МАН: Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжихгүй | News.MN

МАН: Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжихгүй

МАН: Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжихгүй

МАН: Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр (2021.11.15) мэдээлэл өглөө. Тэрбээр “Ирэх оны улсын төсөв үнэхээр чухал ач холбогдолтой. Хэдий цар тахалтай байгаа ч эдийн засгаа тэлэх хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Тиймээс 2022 оны төсвийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Тухайлбал, гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.

Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх, хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой зүйлийг анхаарах, гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэйг ярилцсан. Тодорхой шийдэл гаргаагүй. Эдийн засгаа сэргээх асуудлаар ирэх  долоо хоногт тодорхой шийдвэрүүдийн төсөл өргөн барина.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцүүлэх асуудлаар гишүүд талцсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ асуудлыг бүлгийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл хоёр чиглэлээс бүрдэж буй. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал, хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн.

Улмаар гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй хэмээн шийдвэр гаргасан. Тиймээс тус хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Дэмжихгүй шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд арав орчим жил болж байна. Нийгэмд хэрэгжээд үр дүнгээ өгч буй.

Хувийн хэвшлийн явуулж буй ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй юм. Хуулийн төслөө эгүүлэн татахгүй, энэ долоо хоногийн чуулганд хэлэлцэх эсэхийг дэмжихгүй. Хэлэлцэгдэхгүй учраас цаашаагаа зогсчхож байгаа юм. Нийгмээс, даатгалын компаниудаас энэ хуультай холбоотой реакц их ирж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-11-15 64.119.24.72

УИХ тар. Ямар ч чадваргүй засагтай дээр УИХ-ынх нь байж байгаагээ олон түмэнд хэрэгтэй нэг хууль хэлэлцэгдэх нь гээд олон түмэн хүлээлттэй байтал юу гэнэв. Тэгвэл эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалаа ч наад компаниуддаа өгчих нэг мөсөн амар. Уул нь төр албан журмын даатгал бий болгосон бол зохион байгуулалтыг нь хийх үүрэгтэй шдээ ямар ч тэнэг хүнд ойлгомжтой зүйл, нэг бол сайн дурын буюу арилжааны болгоод хувийн хэвшилдээ өгчих л дөө. Төрийн нэр барьж бусдын хармааг сэгсэрхээ болиоочээ.

Avatar

Зочин 2021-11-15 59.153.113.33

хувийн хэвшлийнхэн бусдыг албан журмаар албадаж болохгүй. сайн дурын болгодоо.

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-11-15 202.55.191.130

ЛУЙВАРЧИД

Avatar

Иргэн 2021-11-15 202.21.107.103

Хувийн хэвшилд үлдээж байгаа бол сайн дурын даатгал болго.

Avatar

хүннү 2021-11-15 202.179.27.136

Албан журмын даатгалын энэ байдлыг өөрчлөх ёстой. Одоо энэ систем нь хэт нэг талдаа өндөр ашигтай ажилхад чиглэгдсэн. Аль болох даатагал дуудуулахгүй байхад чиглэгдсэн хууль юм. Хэрэв даатгал дуудвал давхар оноогоо хасуулдаг учираас жолооч нар оноогоо хасуулахгүйн тулд даатгал дууддаггүй.

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Луйвар 2021-11-15 103.57.94.159

Цөмөөрөө филлипин халтараа тэжээгээд явж байхаас

Avatar

Зочин 2021-11-15 139.5.219.26

Даатгуулагчид ямарч үр дүн өгөөгүй. Миний хувьд даатгалд дахиж хамраглахгүй.

Avatar

Иргэн 2021-11-15 66.181.191.181

Тийм бол даатгалыг сайн дурын болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-11-15 124.158.70.166

Зөв. МАН -д эрүүл хүмүүс байгаа гэдгээ харууллаа. Тэр Аюурсайхан доктор гэгч хачин дүнхүү харгис этгээд шүү. Хувийн даатгал алдаатай байж болно. Төр зохицуулаад явах ёстой.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.160.46

Чи бол Доржханд, энд орж коммент бичсэнийг чинь харахад нэлээд сандарсан байна даа, МАН ы суганы үс.

Avatar

Зочин 2021-11-15 202.21.118.250

хөөрхий ихэнх жолооч нар хууртах дөхлөө ш дээ хэхэ

Avatar

Зочин 2021-11-15 202.21.118.250

Заа даа жолоочийн эрх ашиг гэдэг хуурамч халхавчтай хувилдааныг зогсоосон байна.

Avatar

Зочин 2021-11-15 202.21.118.250

Жолоочийн даатгалыг бас нэг НД, ЭМД шиг болгох гэж байсныг ашгүй больжээ

Avatar

Зочин 2021-11-15 66.181.160.46

Чи бол Доржханд, энд орж коммент бичсэнийг чинь харахад нэлээд сандарсан байна даа, МАН ы суганы үс.

Avatar

х 2021-11-15 202.21.112.106

Төр бизнесийн төлөөлөгчдөөр дүүрчээ. Үнэндээ аж ахуйн нэгжүүд ард түмнийг тэжээгээд байгаа юм уу Больж үз дэээ. Хүмүүс өөрсдийгөө л тэжээж байгаав Харин тэр хувийн хэвшлийнхэн гэгчийн эзэд нь төрийн хуулийн цоохойг ашиглан ямар нэгэн шударга өрсөлдөөнгүйгээр мөнгөө олж байгаа. Тэдний мөнгөн урсгалд ямар ч асуудал байхгүй Бүгд зүгээр л ороод ирдэг Ард нь харин тэр даатгалын гэх нэрийдлээр мөнгийг нь эргэлдүүлдэг банк бгаа нь тодорхойшдэээ

Avatar

Зочин 2021-11-15 202.21.118.250

хууртаад байна, өрөвдмөөрч юм аа даа. ийм л хүмүүсийг зарим улс төрч нэртэй луйварчид ашиглаад байна.

Avatar

Зочин 2021-11-15 202.21.118.250

Жолоочийн даатгал бол хохирогчийн эрх ашгийн хамгаалсан, жолоочийг хариуцлагажуулж заавал даатгуулах хууль гэтэл Аюурсайхан 1 сая жолоочийн эрх ашиг гэж ирээд хуулийн агуулгаас шал өөр лоозон гарган төөрөгдүүлэн хувилдааны шинж чанартай ямарч жолоочийн эрх ашиг хамгаалсан зүйл заалтгүй хууль өргөн барьсан. иргэд тэр хуулийн төслийг уншаагүй, зүгээр л 1 сая жолоочийн эрх ашиг гэдэг үгэнд нь дурласан.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.160.46

Чи бол Доржханд, энд орж коммент бичсэнийг чинь харахад нэлээд сандарсан байна даа, МАН ы суганы үс.

Avatar

Зочин 2021-11-15 64.119.19.113

Нямдоржийн хийж буй бизнес Ардын намыхан ийм л хуулиар мөнгө хийдэг.Ард түмэн жолооч нар ойлгоожээ.

Avatar

ЗОЧИН 2021-11-15 202.21.126.30

МАН-ЫНААН НААДАХ ЧИНЬ ҮНДСЭЭРЭЭ БУРУУ ЮМ БОЛООД ЯВЧИХЛАА ШҮҮ.ЭРГЭЖ НЭГ БОДООРОЙ.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.160.95

Даатгалын компаниуд гэдэг бол төрийн нэрээр луйвар хийдэг 10 гэр бүл. Хохирогч нь 700 800 мянган жолооч. МАН бүлэг үнэхээр мэргэн юмаа.

Avatar

Зочин 2021-11-15 202.21.118.250

Жолоочийн даатгал бол хохирогчийн эрх ашгийн хамгаалсан, жолоочийг хариуцлагажуулж заавал даатгуулах хууль гэтэл Аюурсайхан 1 сая жолоочийн эрх ашиг гэж ирээд хуулийн агуулгаас шал өөр лоозон гарган төөрөгдүүлэн хувилдааны шинж чанартай ямарч жолоочийн эрх ашиг хамгаалсан зүйл заалтгүй хууль өргөн барьсан. иргэд тэр хуулийн төслийг уншаагүй, зүгээр л 1 сая жолоочийн эрх ашиг гэдэг үгэнд нь дурласан.

Avatar

Зочин 2021-11-15 202.126.89.210

Өөрсдийнх нь бизнес биз

Avatar

Зочин 2021-11-15 150.129.142.28

Төрийн нэрээр далайлгаж, ард түмнийг шулдаг, зүгээр сууж байгаад мөнгө олдог бизнесүүдийг хязгаарлах хэрэгтэй, жолоочийн хариуцлагын даатгал, машин ачилт, нотариат гээд байна.

Avatar

Зочин 2021-11-15 202.179.27.81

songolttoi uldeej bolohgui iu. turiin bolon huviin daaatgal zeregtzeed orshvol ursulduun bii bolno. odoo bol huviinhan huivaldaad l yavchdag. eshul tednii tatvariig undur bolgoh shaardlagatai

Avatar

Зочин 2021-11-15 119.40.103.6

Аюурсайхан Уул нь маш зөв хуулийн төсөл өргөн барьсан юм шүү дээ. Гэтэл МАН ард түмний төлөө биш гэдгээ ТУНХАГЛАЖ байх шив дээ. За яах вэ СОНГУУЛЬ гэдэг юм байдаг байхаа аан

Avatar

zzz 2021-11-15 202.21.112.106

Teheer daatgaliin kompaniig unuurch bsan /hural deer ug helsen gishuud/ ed bol ungun taldaa uur nam uur sonirholtoi hargdaad bgaa ch tsaanaa neg ijil ashig sonirholtoi buyu hamgiin ih gun holbogdson humuus gesen ug

Avatar

Teheer hichneen sain hun sain yum sanaachlaad namiinh ne baliar surtal ingej shiidne gesen ug 2021-11-15 202.21.112.106

zz

Avatar

MAN yalzarsan uchraas dotroosoo zov yumiig bol demjihee baisan 2021-11-15 202.21.112.106

z

Avatar

зочин 2021-11-15 66.181.160.113

МАН-ын махан толгойт мангаруудаа хувийн хэлшлийн ажлыг Төр хуулиараа албадан хийлгүүлж тэднийг өрсөлдөөнгүйгээр зүгээр сууж байгаад мөнгө хуримтлуулахыг,жолооч нар осолд ороход даатгуулсан хохиролын 30% -ийг баахан бичиг баримт гэж хүнд суртал гарган олгож ард иргэдээ мөлжиж тэдэн баяжиж байгааг зөвшөөрч байгаа хэрэг үү? Тэгээд хуулиар хүчээр авсан мөнгөнөөсөө хохирол гаргачид болон улс нийгэмдээ тустай юм Даатгалын компаниуд хийдэг бил үү? тэнэгүүдээ тэр хуримтлалыг Улсдаа хариуцуулаад хуримтл

Avatar

Зочин 2021-11-15 202.21.127.170

Энэ жинхэнэ ард иргэд, жолооч нарт хэрэгтэй хуулийн төсөл байсан юм да. Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс лоббидож хувийн байгууллага хувийн өмч нэрээр ард түмнээс олз ашигаа хамгаалж бултуулж авч үлдэж чадлаа. Үнэхээр ард түмэнг үл тоосон МАНгар юм аа.

Avatar

Зочин 2021-11-15 202.21.118.250

Жолоочийн даатгал бол хохирогчийн эрх ашгийн хамгаалсан, жолоочийг хариуцлагажуулж заавал даатгуулах хууль гэтэл Аюурсайхан 1 сая жолоочийн эрх ашиг гэж ирээд хуулийн агуулгаас шал өөр лоозон гарган төөрөгдүүлэн хувилдааны шинж чанартай ямарч жолоочийн эрх ашиг хамгаалсан зүйл заалтгүй хууль өргөн барьсан. иргэд тэр хуулийн төслийг уншаагүй, зүгээр л 1 сая жолоочийн эрх ашиг гэдэг үгэнд нь дурласан.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.18

Zov huuli baisan shde yagaad heltsehgui gej. Ard tumnii tald zogsdoggui ym u

Avatar

зочин 2021-11-15 66.181.160.113

Хувийн компаниудыг төрөөс дэмжихээ больчих гэж л байгаа хэрэг шүү дээ.Хувийн даатгалд Төр хуулиараа заавал даатгуулна гэж заачихаад наадуул нь зүгээр иргэдээ хуулиар далайлган ямарч зах зээлийн биш сорон мөлжих замаар үйл ажиллагаа явуулж байгааг зөвшөөрсөн хэрэг болно шүү дээ.Арай ч дээ,ерөөсөө авцалдахгүй ,ойлгохгүй асуудалд хандах юм.Жолооч нараасаа ичихгүйгээр асуучихаач дээ УИХ-ын эрхэм гишүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж