Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих, орон нутгийн цахим шилжилтийг хурдасгах “Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагаа 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Даланзадгадад нээлтээ хийлээ.
Технологийн өдрүүд Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тав хоногийн турш болох юм.
Төрийн үйлчилгээний цахим системийг сайжруулах, цахим дэд бүтцийг бэхжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн ур чадвар сайтай мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, салбарын хөгжилд орон нутгийн тогтвортой, оновчтой оролцоо бүхий бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг дэмжихэд чиглэсэн олон ажил “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан.
“Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүдийн үеэр “Цахим шилжилтийг хүн бүрт” өдөрлөг, “Цахим ажилтан” сургалт, “Бизнесээ дараагийн төвшинд гаргах нь” уулзалт, мэдээлэл технологид сонирхолтой хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” өдөрлөг, Өмнөговь аймгийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Active Directory & Information Security” сертификат олгох сургалт, багш нарт зориулсан “Сурагчдыг мэргэжил сонголтод чиглүүлэх нь” сургалт, засаг захиргааны нэгж, хэлтэс, байгууллагуудтай хийх уулзалтууд зэрэг цогц үйл ажиллагаа болж байна.






Үндэсний хэмжээнд өрнөж буй цахим шилжилтийн давлагаанд нэгдэж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн бүх салбарын өрсөлдөх чадварыг мэдээлэл, технологийн тусламжтайгаар өсгөх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрт цахим шилжилтийг түргэтгэх талаар дараах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:
“Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагааг зохион байгуулагчаар “Эмфасофт” ХХК, хамтран ажиллагчаар МобикомКорпораци, Мобинет ХХК, ICT групп, Ablesoft ХХК, Монголын Маркетингийн холбоо ажиллаж байна. Мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх бүх агентлагууд, төсөвт байгууллагуудын удирдлагууд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, Монголын цахилгаан холбоо, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Өмнөговь Аймгийн ЗДТГ
Мэдээллийн технологийн өдрүүд үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөр – https://www.facebook.com/omnogovi.gov.mn/posts/190961539893917
“Active Directory & Information Security” сертификат олгох сургалт – https://www.facebook.com/omnogovi.gov.mn/posts/192299073093497