Д.Ганбат: Койныг зохицуулах хуулиа яаралтай батлаач ээ

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Койныг зохицуулах хуулиа яаралтай батлаач ээ

Д.Ганбат: Койныг зохицуулах хуулиа яаралтай батлаач ээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр (2021.11.15) мэдээлэл хийв.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцав.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар мөнгөний бодлогыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой койнд зохицуулалт хэрэгтэйг бид хэлж байгаа юм. Хоёр их наяд төгрөг, албан бусаар найман их наяд төгрөг койнд орчихсон байна. Энэ бол ард түмний мөнгө. Үүнийг хянах, зохицуулах хуулиа яаралтай батлаач ээ. Энэ их мөнгийг дараа нь хариуцахгүй гэж яриад байж болохгүй.

Мөн сая шахуу жолоочтой болчихсон байна. Хэдийгээр хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй ч хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Даатгалын 17 компани ажилладаг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Сангийн сайд нь дэмжихгүйгээ илэрхийлсэн. Тиймээс байр сууриа тодорхой болгох хэрэгтэй байна.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл жагсаал цуглаан хийх тухай хуулийг нарийвчлан зохицуулахгүй бол энэ маягаараа даамжирвал цагдаа, иргэдийн хооронд эмх замбараагүй байдал гарах эрсдэл үүсч байна. Иймд АН-ын бүлгээс хуулийн төсөл боловсруулах, нээлттэй хэлэлцүүлэг явуулах талаар судалгаа хийж байна. Нээлттэй сонсгол хийхээр гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Нийт 35 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж