцаав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида дахь амралтын газар руу хууль бусаар нэвтэрсэн Хятадын бизнесмен эмэгтэйг хоёр жил гаруй хугацаанд хорьсны эцэст нутаг буцаажээ. Палм Бич дэх Трампын Мар-а-Лаго хувийн амралтын газарт 2019 оны гуравдугаар сард болсон гольфын цугларалтад Жан Юүжин гэгч хятад эмэгтэй аюулгүй албаныханд худал хэлж, хуурамч паспорт ашиглан нэвтрэхийг завдсан тул баривчилсан байна.

Аюулгүй албаныхан түүний зочид буудлын өрөөнөөс хоёр ширхэг хуурамч паспорт, нууц камер илрүүлэгч төхөөрөмж, есөн ширхэг “USB” холбогч, таван сим карт, гар утас, бэлэн 8000 ам.доллар, хэд хэдэн кредит, дебит карт зэргийг илрүүлэн хураан авчээ. Улмаар тухайн оны дөрөвдүгээр сард 33 настай Жан Юүжинд есөн сар хорих ял оноожээ.

Жан Юүжин тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дональд Трамптай биечлэн уулзаж, зураг авахуулахын тулд ийм алхам хийсэн гэж мэдэгджээ. Гэвч түүний биед байсан эд зүйлсээс дүгнээд АНУ-ын шүүх Жан Юүжиний зорилго зөвхөн зураг авахуулахаар хязгаарлагдахгүй гэж үзсэн аж.

Түүнийг ялаа эдэлсний дараа 2019 оны арванхоёрдугаар сард нутаг буцаахаар цагаачлалын албаныханд хүлээлгэн өгчээ. Гэвч түүнийг нутаг буцаах асуудал Covid-19 цар тахлын улмаас хойшилж, тэрбээр саатуулах төвд өнөөг хүртэл хоригдсон байна. Энэ хугацаанд тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сард нутаг буцах үйл явцыг түргэвчлүүлэхээр шүүхэд хандсан ч амжилтгүй болсон байв.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж